Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

өтөл насны ганцаардал

Уншсан 5773 vote 0 2010.07.04 21:49:50

Гэрэлмаа хаалга тогших чимээнээр цочин давхийснээ, “Хэн ирдэг билээ” хэмээн өөртэйгөө ярьж, өлмий дээрээ гишгэн чимээ гаргалгүйгээр үүд рүүгээ гэтэж очоод шагайвчаар харлаа. Хүүгийнх нь жолооч хоёр гурван тор дүүрэн юм барьчихсан аахилчихсан зогсож байв. Түүний санаа амарч, хүний бараа харсандаа баярлан хаалгаа яаран тайллаа. Олон жил жолоочийн суудал дээр суусаар жин нэмсэн ахимаг насны эр, “Сайн байна уу та?” хэмээн амандаа бувтнаж, авчирсан хүнсний зүйлээ шалан дээр тархийтэл тавьчихаад зугтах шахам гараад явчих нь тэр. Гэрэлмаа тортой хүнсийг гал тогооныхоо өрөө рүү зөөж, том хөргөгчний хаалга онгойлгон өрж суухдаа гэнэт ганцаардаж, бас сэтгэл нь хоосорч байхыг мэдрэв. Залуу байхдаа хүнс цуглуулах гэдэг түүний хувьд их том ажил байдаг байв. Сарын цалингаа гартаа атгачихаад “Гурил , будаа, элсэн чихэр, давс...” хэмээн амандаа үглэж, тун нарийн тооцоолж, 15 хоногийнхоо хүнсийг авах гэж захаар гутлынхаа улыг эргэтэл явж байхдаа “Хэрвээ ахиухан мөнгөтэй бол...” гэж бодож байсан нь олонтоо. Харин тэр сүүлийн бараг арван жил өөрөө хүнсээ цуглуулсангүй. Сайд хүүгийнх нь эхнэр сард хоёр удаа жолоочоор хоол хүргүүлчихнэ. Ганц хүнд ахадсан их хоолны материал авчраад орхичихно. Бэр хүүхний энэ халамж эхлээд Гэрэлмаад таатай санагддаг байсан ч сүүлийн хэдэн жил яг л тэжээвэр амьтан хооллож байгаа юм шиг санагдах болж, хоол хийсэн ч хоолой руу нь орохоо болиод удаж байгаа. Гэвч түүнээс хэн ч “Ээж хоолоо идсэн үү” гэж асуухгүй. Хэн ч түүнээс “Энэ ногоог идэж чадах уу” гэж анхаарал тавихгүй. Тиймээс Гэрэлмаа бэрийнхээ явуулсан хүнсийг хөргөгчиндөө хадгалж, муудахаар нь гаргаж хаях нь харин түүний ажил. Гурван өрөө тохилог сууц, зөөлөн буйдан, цэлийсэн том галын өрөө... Түүний залуу цагийн найзууд Гэрэлмаад атаархаж, “Сайд хүү нь түүнийг торгонд бөмбөрүүлж, тосонд өнхрүүлж байна” хэмээн цайны хачир болгон ярьдгийг Гэрэлмаа сайн мэднэ. Гэвч түүнд энэ бүхэн сайхан санагддаггүй. Шоронд хоригдож байгаа ялтан, эсвэл хэвтрийн хүнд өвчтөн шиг санагдах нь олонтой. Гэнэт утас жингэнэтэл дуугарч эхэллээ. “Хүү ярьж байна” хэмээн бас л ганцаараа үглэсээр Гэрэлмаа яаран ухасхийв. Үнэхээр хүү нь залгаж байлаа. “За сайн уу? Баясаа өнөөдөр танд хүнсний юм явуулсан авсан биз дээ. За хуралд орох гэж байна...” Ингээд л утас тасарчих нь тэр. Гэрийнх нь утас сард хоёрхон удаа л дуугардаг учраас Гэрэлмаа хэн залгаж байгааг андахгүй. Саяхан л тэр хүүгээ “Миний хүү чимээгүй бай л даа. Ээж нь ядраад байна ш дээ. Одоо унт гэж гуйдаг байлаа” Харин өнөөдөр хүүгээ тэр “Ээжтэйгээ жаахан юм яриач” гэж гуйх гэсэн боловч бас л зүрх хүрсэнгүй. Ингээд л тэр ертөнцөөс ангижирах мэт нам гүм гэртээ, гав ганцаараа хоцорлоо. Уйдаж цөхсөн хүн зурагтын суваг эргүүлж сууснаа гэнэт цочсондоо ухасхийн босч, тэгснээ өвдөг дээрээ сөхрөөд суучихав. Гэрэлмаагийн нүдийг нулимс бүрхэж, “Хөөрхий дөө. Их л ганцаардсан байхдаа...”