Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

хамтран амьдрагч

Уншсан 1128 vote 0 2010.07.04 21:36:20

Онгоц доошлох тусам Балтын зүрх цээжээ дэлсэн савлаж, гар нь чичирч, яарч байгаагаа мэдэрлээ. Зургаан жил ирээгүй эх орон, зургаан жил санаж зүүдэлсэн эцэг эх, гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах гэдэг ийм амархан байсан юм уу? Холын холд байсан тэр бүхэнд хүрэхийн тулд хоёрхон цаг л хэрэгтэй байсан юм гэж үү? гэж бодоод тэр инээмсэглэв. Зургаан жилийн өмнө түүний энгэрт зүүгдээд, аавтайгаа хамт явна гэж уйлж байсан жаахан охин нь одоо 10 нас хүрчихсэн байгаа гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг. Хэдийгээр яарч догдолж байсан ч гэсэн Балт эхнэрийнхээ нүүрийг яаж харна даа гэсэн битүүхэн айдаст автаж бас Солонгоотой уулзана гэж бодохоор түүний айдас хэсэгхэн зуурч гэсэн дарагдаж байлаа. Балт газар үзэж, нүд тайлах, бас амьдрал ахуйгаа дээшлүүлэх санаатай, ганц өрөө байраа зарж, Солонгосыг зорьсон тэр цагаас хойш зургаан жил өнгөрчихөж. Амьсгалахын аргагүй халуун хүлэмжинд ажиллаж, ухаан балартан унаж, гэрээ санаад нойргүй хонодог байсан тэр үеийг бодоход Балт бараг л Солонгос хүн болж хувирсан байлаа. Эхний үед эхнэр хүүхдээ нутгаа санаад шаналж ганцаарддаг байсан. Харин тэнд очоод жил хагасын дараа Монголоос очсон Солонгоо хэмээх даруухан бор охинтой танилцаж, хамтран амьдарч эхэлж. Байр хоолынхоо мөнгийг Балт гаргачихна. Харин Солонгоо яг л гэрийн эзэгтэйн үүрэг үүрэг гүйцэтгэнэ. Хувцас хунарыг нь янзалж, хоол унд бэлтгэнэ. Ажил хийж олсон мөнгөө Солонгоо ээжрүүгээ, Балт эхнэрлүүгээ явуулдгийг л эс тооцвол тэр хоёр яг л авгай нөхөр хоёр шиг бараг дөрвөн жил сайхан амьдарч. Солонгоо ааш аяг зөөлхөн, эрх, бас ялдамхан. Залуу хүн гэхэд юмны учир эвтэйхэн олчихдог байлаа. Тэр хоёр эхний үед “Нутагтаа очоод ганц удаа уулзахгүй. Амьдралаа хөөнө” гэж ярьдаг байсан ч сүүлдээ энэ тухай бодохоос ч айдаг болчихсон байв. Хэдийгээр түүнийг эхнэр хүүхэд нь хүлээж байгаа гэж бодовч “Энд байгаа Монголчууд бүгдээрээ л хамтран амьдарагчтай байгаа юм чинь яадгийн” гэж бодно . Заримдаа хүний газар ганцаардаж, зовж явах үедээ учирсан юм шүү гэж Балт өөрийгөө цагаатгадаг байлаа. Балт сүүлдээ гэрлүүгээ ч яарахаа байчихснаа өөрөө ч сайн анзаарсангүй. Сар бүрийн сүүлээр авсан цалингаа яг гурав хуваана. Нэгийг нь Солонгоод, нөгөөг нь эхнэрлүүгээ шилжүүлнэ, үлдснийг нь халаасалдаг байлаа. Одоогоос зургаан сарын өмнө Солонгоо үйлдвэр дээр ажиллаж байгаад баригдаж, Монголруу ачигдчихаж. Энэ явдал Балтад хүнд тусч, эзгүйрч хоосорсон жижигхэн түрээсийн байрандаа ганцаардаж суухдаа тэр эхнэрээсээ илүүтэйгээр Солонгоог санаж байгаагаа мэдэрч байлаа. Хамт ажилладаг Монголчууд Балтыг шоолж, “ Хүүхэн мундсан биш, дахиад л шинэ хамтрагч олчихооч.”хэмээн явуулцгаана. Зарим нь бүр “Хамтран амьдрагч хүүхэндээ сэтгэл алддаг чам шиг тэнэг байдаггүй юм” гэж зэмлэж байлаа. Гэвч одоогоос 10 хоногийн өмнө Балт Солонгоотой утсаар ярьж, “Ямар ч байсан очино. Түүний паспортыг янзлуулж, хамтдаа Солонгосруу буцаж ирнэ. Хэрвээ Солонгоогийн виз бүтэхгүй бол Монголд ч гэсэн хамтдаа байна” гэж ярилцаж тохирсон байлаа. Утасны цаана мэгшин уйлах Солонгоогийн дуу түүнийг өөрийн эрхгүй нутагруугаа буцахад хүргэсэн хэрэг. Онгоц газардлаа. Ээж нь, эхнэр охин нь түүнийг тосч байлаа. Төө хүрэхгүй шар сэвлэг нь салхины аясаар намирдаг байсан жижигхэн охин нь жигтэйхэн том болчихож. Аавынгаа хүзүүдэж авснаа нүүрлүү нь харж чадахгүй мэгшин уйлж байлаа. Баярын нулимс нүдэндээ мэлтэлзүүлсэн эхнэрээ тэвэрч үнсэв. Олон жилийн өмнөх тэр танил дотно үнэр, мартагдаж хуучирсан бүхнийг сэргээж байх шиг нэг л сайхан. Үнэхээр гэртээ ирэх ийм сайхан байдаг гэдгийг тэр ухаараагүй байж. Эхний хэд хоног гэрээсээ ч гарсангүй. Охинтойгоо тоглож, эхнэрийнхээ гарын хоолыг идэж, ээжээрээ борцтой цай чануулж, үнэхээр