Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Жилээс жилд манай иргэд гадаадын иргэдтэй гар бvл болох нь нэмэгдэж байна.
Иргэний бvртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилдсан байх юм. Энэ бол 1998 оноос гадаадын иргэдтэй гэрлэгсдийг тус төвд бvртгэж эхэлснээс хойших тоо. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд манай иргэд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ.

ИБМУТ-д гадаадын иргэдтэй гэр бvлээ батлуулсныг бvртгэх болсон эхний жил буюу 1998 онд 44 хос бvртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 976 болж өссөн байна. Харин энэ онд 725 хvн харийн улсын бэр хvргэн болсон судалгаа гарчээ. Гэхдээ гадаадын иргэдтэй ханилсан хvмvvсийн 95 хувь нь манай хацар гоо бvсгvйчvvд байдаг юм байна.
Гэрлэгсдийн дийлэнх нь СолонгосчуудтайМанай бvсгvйчvvд Солонгос иргэдтэй гэрлэх явдал сvvлийн vед ихсэх хандлагатай байгаа нь судалгаагаар харагдсан байна. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 3485 буюу 67,8 хувь нь тус улсын иргэдтэй гэрбvл болжээ. Мөн арлын Япон болон урд хөршийнхөнтэй гэрлэх нь нэлээд ихэссэн гэнэ. Тvvнчлэн Герман, Англи, Швейцари зэрэг улсын иргэдтэй гэрлэгсэд ч дутахгvй олон байгаа юм байна. Гэтэл манай улс харилцаа холбоо бага зарим улсын иргэдтэй ураг барилдсан тохиолдол ч цөөнгvй байгаа аж.

Хайр сэтгэлтэй болж хоорондоо ярьж ойлголцоод гэр бvл болж байгаа хvмvvс байхад бусдын зуучлалаар хань болох хvнээ ч танихгvй гэрлэх явдал цөөнгvй гарч байгаа. Тэр дундаа солонгосчуудтай зуучлалын хэлбэрээр олон хvн суудаг байна. Ийм маягаар гэрлэсэн эмэгтэйчvvд ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдол цөөнгvй гарчээ. Одоо нэг vеэ бодвол эмэгтэйчvvдийг зуучилж гэрлvvлэх тухай зар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэглээр гарах нь багассан ч хил дамнасан гэр бvл зуучлал амь бөхтэй байсаар байна.

Мөрөөдөл нь зовлон авчирчээГадаадын тэрдундаа баян хvнтэй, vе мултарсан хөгшин байсан ч хамаагvй гэрлэх сонирхолтой бvсгvйчvvд олон болсон нь нууцгvй. Ийм гэнэн мөрөөдлөөр харийн бэр болоод зовлонд унасан нэгэн байхад жаргасан нь хvмvvс ч байгаа юм. Сайхан зvйл амлаж жаргаана гэж авч явчихаад эх орондоо очоод зарц боолын хэмжээнд байлгасан тохиол¬дол олон бий. Мөн залуу бvсгvйчvvдийн биеийг нь vнэлvvлж ашигласан хэрэг нэг хэсэг дуулиан болсон санагдана. Нэг жишээг дор өгvvлье.

Хувь хvнээр зуучлуулан солонгос эртэй суусан А бvсгvй харьд очоод боол мэт болсон гэнэ. Уг нь өөрөөс нь тав ах, хувийн vйлдвэрийн газартай, боломжийн амьдралтай гэж бvсгvйд зуучлагчид нь танилцуулж зураг хөргийг нь хvртэл vзvvлээд Солонгос руу авч явсан байдаг. Гэтэл тэнд очиход vзvvлсэн зураг дээрхээс тэс ондоо хөгшин хvн байсан бөгөөд нэгэнт зардал чирэгдэл болж ирснээс хойш буцах боломжгvй гэснээр бvсгvй хувь тавилантайгаа эвлэрсэн байна. Тvvнийг очсон цагаас нь эхлээд нөхөр, хадам эцэг эх нь байнга дарамталж хамаг ажлаа хийлгэхаас гадна тариан талбай дээр хvнд хvчир ажил хийлгэсэн гэнэ. Сvvлдээ бvсгvй тэсэхийн аргагvй болж монголд байгаа гэр бvлийнхэн рvvгээ хандсанаар амь мултарсан тухай ярьж байсан. Тvvнтэй ижил зовлонтой монгол эмэгтэйчvvд тэнд олон байдгийг ч хууль хяналтынханд хэлсэн байдаг.

