Илүү
жин тээж амьдрах нь ахимаг харагдуулаад зогсохгүй зүрх судас, үе мөчний
болон бусад олон эмгэгийн шалтгаан болдгийг хүн бүхэн мэднэ. Өрнө,
дорнын ард түмний уламжлалт эмчилгээний аргууд, эмийн ургамлын
үйлчилгээг судалсан хүмүүс илүүдэл жин хасах талаар дараах зөвлөгөөг
өгдөг ажээ.
Зөвлөгөө I: Биеэ эрүүлжүүлснээр илүү жингээ хасах нь
Тартакийн хэлснээр илүүдэл жинг
-бамбай булчирхай, нойр булчирхайг эрүүлжүүлснээр 3-8 кг
-элгийг угааж эрүүл мэндээ сайжруулснаар 2-30 кг
-өтгөн хатахыг анагааж бүдүүн гэдсийг цэвэрлэснээр 1-5 кг
-бөөрийг угааснаар 2-15 кг-аар хасч болдог ажээ.
Түүний
үзэж байгаагаар хүн 20 нас хүрэхдээ /эрүүл бол шүү дээ/ өөрийн жиндээ
хүрч, 40 хүртэл 10%-иар нэмэгддэг гээд үүнээс илүү жинг дээрх аргуудаар
хасахыг зөвлөжээ.
Зөвлөгөө II. Турахад мөрдөх 10 дүрэм
1.
Яаралгүй хоолло. Байнга яарч сандран хооллох нь зарим хүний хувьд
таргалах /илүү идэх/ цорын ганц шалтгаан байдаг тохиолдол цөөн биш.
2.18
цагаас хойш юу ч идэх хэрэггүй, буцалсан халуун ус оочиж ууна. Өлсөөд
байвал бүтэн стаканыг уугаарай. Ус уух нь бүдүүн гэдсийг угаах, түүнээс
өөх тосны илүүдлийг хөөх, бие махбодиос давсыг зайлуулах зэрэг ач
холбогдолтой.
З. Лууван, улаан манжин ба өргөст хэмхний шүүснийг /1:0,5:0,5/ харьцаагаар холиод өдөрт 3 удаа ууна.
4. Хоолныхоо өмнө шинэхэн байцааны салат нэг халбагыг заавал идэж заншаарай.
5.
Хооллох үедээ өөр бусад зүйлд анхааралгүй хоолоо сайтар зажилж,
амтархан идвэл хурдан цадахаас гадна хоол боловсруулах эрхтнүүдийн үйл
ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн хэрэгцээнээс илүү хоол залгиж илүүдэл нь
биед өөх тос болон хуримтлагдахаас зайлсхийнэ.
6.Турахыг хүсвэл ердийхөөсөө арай бага иднэ.
7.Яншуйн /петрушка/ ханд өдөрт нэг стаканыг ууна.
8. Хоол
хүнсэндээ хөлрүүлэх, шээс хөөх үйлчилгээтэй жимс, ногоог сонгож
хэрэглэнэ. Жишээ нь цоохор майлз /сельдерей/, яншуй, үхрийн нүд, усан
үзэм, ногоон гоньд /укроп/, сонгино, сармис, шийгуа, хулуу, гүзээлзгэнэ
гэх мэт.
Бодисын солилцоог сайжруулахаас гадна биеэс хорт бодисыг хөөх үйлчилгээтэй тарагны шар ус уух, мөн загасны мах идэх нь зүйтэй.
9.
Хөдөлгөөнгүй байж жин хасах боломгүй. Иймд явган их явж, цахилгаан
шатнаас татгалзан гүйх, бүжиглэх, усанд сэлэх, спортоор хичээллэх нь
чухал.
10.
Хүйтэн ус бодисын солилцоог сайжруулдаг. Шүршүүрт орсныхоо дараа хүйтэн
усаар цохиулна. Дасаагүй бол эхлээд нэг хөлөө-нөгөө хөлөө-гараа ээлжлэн
өгзөг-цээж-нуруугаа гэсэн дарааллаар цохиулаад ванны зузаан алчуураар
биеэ хүчтэйхэн үрж арчина. Тэгээд гуя, өгзгөө гараараа алгадах,
нударгаараа болон саваагаар цохих сайн нөлөөтэй
Эрүүл хүмүүс жилд нэг удаа, харин эмгэгтэй бол жилд хоёр удаа элгээ цэвэрлэнэ.Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эхний өдөр Элэг цэвэрлэх бэлтгэл: Өглөө нь клизм тавиад өдөржин зөвхөн шинэ алимаар хооллоно.
Хоёр дахь өдөр: Өглөө клизм тавина.
-19 цаг хүртэл шинэ алимны шүүснээс өөр хоол хүнс хэрэглэхгүй. -19 цагт орондоо орж хэвтээд баруун хажуу талдаа халуун жин /грелка/ тавина /
-19 цаг-элэгний биологийн цаг/.
-Тэгээд 15 минут тутам лимоны шүүс /3 хоолны халбага/ мөн оливкийн тос /3 хоолны халбага/ ууна. Тос ба лимоны шүүсийг хооронд нь холихгүй ээлжилнэ.
- 12-14 цагийн дараа /5 цагийн дараа ч байж магадгүй/ холестерины агууламж өндөртэй, хөхөлбөр хар өнгөтэй "хор" бие махбодиос зайлах болно. Дараа нь 1.5 л усаар ходоодоо угаана.
Бөөр:
Долоо хоногийн турш хар талх ба тарвасаар хооллоно. Ингээд нэг өдрийн дараа бөөр идэвхитэй ажилладаг
- шөнийн 2-3 цагийн хооронд халуун устай онгоцонд сууна. Усыг хөргөхгүй байлгах арга хэмжээ аваад энэхүү ердийн биш нөхцөлд тарвасаа амтархан зооглосоор байна. Зүрх судасны өвчин, даралт багатай зэрэг ямар нэгэн эмгэгтэй бол халуун ваннд суухаасаа өмнө заавал эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Энэ үед бөөрний тэвш өргөсдөг тул чулуу шээсний сүвээр дамжин гадагшлах боломжтой байдаг. Хэрэв өвдвөл нэг хоёр таблеток но-шпа ууна.
Бөөрний чулуу хэмжээ, бүтэц зэргээс хамааран ийм аргаар тэр бүр гарахгүй байж болно. Бөөрний чулуугүй хүн ч бөөрөө угааж байх нь зүйтэй. Бөөр нь организмыг цэвэрлэх, хортой илүүдлийг ялгаж гадагшлуулах үүрэгтэй тул түүнийг эрүүл байлгах нь гоо үзэсгэлэнгээ хадгалах, өвчин эмгэггүй байж урт наслахад гол үүрэг гүйцэтгэдэг эрхтэн билээ.
heregtei medeelel bna bayarlalall