сэтгэл амар байлаа. Эхнэр нь түүний явуулсан мөнгийг цуглуулаад хоёр өрөө хөөрхөн тохилог байр, бас машин аваад тавьчихаж. “Чамайгаа хүний газар яаж зовж байгаа бол гэж өдөр бүр санаа зовдог байлаа” хэмээн ярихад Балт хэлэх үггүй гацчихна. Энэ маань намайг тэнд жаахан охинтой хамт амьдарч, түүнд сэтгэл алдарчихаад буцаж ирснийг мэдэж байгаа болов уу? гэж бодохоор царай нь улайдаг байлаа. Гэвч Балт Солонгоотой уулзлаа. Нутагтаа ирээд улам ч хөөрхөн болчихсон юм шиг санагдаж байсан ч, сэтгэл нь татагдаад, зүрхнийх нь тэндээс нэг утас гогдчихоод салахгүй байгаа юм шиг санагдаж байсан ч байсан ч урьдынх шигээ дотно байж чадсангүй. Гэхдээ л хамт явна гэснээрээ Солонгоогийн бичиг баримтыг багагүй мөнгө өгч байж янзлуулж, бас өндөр үнээр виз даруулчихав. Нэг сарын хугацаа гэдэг харавсан сум шиг л өнгөрч. Эхнэр нь түүнийг буцааж явуулах дургүй байсан ч яаж ч чадсангүй. Идэж уух юм, хувцас хунар бэлтгэж, аль болох сайхан хоол идүүлчих гэж хэр чадлаараа хичээж байгааг хараад суух Балтад үнэндээ хэцүү байв. Гэхдээ хэцүү байлаа гээд яах ч юм билээ. Солонгоо түүнийг хүлээж байгаа гэсэн бодол бас тарчилгана. “Маргааш өглөө эрт нисэх явна. Эртхэн амарцгаая” хэмээн эхнэр нь хэлсэн хэрнээ унтаж чадахгүй орондоо хөрвөөж, тэгснээ нэг их санаа алдав. “Би чамайг жаахан охинтой хамт амьдарч байсныг мэднээ” гээд чимээгүй болчихлоо. Балт сандарсандаа “Чи чинь юугаа яриад байгаа юм. Хүн хол явах гэж байхад бөгс бөөрний хэрүүл хийх нь үү” хэмээн бараг л хашгирчихав. “Танай найз Сүхээгээс сонссон юм. Өнгөрсөн жил чи тэр Сүхээгээр охиндоо хувцас явуулаа биз дээ. Тэр залуу чамайг өөрөөсөө олон дүү охинтой дөрвөн жил хамт амьдарч байгааг хэлсэн” гэснээ чимээгүй болчихов. Монголд ирснээсээ хойш өөрөөсөө хүртэл нуух гэж ядаж байсан энэ үнэнийг эхнэрийнхээ амнаас ийм тулгуу сонсоно гэж Балт үнэндээ бодсонгүй. Хэлэх үг ч үгүй гачихлаа. Эхнэр нь “Чи охин бид хоёр дээр ирээгүй ш дээ. Тэр охиноо татаж авах гэж л ирээ биз дээ” хэмээн мэгшин уйлж, түүний халуун нулимс энгэрлүү нь борооны дусал шиг л шивэрч байлаа. “Сүхээгээс анх удаа би сонсчихоод чамд гомдсондоо хэдэн өдөр уйлсан. Харин дараа нь хүний нутагт ядаж халуун хоолтой яваг дээ” гэж бодоод тайвширсан. Тэртээ тэргүй би тэнд очоод чиний өврийг дулаацуулж, хоолыг чинь бэлдэж, хувцсыг чинь угааж өгч чадахгүй ш дээ” хэмээн мэгшин уйлна. Балт яахаа ч мэдэхээ байв. Чимээгүйхэн босч тамхиа авах санаатай хажуу талын өрөөнд орвол охин нь жаргалтай нь аргагүй нүүрэндээ инээмсэглэл тодруулчихсан унтаж байлаа. Тэр шөнө Балт ч, эхнэр нь ч унтаж чадсангүй. Эхнэр нь босчихсон, бүлцийтэл хавдсан нүдээ хүнээс нуух гэж оролдож, Балтын ачаа барааг баглаж, машинлуу зөөж гүйхийг хараад тэр өөрийгөө л зүхэж байлаа. Эхнэр нь түүнийг хамтран амьдрагч руу нь хүргэж өгөхөөр машинд суухдаа үнсэн саарал царайтай болчихсон байхыг харав. Өнгөрсөн шөнөжин энгэрийг нь норгосон эхнэрийнх нь халуун нулимс харин яг одоо Балтын хоолойд тээглэчихсэн юм шиг л санагдаад болдоггүй. Машин Буянт-Ухаа руу ойртох тусам дааж давшгүй хүнд чулуу өргөж байгаа юм шиг амьсгаа нь түргэсгэсэж, “Хэрвээ одоо л би буцаж явах юм бол хэзээ ч эргэж ирэхгүй. Хэзээ ч эхнэр охин хоёроо харж чадахгүй” гэж амандаа шивнэж байлаа. Солонгоог очиход тосоод авах хүн олон байгаа. Харин энэ хоёрыг минь хэн тосч авах юм бол? гэж хүртэл бодов. Нисэхийн Цагаан хаалга түүнийг огт өөр амьдралруу дахин түлхэх гэж байгаа байх шиг санагдав. Нэг л мэдэхэд Балт “Жолоочоо зогсоорой. Буцаад явьцгаая” хэмээн хашгирав. Эхнэр нь, бас ах нь түүний өөдөөс гайхан харж байлаа. Аяны жижиг цүнхээ ухаж, “Би тийзээ мартчихаж” хэмээн худлаа хэлэхдээ Балт хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй байв. Баянзүрх хайрханы өвөрт шаргал туяа эрхлэж, шинэ өглөөний нар инээмсэглэх адил өнгөтэйгээр гялалзан мандаж байлаа.
profile 247

