Moderator: mgl_300
Би 30 настай, дээд боловсролтой. Амьдрал, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсан МОНГОЛ-ын мянга мянган эмэгтэйчүүдийн нэг. Ханьтайгаа оюутан ахуй үедээ гэрлэж, хуримынхаа 10 жилийн ойг өнгөрсөн жил сайхан тэмдэглэсэн. Харин хайрт хань маань саяхан гэнэтийн өвчнөөр өөд болоод миний хувьд газар цөмөрсөн юм шиг л санагдаж, нэг хэсэгтээ галзуурлын байдалтай л явлаа. Одоо байдал арай л дээрдэж байна. Ингэхээс ч өөр арга алга. Түүнийгээ өвчсөн мэт төрсөн төрсөн хүүгээ бодож, амьдралаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй шүү дээ, тиймээ.
Хүмүүс гэрлээд удалгүй бие биеэсээ залхаж, уйддаг гэж байнга л ярьдаг. Би ч ийм жишээ олныг харж, сонсч л байлаа. Харин бидний хамтын амьдралын минь 10 жил огт өөр байсан. Байнга л шинэхэн хосууд шиг байж, өдөр бүр биесээ шинээр харж, улам ээнэгшин дасаж, бие биеэ бүхнээс дээгүүр тавин, хүндлэн хайрладаг байлаа. Түүндээ би ямар их хайртай байсан гээч.
Харин одоо тэр маань миний хажууд алга. Түүнийгээ ямар их санаж, гансарч, гашуудаж байна аа. Түүнийхээ халуун үнсэлт, тэврэлтийг ямар их үгүйлж байна гээч. Хайртдаа тэврүүлж унтсаар байгаад сурсан би гэдэг хүн одоо унтаж ч чадахаа болиод байна.
Хүн хүнээ алдахаас илүү аймшигтай юм гэж үгүй байдаг юм байна шүү хүмүүсээ. Тиймээс хажуудаа байгаа хайртай хүнээ аль болохоор дэмжиж, түүнийгээ үнэн сэтгэлээсээ хайрлаарай, бас битгий гомдоогоорой, тэр чинь чамайг хэзээ ч орхиод явчихаж мэдэх хэцүү хорвоод бид амьдарч байгаа юм байна шүү.
ЯМАР САЙХАН АГУУ СЭТГЭЛ БЭ...СЭТГЭЛЭЭ САЙН БАРИАД ҮРЭГДСЭНИЙ ХОЙНООС БИШ ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮРТЭЙГЭЭ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ЗҮТГЭЭРЭЙ НЭГ Л ӨДӨР ЧАМАЙГ ГЭСЭН ҮРТЭЙ ЧИН ХАМТАД НЬ ХАЙРЛАХ ТЭР Л САЙХАН ЗАЛУУ ЧАМТАЙ УЧРАХ БОЛНОО