Хаясан бичиг баримтаа хүчинтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл . . .
Уншсан 5791 vote 0 2010.07.02 15:27:39
Хаясан бичиг баримтаа хүчинтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл . . .
Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийнхээ цаг завыг хөнгөвчлөхөөр нэгэн шинэ үйлчилгээг вэб сайтаараа дамжуулан иргэдэд хүргэж байгаа юм байна.
Хэрэв иргэн та 2008 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш авсан иргэний үнэмлэх, байр орон сууц, хашаа байшин зэрэг эд хөрөнгийнхөө гэрчилгээгээ гээж үрэгдүүлсэн бол тус вэб сайтаар орж хүчинтэй байгаа эсэхийг нь мэдэх боломжтой болсон ажээ.
Ингэхдээ та тус вэб сайтны хүчингүй бичиг баримт гэсэн хэсэг рүү орж хайх гэсэн хэсэгт өөрийн регистрийн дугаарыг хийхэд таны бичиг баримтын талаарх мэдээлэл гарч ирэх болно.
Лавлах утас : 1890 Вэб хуудас : http://www.registrationmongolia.com
Тайлбар : Энэхүү мэдээлэлд 2008 оны 1 сарын 1-ээс хойш иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн,
сунгалт хийлгэсэн иргэдийн мэдээлэл орсон болно.