.......................................

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3348374/218/trackback

profile

“ХАНА-TOUR ” Co.,Ltd

2010.07.04 22:37:00
*.102.54.135

kkkkk

profile

jack22

2010.07.05 04:16:39
*.143.157.134


 

hera

 

“HERA”

                 Гоо сайхан ертөнцийг аврана!!!

Та эрүүл чийрэг болж залуужая гэвэл зөвхөн манайдл ир

Бид гоосайхан эрүүлмэндийн бүх төрлийн үйлчилгээг 1цэгт төвлөрүүллээ!!!!

Та хэрэглээл үз

 Манайх Дэлхийд алдартай БНСУ-ын Amore-гийн албан ёсны борлуулагч бөгөөд HERA, V=Bprogram, PRIMERA, Sulwhasoo, мөн

100% галбиржуулж тураах хувцас

(lirikos, O HUI, ) болон бусад бүх төрлийн брендийн гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг байнга худалдан борлуулж байна! Мөн гоо сайхан цогц үйлчилгээг түргэн шуурхай чанартай хийж байна!

              Үүнд: Эрэгтэй, Эмэгтэй үс засалт (гоёлын)

     Нүүр ГарҮсний массаж

    Нүүр будалт Хумас засалт

  Батга сэвх нүхжилт сорви арилгах

 Зэрэг бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ

Жич: Зөвөлгөө Оншилгоо (үнэгүй

                   Байнгийн хямдрал урамшуулал бэлэгтэй

                   Гэрээр үйлчилнэ

                  Хаягаар болон шуудангаар хүргэж өгнө (үнэгүй)

                 100% найдвартай чанартай бүтээгдэхүүн

                 Баталгаа өгнө


Мөн аман болон бичгийн орчуулга, хөтөч зуучилалын ажилыг чанартай түргэн шуурхай хийж үйлчилнэ!!!

Үйлчилүүлэгч нартаа орчуулга утсаар  хийж  өгнө !!!!!!!!!!!

                  Манайхаар үйлчилүүлсэн таньд баярлалаа!

