Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Дэлхий хэмжээнд попын хаан хэмээх нэр зүүтлээ алдаршиж бүр домог болсон
М.Жексон дэлхийн фэнүүдээ уйлуулан хорвоог орхиод удаж байна. Түүнийг
өнгөрсөнөөс хойш нэрийг нь мартуулахгүй гэсэн зорилгоор PR-ын компани
хүртэл ажилладаг билээ. М.Жексоныг хар арьсанаасаа санаа зовж арьсаа
цагаанаар сольсон гэж цуурдаг. Гэтэл Витилиго нэртэй арьсны ховор
өвчтэй байсныг олон баримт нотлоод байна. Энэхүү өвчин нь удамшдаг
бөгөөд түүний том хүүд витилиго өвчин нь удамшиж ирснийг үгүйсгэхгүй.
Учир нь хүү Прэнц нь хавайн арал дээр хоёр дүүтэйгээ амарч байхад нь энэ
зургийг даржээ. Суганых нь дор цайрсан байгаа цагаан толбо бол тэрхүү
өвчний шинж тэмдэг гэнэ.