Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. . Би 35 настай эрэгтэй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Амьдрал тогтсон хэвийн гэж бодож байна. Эхнэр маань 32 настай. Өдий насны эмэгтэй эр нөхөрөөсөө юу хүсдэг бэ. Жишээ нь: галзуу секс, хайр халамж, бэлэг, эсвэл өөр…
Санаачлагыг эр хүн гаргаад анх уулзаж байсан үеийнх шигээ гадуур зугаалах,хүүхдээ аав ээж дээрээ орхиод хэсэгхэн 2уулхнаа байх,хайр халамж..санаанд оромгүй газар галзуу sex хийх,дуртай бэлгээ эр нөхрөөсөө авах гээд л 30той эмэгтэй хүн юм юм л хүснэ шүү дээ.хааяа ч гэсэн ээж,эхнэрийн албанаас түр чөлөөлөгдөхийг боддог шүү.хамгийн гол хажууд хайртай хани байж байх шиг жаргал эмэгтэй хүнд үгүй билээ.
Үр хөндүүлэлт хийх шинэ журам бүх эмнэлгүүдэд үйлчилж эхэллээ-
Манай улсад өр хөндүүлэлт хийх явдал их байгаа боловч хяналт сул байдаг. Үр хөндүүлэлт хийх эрхгүй хувийн жижиг эмнэлгүүд хүртэл үр хөндөлт хийж, хүн амиа алдах тохиолдол гарч байсан. иймээс үр хөндүүлэлт хийлгэх шинэ журмыг батлан гаргаж, энэ сараас бүх эмнэгүүд шинэ журмын дагуу ажиллаж байна.
4-р сарын нэгэнд гарсан эрүүл мэндийн сайдын 105 дугаар журамд зааснаар үр хөндүүлэлт хийх явцад эмч нар алдаа гаргалаа гэхэд тэдний эмчлэх эрхийг хасах хүртэл заалт орсон байна. Албан ёсны статистик судалгаанаас харахад 1000 амьд төрөлтөд 300, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 125 үр хөндөлт ноогдож байна.
Мөн гурван эмэгтэй тутмын нэг нь жилдээ багаар бодоход 1-2 удаа үр хөндүүлж байна. нэг жилдээ нийт эмэгтэйчүүдийн 39 хувь нь 1-3 удаа, 25 хувь нь 3-5 удаа, 5 хувь нь 5 аас дээш үр хөндүүлдэг байна.
Үүнээс харахад үр хөндүүлдэггүй эмэгтэй байдаггүй багаар бодоход 1-3 удаа үр хөндүүлэлт хийлгэсэн байх юм. харин дэлхий дээр жилд 175 сая эмэгтэй жирэмслэлтийн 75 сая нь хүсээгүй жирэмсэлж, тэдний 30 сая нь хүүхдээ төрүүлдэг бол 45 сая үр хөндүүлдэг байна. Дэлхий дээр ойролцоогоор жилдээ 45 сая үр хөндөлт хийдэг гэж үзвэл тэдний 44.5 хувь нь хориглосон газарт, зөвшөөрөлгүй хийгддэг гэсэн судалгаа гарчээ. Мөн нийт үр хөндөлтийн 80 хувь нь хөгжиж байгаа орнуудад хийгдэж байна