Сургалтанд сууснаар татгалзаж эхэлсэнДээрх шиг зvйл газар авахаас сэргийлж гадаадын иргэдтэй гэрлэгсдийн дунд сургалт явуулдаг болсон нь ач тусаа өгсөн байна. ИБМУТ хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран энэ талаарх мэдээлэл, хууль эрхзvйн зөвлөгөө, очих гэж байгаа тухайн улсын ёс заншил,хууль журам болоод эрх ашиг нь зөрчигдвөл хаана хэрхэн хандах зэргийг сургалтаараа олгодог байна. Одоогоор энэ сургалтыг зөвхөн Солонгос иргэдтэй гэрлэх гэж байгаа хvмvvст явуулж байгаа гэсэн. Уг сургалтад хамрагдсан зарим эмэгтэйчvvд гэрлэхээсээ хvртэл татгалзсан тохиолдол гарч байгаа тухай албаны хvн ярьж байна. Мөн ИБМУТ-ийнхөн гадаадын иргэнтэй суух гэж байгаа тухайн хосуудын материалыг аваад 30 хоногийн дараа хариу өгдөг болсон нь тэднийг нэгнээ таньж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болсон байна. Гадаадын иргэдтэй гэрлэх талаар тус төвд өдөрт 10 гаруй хvн ханддаг гэсэн.

103 хvн гэрлэлтээ цуцлуулжээДээрх тоо бол гадаадын иргэдтэй гэр болсон хvмvvс энэ онд гэрлэлтээ цуцлуулсан байдал юм. Vvний шаптгаан нь ихэнхдээ зан заншил таараагvй, виз гарахгvй байдгаас болдог гэж ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бvртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Отгонбаяр хэлж байна. Ер нь хvний эрхийн төлөө vйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудаас Хvйсийн тэгш эрхийн төв эрчимтэй ажилладаг гэхэд хилсдэхгvй. Тус төв 1903 гэсэн “Итгэлийн утас” утас ажиллуулдаг болсоор удаж байгаа. Энэ онд гэхэд дээрх утсаар 92 хvн хандсан байдгаас 66 нь хvн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн холбогдсон байдаг байна. Харин 11 нь гэр бvл зуучлалаар солонгосчуудтай гэрлээд эрх нь зөрчигдсөн гомдол мэдээлэл байжээ.

Тэдэнд хуулийн зөвлөгөө өгч тухайн улсад байдаг хамтран ажилладаг хvний эрхийн байгууллагуудтай холбож өгсөн гэнэ. Ер нь ийм байдлаар хохирогч болсон эмэгтэйчvvд тэр болгон хуулийн байгууллагад ханддаггvй байна.Учир нь манайд энэ талын хууль эрхзvйн орчны зохицуулалт байхгvй, хохирогч өөрөө гэмт хэрэгтэн мэт байдалд ордог, мөн уг хэргийг vйлдэгч нар хуулийн хариуцлага хvлээсэн нь цөөн байдгаас хохирогчдод итгэл төрvvлэхгvй дуугvй өнгөрөхөд хvргэдэг гэнэ. Энэ нь дээрх байдлаар хvний эрх зөрчигсдөд таатай орчин болдог нь өнөөдрийг хvртэл гэр бvл зуучлал нэрийдлээр хvний наймааны асуудал амь бөхтэй байсаар байгаад хvргэж байна.

Хэдийгээр дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ vед гадаадын иргэдтэй ураг барилдах ньтухайн хvний эрхийн байдаг л асуудал боловч зарим тал дээр анхаарал болгоомжтой хандахгvй бол болохгvйг өмнөх гашуун жишээ харуулж байгаа юм. Хvн хэлэхээс наашгvй гэгчээр энэ сэдвийг хөндөж сануулж байхгvй бол мартагнаж хараа хяналт суларсныг гэмт этгээдvvд ашиглах гэмтэй. Монголчууд бид аливаа юмыг нэг хэсэг дуулиан болгож байгаад удалгvй мартагнадаг нь ч энэ асуудлыг шийдвэр гаргах төвшинд ярьж анхааралдаа авахгvй байгаад нөлөөлж байж юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3342451/9ca/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.02 23:05:45
*.111.205.164

