Moderator: mgl_300
Би жирийн нэг бүсгүй. 30 настай. Надад шийдэхэд хэцүү асуудал тулгараад байна. Монголчуудын маань сэтгэгдэл бодол надад зөв зам зааж өгөх болов уу гэж бодож байна. Би найз залуутайгаа 5 жил хамт амьдарсан. Бид 2 жирийн нэг амьдралтай. Байртай машингүй. 2 уулаа ажилладаг. Би ерөөсөө хүүхэд олдоггүй байсан. Харин 1 сарын өмнө хүүхэд олсон маш их баярласан. Бушуухан л найз руугаа утасдаж хэлсэн. Гэтэл аан тиймүү гээд орой очиж ярия гэсэн. Гайхасхийгээл орой гэртээ ирээд ярилцсан. Гэтэл хүүхдээ авахуул би чамтай амьдрахгүй гэсэн. Яагаад гэвэл тэрний гэрийнхэн нь 2 3 сарын өмнө нэг баян айлын охинтой танилцуулсан гэнээ. Тэгээд их таалагдсан гэнэ. Бид 2 с дүү гэсэн. Тэгээд тэр охинтой амьдрана гээд яричихсан гэнээ. Боломж гарахийг хүлээгээл удахгүй хэлэх гэж байсан гэнэ. Аймаар цочирдсон хэлэх ч үггүй болсон. Бодохоос л гол харлаад байна. Тэгээд тэр явчихсаан. Ерөөсөө ярихгүй байгаа. Би гэрийнхэндээ хэлсэн. Манай дүү 3 жилийн өмнө нөхөртэйгээ швед рүү гарсан. Тэгээд би нэг зун амралтаараа очиж 20 хоносон тэгээд тэд нарын найз 45-тай нэг хүн байсан. Танилцаал өнгөрсөн.
Одоо бараг царайг нь санахгүй байна. Гадаад хүн. Манай дүү тэгсэн чинь энэ хүн их зүгээр хүн. Одоо монголд тантай суух хүн байхгүй. Хүрээд ир гэсэн. Би уг нь монгол залуутайгаа сууж сайхан амьдрана гэж боддог байсан. Залуусаа үнэхээр монголд 30 тай бүсгүйтэй суух залуу олдохгүй нь үнэн болуу. Би сүүлийн 5 жил бараг ажил гэр гэсэн маршрутаас гажаагүй. Одоо би яах вэ хүүхдээ авахуулаад гадаад гарахуу. Эсвэл гаргаад монголдоо амьдрахуу хүсч хүлээж байсан үрээ яах вэ. Үнэхээр ухаан хүрэхгүй байна туслаач…
МОНГОЛД 1-ЗАЛУУД 5-6 БҮСГҮЙ НООГДОЖ БАЙГАА ГЭСЭН МОНГОЛ ЗАЛУУЧУУД ОД БОЛЖ БАЙНАА ТИЙМ БОЛОХООР ХАЖУУДАХАА АЛДЧИХАЛГҮЙ ХАЙРЛАЖ ҮЗЭЭРЭЙ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ЭР ХҮН ХАНЬТАЙ БОЛОХ ИХ АМАРХАН БҮСГҮЙ ХҮН ХАРИН МАШ ХЭЦҮҮ ШҮҮ СОНГОЛТ ХИЙХЭД ЯЛАНГУЯ ХҮҮХЭДТЭЙ БОЛОН 2 _ДАХЬ АМЬДРАЛ СОНГОЖ БАЙГАА БОЛ ХҮҮХДЭЭ АВАХУУЛАХГҮЙ ГАРГАНА ШҮҮ ҮР ЧИН ЧАМД ХАНЬ БОЛНО ГАДААД ХҮН ХЭРЭГГҮЙ
Ymr hetsuu yom be,,,Sallaa gd ter huurhun joohon husej baisan amitnaa yaltai ch bilee..Huuhedtei gd daraa n sain huntei yagad uchirj bolohgui gj...Bvh zuil hunii bodoj bgaa shig bish shuu dee,,Burhanii ugsun huurhun ter nyalh uree hun bolgooroi gej minii zugees husjiinaa..Songolt tanii gart uchiraas sain bodoj uzeerei. Harin ta zuwhun mgldee bgsai gej bas negen sanal tawiya..
ХҮНИЙ ХҮН СЭТГЭЛ НЬ ХЭЗЭЭД ХҮНИЙХ БАЙДАГ ЮМ ЧАМАЙГ ГЭСЭН САЙХАН МОНГОЛ ЗАЛУУ ХАА НЭГЭНТЭЙ ЗӨНДӨӨ БИЙ ИЙМ БОДОЛ СЭТГЭЛДЭЭ ТЭЭЖ БОЛОХГҮЙ ХОРВОО ХҮСЭХЭД ХЯСДАГ ТАВИЛАНТАЙ НЭГ Л ӨДӨР ЗАЯАНЫ ХАНЬ ЧИН ЧАМТАЙ УЧРАХ БОЛНО МОНГОЛ ХҮН МОНГОЛООРОО ..МОНГОЛД НЭЭРЭЭ ЗАЛУУС МИНЬ ОД БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА АЗТАЙ ЮМАА МОНГОЛ ЗАЛУУС МААНЬ ..ТА БҮГД БҮГДЭЭРЭЭ БИЭСЭЭ ХАЙРЛАЖ БАЙГААРАЙ ХООРОНДОО ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