Би нэгэн хувийн байгууллагад ажилладаг. 23 настай эмэгтэй. Урьд нь хүнтэй үерхэж байгаагүй. Хамт ажилладаг нэг залуу маань надад таалагддаг л даа. Тэр надаас түрүүлж ажилд орсон. Намайг анх ажилд ороход тэр найз охинтой тэр нь манай ажлынханыг танидаг ирдэг байсан. Жилийн өмнө тэр найз охиноосоо салсан. Хоёр сарын өмнө аав маань гадаадад багшлахаар болж ээжтэй хамт явсан. Одоо эгч бид хоёр гэртээ хоёулахнаа байдаг. Ажлын маань залуу аав ээж хоёрыг явсны дараанаас манайд согтохоороо ирдэг болсон. Ирээд ойр зуурын юм ярьж сууж байгаад тэрэнд би өөр өрөөнд ор засаж өгөөд, би өөрөө эгчийнхээ өрөөнд ороод унтчихдаг. Эгч эхлээд уурладаг байснаа болисон. Манайд бараг 8 удаа ирж хоносон байх. Гэхдээ юу ч болдоггүй. Хайрын тухай ч юмуу, ойр дотно болох тухай яриж байгаагүй. Намайг оролдоогүй. Зүгээр л ирж хоночихоод өглөө нь эгчээс санаа нь зовсон байдалтай гараад явдаг. Ажил дээр юу ч болоогүй юм шиг л байдаг. Надад туршлага байхгүй болохоор би сайн мэдэхгүй байна л даа. Тэр хүн яагаад ирдэг юм болоо? Би асууж байгаагүй л дээ. Санаа зовоод. Миний асуултанд сэтгэлээсээ хариулна гэж найдаж байна…
НЭГ УДАА БОЛОМЖ ОЛГООД БҮРЭН НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦААД ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БОЛ...ДАРУУХАН СЭТГЭЛ ДОТОРХОО УУДАЛЖ НЭЭЖ ЧАДДАГГҮЙ НЭГЭН БАЙЖ БОЛОХ ШҮҮ ДЭЭ ТҮҮНДЭЭ ШАНАЛДАГ