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366776
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
15996 yanaa tanidag humuus ni hurdan... [4] soro 2010-07-03 1210
15995 hi .asuuh zuil bn. [1] ebuushka 2010-07-03 706
15994 nyrai huuhdiin tarhi [3] deky 2010-07-03 4153
15993 hi,Duksanii mahnii gazriin utasiig asuuya [1] ***bumbaalai*** 2010-07-03 785
15992 agaariin achaa Mongol avch yavna teach 2010-07-03 659
15991 Ер нь яах гэж турдаг вэ? ӨДРИЙН МЭНД 2010-07-03 934
15990 Сарын 1000 доллар [2] batsy1 2010-07-03 1034
15989 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-07-03 754
15988 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-03 609
15987 УРГИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ӨДРИЙН МЭНД 2010-07-03 2723
15986 Bvsgvichvvdeesee asuuya [2] 157359 2010-07-03 1070
15985 *****БҮГДЭЭРЭЭ ЭЛГЭМСҮҮГИЙН ЗҮГ АНХААРЛАА ХАНДУУЛ******* [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 808
15984 yaraltai hariulj ogooch hvmvvsee...vnegvi emnelgiin tuhai [4] ekhomina 2010-07-03 943
15983 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGJ BAINA vazilnik 2010-07-03 561
15982 DUSAL HIIJ BAINA [1] vazilnik 2010-07-03 848
15981 Жирэмсэн эхийн мэдвэл зохих энгийн зөвлөмж Маралгоо 2010-07-03 742
15980 eej naraas asuuh zuil bnoo [5] odgko 2010-07-03 815
15979 Долоо хоногийн өдрүүд ба хүний араншин Маралгоо 2010-07-03 816
15978 Анхнаасаа миний биш хүний амраг /Ц.Хулан/ Маралгоо 2010-07-03 758
15977 hi end mergeldeg hun baidag bolov uu? [3] rexsa 2010-07-03 1428
15976 HOOE ELGEMSVV NERTEI IH MEDEGCH GUIA CHAMD YAMAR ZARAA YAJ TABIH OGTOOS HAMAAGVI ZA YU [3] byandag 2010-07-03 1044
15975 asuult bnaa [2] 20000810 2010-07-03 910
15974 sivree_borood [2] goch 2010-07-03 1000
15973 __ЭЛГЭМСҮҮ..... БЯЦХАН НУУЦАА ДЭЛГЭЕ. KKK _____ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-03 1013
15972 egch naraa zovlooch [6] girls_mgl 2010-07-03 1078
15971 Mongol ruu eregtei30-35 nasnii hun butsaana saaz42599 2010-07-03 574
15970 ДАВАА ТА ЗАРЫГ ЗАМБАРААГҮЙ ОРУУЛАХ ЮМАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 615
15969 TA SAIHAN HARAGDAHIIG HVSEJ BAIGAA BOL OROOD VZ dabaa4 2010-07-02 867
15968 ЭЛГЭМСҮҮ !!!!ЧАМАЙГ ХЭН ГЭДГИЙГ БИ САЙН МЭДЭЖ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 1099
15967 shud [1] enkriimaa 2010-07-02 564
15966 hi sorvinii tos [4] bertsetseg_09 2010-07-02 1078
15965 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA [1] dabaa4 2010-07-02 886
15964 TA SAIHAN HARAGDAHIIG HVSEJ BAIGAA BOL OROOD VZ dabaa4 2010-07-02 725
15963 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI dabaa4 2010-07-02 723
» ЯАЛТАЙ БИЛЭЭ СЭТГЭЛ МИНЬ ИХ Л ШИМШРЭХ ЮМ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 805
15961 jiremsnii dasgal.... [4] tugsuu_1130 2010-07-02 2225
15960 АМЬДРАЛДАА ЭРХЭМСЭГ АМЬДАР БҮСГҮЙ МИНЬ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 824
15959 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-07-02 545
15958 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой zaraa ax 2010-07-02 570
15957 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая zaraa ax 2010-07-02 482
15956 ОЛОН ИДТАЙ ОРИФЛЭМ ТАНЫ ЗАР ЗАМБАРААГҮЙ БАЙНА ШҮҮ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 1273
15955 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-07-02 887
15954 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-07-02 559
15953 Майкл Жексон арьсаа солиулсан уу?, арьсны өвчтэй байсан уу? goch 2010-07-02 1255
15952 hi medeh hvn bbal helj uguuch...... [2] tugsuu_1130 2010-07-02 971
배너신청
자생병원

배너신청