                                          Монгол Таун 7н давхар 706 тоот 

                                       Утас: 01031999195 

                                              Энд дарж бүтээгдэхүүн болон үнэтэй танилцана уу!!!

1000 сонсхоор 1 үз!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

MAIIM AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд

AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд Photobucket

Хаяг: Монгол Таун  7н давхар 706 тоот
Утас: 01031999195  

 

 


smile123

2010.07.05 10:57:14
*.236.206.222

hi.busguichuudee zuvluguu uguuch hulmasiig yaj or undesgui arilgah ve .

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366632
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
16041 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай 7 england 2010-07-05 640
16040 Emegteichvvdiin vitamin...010-6755-4585 file onobolno 2010-07-05 654
16039 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая koda 2010-07-04 572
16038 Гайхалтай шинэ номнууд нэмэдлээ.Аваад уншаарай koda 2010-07-04 774
16037 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda 2010-07-04 567
16036 Asuuya [1] hee 2010-07-04 876
16035 өтөл насны ганцаардал [2] эмүгэ 2010-07-04 5773
16034 харьд төөрсөн хувь тавилан [1] эмүгэ 2010-07-04 1022
16033 agaariin achaa Mongol avch yavna teach 2010-07-04 727
» хамтран амьдрагч [3] эмүгэ 2010-07-04 1128
16031 нэхэмжлэл эмүгэ 2010-07-04 826
16030 부평nii anduudiin utsiig helj ogooch [1] bananas 2010-07-04 732
16029 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-07-04 648
16028 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-07-04 635
16027 GEREENII 3sar sungah talaar asuuy please! [1] coolgirl 2010-07-04 770
16026 xariulj ogooch [1] LOVE24 2010-07-04 704
16025 БАРИА ЗАСАЛ ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg 2010-07-04 626
16024 Hyamdhan viski ,chiher bolon huuhdiin huvtsas haanaas avah ve? [2] uujuu 2010-07-04 999
16023 БАРИА ЗАСАЛ ,ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg 2010-07-04 651
16022 emegteichudees asuuyaa [4] hums 2010-07-04 1076
16021 sain bna uu bas l asuuh yum bna [3] 하늘 2010-07-04 888
16020 asuuh ym bna [1] GALZUU GANTS 2010-07-04 993
16019 GEREENII 3sar sungah talaar asuuy please! coolgirl 2010-07-04 626
16018 ЭЛГЭМСҮҮГ ЧИ ЯМАР ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА???? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 1160
16017 САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД.......ЭЛГЭМСҮҮД [2] эмүгэ 2010-07-04 984
16016 aigaad bna yah be [12] hair itgel 2010-07-04 1704
16015 ЭНД МОНГОЛ ХҮҮХЭН МЭС ЗАСАЛ СОЛОНГОС АГАШИГААС ИЛҮҮ ХАРАГДАЖ БАЙНА..kk [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 2246
16014 30 ХҮРЧ БУЙ БҮСГҮЙЧҮҮД АНХААР ЭНЭ ҮНЭН ҮҮ???????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 1306
16013 ???? [2] sona54 2010-07-04 958
16012 АНХААР ЭНЭ ХҮНД ТУСЛААД ҮҮНИЙГ ОРЧУУЛААД ӨГӨХ ХҮН>......... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-04 956
16011 elgemsvvd [1] dalainus 2010-07-04 872
16010 my hvv haniad hvrtseed bainaa [2] dalainus 2010-07-04 922
16009 hello-goos asuult bnaa [2] 20000810 2010-07-04 967
16008 gmarketed zowloh ni.... [1] amiinaa_m 2010-07-04 982
16007 신생아?? [4] ind 2010-07-04 994
16006 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-07-04 831
16005 ИЙМ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ МОНГОЛ БҮСГҮЙГЭЭР БАХАРХЛАА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 1060
16004 ЧИ СОЛОНГОСТ УДВАЛ НӨХӨР ЧИНЬ ИЙМ Л БОЛНО АНХААР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 1260
16003 emegteilegiin zarj.......asuuh [2] bosson uu 2010-07-03 821
16002 СОЛОНГОС САВАНГИЙН ДУУРЬ НЭГ ИЙМЭРХҮҮ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 990
16001 Asuuya bvsgvichvvdee [2] Энхрийхэн 2010-07-03 975
16000 ТЭР МАНАЙД ЯАХ ГЭЖ ИРДЭГ ЮМ БОЛ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 729
15999 HERBALIFE- IIN ERUULJUULEH , TURAAH BUTEEGDEHUU HYAMDRALTAI hani mini 2010-07-03 730
15998 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-07-03 678
15997 asuuya [1] e.huu 2010-07-03 798
배너신청
자생병원

배너신청