ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ”-д хамрагдсан иргэд л Тавантолгойгоос хувьцаа хүртэх боломжтой
Уншсан 7692 vote 0 2010.07.05 17:53:39ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ”-д хамрагдсан иргэд л Тавантолгойгоос хувьцаа хүртэх боломжтой
Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар өнөөдөр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдав.
Энэ өдөр орон даяар иргэний шинэчилсэн бүртгэл эхэлж байгаа юм. 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн 132 хороо буюу нийт 463 нэгжээр дамжуулан бүртгэлд хамруулахаар болжээ.
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлт Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
“Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг хэрэгжүүлж иргэддээ хишиг, хувь болон байгалийн баялгаас олох ашгаа тэгш хүртээх асуудлыг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гаргаад байгаа.
УИХ-аар хэлэлцэж байгаа Тавантолгойн хувьцааны 10 хувийг ард түмэндээ тараахад иргэний шинэчилсэн бүртгэл гол тулгуур болох учиртайг Ерөнхий сайд хэлж байгаа.
Иргэний шинэчилсэн бүртгэл “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” бий болгох үндэс суурь нь болно. Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, “Хөгжилтэй улс орон, Бүтээгч ард түмэн” болох үзэл баримтлалын үндэс суурийг бэхжүүлэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл” чухал ач холбогдолтой гэнэ.
Төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрийн ой санамжийг бүрдүүлж, нийгмийн бүх салбарыг хамарсан йүлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл”-ийн ажил томоохон түүхэн үүрэг гүйцэтгэх юм гэдгийг тэргүүн шадар сайд хэлж байв.
Монгол Улсын иргэний бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор УИХ-аас иргэний шинэчилсэн бүртгэл явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохыг Засгийн газарт даалгасан.
Энэ хүрээнд иргэдийн төрсний, иргэний үнэмлэхний болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, мэдээллийн нэгдсэн сантай болсноор төрийн байгууллагууд ч хоорондоо мэдээллээ шуурхай солилцох боломж бүрдэнэ.
16-аас дээш насны бүх хүмүүс “Иргэний шинэчилсэн бүртгэл”-д өөрсдөө идэвхи санаачлага гарган хамрагдах учиртай. Иргэд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэйгээ харъяа сум, хороондоо очин, зургаа даруулж хурууны хээгээ өгөх шаардлагатай. Харин 16 нас хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь хариуцан бүртгэлд хамруулах хариуцлага хүлээж ажиллах юм.
Ж.Батхишиг
Эх сурвалж : www.news.mn
Гадаадад суугаа хүмүүсийг тухайн суугаа орных нь Элчин сайдын яаман дээр бүртгэх талаар судалгаа явагдаж байгаа гэсэн.
Эх орны хишиг авах тухай :
Монгол Улсын Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас олгох хувь хишиг хүртээх ажлын эхлэл болгон 70 мянган төгрөгийг энэ оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн арван наймаас дээш насныханд олгож эхэлсэн.
Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүс нь Солонгос дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас итгэмжлэх аван, хоёр хувь зургийн хамт ар гэрийнхэндээ явуулснаар энэхүү мөнгийг авах боломжтой.
Итгэмжлэл авахад шаардагдах зүйлс
Гадаад паспорт, итгэмжлэлийн хураамж 6,000вон.
Вуихан банк(외환은행)-ны 081-22-013074 гэсэн Монгол улсын Элчин сайдын яамны дансанд итгэмжлэлийн хураамжаа тушаагаарай.
Итгэмжлэх авахын тулд монгол дахь итгэмжлэгдэж буй хүний иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг шаардлагатай. Мөн итгэмжлэл бичиж буй таны хувьд ч гэсэн регистрийн дугаар, гадаад паспортын дугаар, гэрийн хаягаа бичих шаардлагатай.
Итгэмжлэх авах этгээд нь биечлэн очиж, хүсэлт гаргана.
Лавлах утас : 02-794-1951,1350(Элчин сайдын яам)
Вэб хуудас : www.mongolembassy.com
Эх сурвалж : www.mhelpcall.org
gadaadad orshin suugaa xumuus ni yaj xamaragdax yum be?
xariu ogno uu?