хэмээн амандаа үглэж байлаа. “Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Анандын Дамдин зуурдаар таалал төгслөө...” хэмээх эмгэнэлийн мэдээг тэр бүтэн сонсч чадсангүй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Гэрэлмаа хажуу байрны Дамдин хэмээх ойролцоо насны эртэй овоо ойр танилцаж, Дамдин ч гэр орноор нь орж гарч, бие биендээ цайны хань болоод байв. Эхнэр нь олон жилийн өмнө өөд болчихсон, хоёр хүүхэд нь гадаадад сурдаг, эрдмийн ажил хийж, ширээнийхээ араас бараг босдоггүй Дамдин хэмээх энэ эрийг Гэрэлмаа битүүхэн хүлээж, хар үүрээр босоод өглөөний цай бэлтгэнэ. Хаалга тогших чимээг хүлээж, ганцаараа удаан суудаг байлаа. Аяга цайгаа хуваагаад уучихна. Нэг гэрийн хоёр шиг ээнэгшин дасаж, бас ч гэж халамж анхаарал тавьж, өдөр хурдан өнгөрөх шиг санагддаг байсан. Нэг орой Гэрэлмаа аяга хар шөл хийж, Дамдинтай хамт хувааж уух санаатай сууж байтал хаалга пижигнэтэл нүдсээр хүү нь ороод ирэв. Жилдээ бараг ганц л уулздаг хүү нь уурлаж бухимдсан нь илт. “Өө...Миний хүү. Ямар сайн юм бэ. Хүрээд ирдэг” гэж амандаа бувтнах ээжийнхээ ч үгийг ч сонссонгүй. Барсаа гал тогооны өрөө рүү үсрэн орж, Дамдинг харснаа яг л могой харсан юм шиг цочин “Өө за за. Та хоёр бүр иймдээ тулсан уу? Ичээч хөгшин төгцөгүүдээ. Цаана чинь шар сониныхон та хоёрын хайр дурлалыг магтан дуулж, би хүний нүүр ч харах эрхгүй болчихоод байна. Яасан ичдэггүй хөгшчүүл вэ” хэмээн хашгирч, Дамдингийн урд аягалаад тавьчихсан байсан шөлийг хана руу шидчихэв. Гэрэлмаа хэлэх үггүй болтлоо ичиж, бас дуугарч ч чадсангүй. Барсаа сүр дуулиантай орж ирсэн шигээ, хаалга тасхийлгээд гарч одов. Хөөрхий Дамдин тэгэхэд сүр сүлд нь шалдаа орчихсон, уруу царайтай хүн хэсэг чимээгүй сууж байснаа “Хөгширсөн хойноо цайны ханьтай боллоо гэж баярлаж байсан юмсан. Хүүхэд нохойн доог болоод байгаа юм байна даа. Хүүгийн чинь зөвөө хө. Миний найз биеэ бодож байгаарай” гэж хэлснээ чимээгүйхэн гараад явчихаж билээ. Энэ бол Дамдин, Гэрэлмаа хоёрын сүүлчийн уулзалт байсан аж . Хоёр хоногийн дараа бэр хүүхэн нь баахан хүмүүстэй ирж, Гэрэлмаа хөгшин рүү доогтой харж, инээдээ нууж ядан жуумалзаж байгаад хэдэн хувцасыг нь боож, хуучин байрандаа нүүлгээд ирчихсэн. Үнэндээ Гэрэлмаа тэр үед юу ч хэлж чадсангүй. Бэр хүүхэн нь явахдаа “За ээж битгий гадуур гүйгээд байгаарай. Жаахан охин шиг болзоонд зогсоод байж болохгүй шүү дээ. Та ер нь гэрээсээ гарч яадаг юм. Би хоол хүнсийг чинь жолоочоор явуулчихаж байя” хэмээн хүйтэн хөндий хэлчихээд “Хүнийг хөгширсөн гэж бодож болдоггүй юм байна л даа” гэж тас намжирдаад гараад явчихав. Түүнээс хойш Гэрэлмаа гэрээсээ бараг гарсангүй. Гарах ч шаардлага байсангүй. Үнэндээ Дамдингийн гэрээр очдог юм билүү? гэж хэд хэдэн удаа бодсон ч хүүгээсээ айх ч шиг, хүнээс ичих ч шиг санагдаад чадаагүй. Хөөрхий дөө муу Дамдин өнгөрчихөж... Яагаад ч юм түүнийг хичнээн их ганцаардаж, бас хичнээн их шаналаа бол гэж гэдэг гашуун бодол хоолойг нь зураад болдоггүй. Босох гэсэн ч чадсангүй. Бүх бие нь сулбайж, хөдөлж ч чадахгүй болчихсноо гэнэт мэдлээ. Утас руугаа очих юмсан. Хүүд хэл дуулгах юмсан. Ганцаараа байж байгаад үхчихвэл муу хүүгийн минь нэрэнд сэвтэй юм аа даа” гэж хичнээн хичээсэн ч биеэ даасангүй. Нүдийг нь саарал манан бүрхээд ирлээ. Барсаа сайдын жолооч хүнс авчирч, хөгшний хаалгыг нүдээд нүдээд онгойлгож өгсөнгүй. Гэрэлмаа хөгшнийг өөд болсныг их л хожуу мэдэж. Түүнийг хөдөөлүүлэхээр цугласан залуу цагийн найзууд нь “Буянтай хүн юмаа. Ганц хүүгийнхээ буянд насаараа жаргаж байгаад өөд боллоо” хэмээн ихэд атаархангуй шивнэлдэцгээх аж.
profile 247

.......................................

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3348453/59c/trackback

profile

“ХАНА-TOUR ” Co.,Ltd

2010.07.04 22:35:01
*.102.54.135

Thanks

profile

jack22

2010.07.05 04:16:04
*.143.157.134


 

hera

 

“HERA”

                 Гоо сайхан ертөнцийг аврана!!!

Та эрүүл чийрэг болж залуужая гэвэл зөвхөн манайдл ир

Бид гоосайхан эрүүлмэндийн бүх төрлийн үйлчилгээг 1цэгт төвлөрүүллээ!!!!

Та хэрэглээл үз

 Манайх Дэлхийд алдартай БНСУ-ын Amore-гийн албан ёсны борлуулагч бөгөөд HERA, V=Bprogram, PRIMERA, Sulwhasoo, мөн

100% галбиржуулж тураах хувцас

(lirikos, O HUI, ) болон бусад бүх төрлийн брендийн гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг байнга худалдан борлуулж байна! Мөн гоо сайхан цогц үйлчилгээг түргэн шуурхай чанартай хийж байна!

              Үүнд: Эрэгтэй, Эмэгтэй үс засалт (гоёлын)

     Нүүр ГарҮсний массаж

    Нүүр будалт Хумас засалт

  Батга сэвх нүхжилт сорви арилгах

 Зэрэг бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ

Жич: Зөвөлгөө Оншилгоо (үнэгүй

                   Байнгийн хямдрал урамшуулал бэлэгтэй

                   Гэрээр үйлчилнэ

                  Хаягаар болон шуудангаар хүргэж өгнө (үнэгүй)

                 100% найдвартай чанартай бүтээгдэхүүн

                 Баталгаа өгнө


Мөн аман болон бичгийн орчуулга, хөтөч зуучилалын ажилыг чанартай түргэн шуурхай хийж үйлчилнэ!!!

Үйлчилүүлэгч нартаа орчуулга утсаар  хийж  өгнө !!!!!!!!!!!

                  Манайхаар үйлчилүүлсэн таньд баярлалаа!

                                          Монгол Таун 7н давхар 706 тоот 

                                       Утас: 01031999195 

                                              Энд дарж бүтээгдэхүүн болон үнэтэй танилцана уу!!!

1000 сонсхоор 1 үз!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

MAIIM AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд

AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд Photobucket

Хаяг: Монгол Таун  7н давхар 706 тоот
Утас: 01031999195  

 

 


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
16041 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай 7 england 2010-07-05 640
16040 Emegteichvvdiin vitamin...010-6755-4585 file onobolno 2010-07-05 654
16039 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda 2010-07-04 572
16038 Гайхалтай шинэ номнууд нэмэдлээ.Аваад уншаарай koda 2010-07-04 774
16037 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda 2010-07-04 567
16036 Asuuya [1] hee 2010-07-04 876
» өтөл насны ганцаардал [2] эмүгэ 2010-07-04 5773
16034 харьд төөрсөн хувь тавилан [1] эмүгэ 2010-07-04 1022
16033 agaariin achaa Mongol avch yavna teach 2010-07-04 727
16032 хамтран амьдрагч [3] эмүгэ 2010-07-04 1128
16031 нэхэмжлэл эмүгэ 2010-07-04 826
16030 부평nii anduudiin utsiig helj ogooch [1] bananas 2010-07-04 732
16029 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-07-04 648
16028 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-07-04 635
16027 GEREENII 3sar sungah talaar asuuy please! [1] coolgirl 2010-07-04 770
16026 xariulj ogooch [1] LOVE24 2010-07-04 704
16025 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg 2010-07-04 626
16024 Hyamdhan viski ,chiher bolon huuhdiin huvtsas haanaas avah ve? [2] uujuu 2010-07-04 999
16023 БАРИА ЗАСАЛ ,ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg 2010-07-04 651
16022 emegteichudees asuuyaa [4] hums 2010-07-04 1076
16021 sain bna uu bas l asuuh yum bna [3] 하늘 2010-07-04 888
16020 asuuh ym bna [1] GALZUU GANTS 2010-07-04 993
16019 GEREENII 3sar sungah talaar asuuy please! coolgirl 2010-07-04 626
16018 ЭЛГЭМСҮҮГ ЧИ ЯМАР ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА???? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 1160
16017 САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД.......ЭЛГЭМСҮҮД [2] эмүгэ 2010-07-04 984
16016 aigaad bna yah be [12] hair itgel 2010-07-04 1704
16015 ЭНД МОНГОЛ ХҮҮХЭН МЭС ЗАСАЛ СОЛОНГОС АГАШИГААС ИЛҮҮ ХАРАГДАЖ БАЙНА..kk [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 2246
16014 30 ХҮРЧ БУЙ БҮСГҮЙЧҮҮД АНХААР ЭНЭ ҮНЭН ҮҮ???????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 1306
16013 ???? [2] sona54 2010-07-04 958
16012 АНХААР ЭНЭ ХҮНД ТУСЛААД ҮҮНИЙГ ОРЧУУЛААД ӨГӨХ ХҮН>......... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 956
16011 elgemsvvd [1] dalainus 2010-07-04 872
16010 my hvv haniad hvrtseed bainaa [2] dalainus 2010-07-04 922
16009 hello-goos asuult bnaa [2] 20000810 2010-07-04 967
16008 gmarketed zowloh ni.... [1] amiinaa_m 2010-07-04 982
16007 신생아?? [4] ind 2010-07-04 994
16006 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-07-04 831
16005 ИЙМ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ МОНГОЛ БҮСГҮЙГЭЭР БАХАРХЛАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 1060
16004 ЧИ СОЛОНГОСТ УДВАЛ НӨХӨР ЧИНЬ ИЙМ Л БОЛНО АНХААР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 1260
16003 emegteilegiin zarj.......asuuh [2] bosson uu 2010-07-03 821
16002 СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРЬ НЭГ ИЙМЭРХҮҮ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 990
16001 Asuuya bvsgvichvvdee [2] Энхрийхэн 2010-07-03 975
16000 ТЭР МАНАЙД ЯАХ ГЭЖ ИРДЭГ ЮМ БОЛ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 729
15999 HERBALIFE- IIN ERUULJUULEH , TURAAH BUTEEGDEHUU HYAMDRALTAI hani mini 2010-07-03 730
15998 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-07-03 678
15997 asuuya [1] e.huu 2010-07-03 798
배너신청
자생병원

배너신청