Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Xууран мэхлэх гэж юу вэ?

Энэ асуултанд хариулах нь тийм ч амар бишээ. Зарим нь эротик зүүд зүүдэлчихээд орох байх газраа олж ядан байхад нөгөө нэг оргилуун галзуу шөнийн дараа ямар ч гэмгүй гэнэн балчир хүүхэд шиг сэрж байдаг. “Үнэнч байхын” тухай тогтворгүй ойлголтыг орчин үеийн хувь хүмүүс болон урлагийн түүх, соелын амьдрал дээр нь судалж үзвэл их л сонин палитра харагдана даа.

”Чикаго” кино-мюзиклд гол баатар эмэгтэй нь шүүх дээр хэд хэдэн нууц амрагтай байснаа хүлээн зөвшөөрдөг хэсгийг санаж байна уу? “орон дотроо нөхөр маань миний хувьд юу ч биш байдаг л даа. Тэгээд ч бас би тэр нууц амрагууд гээд байгаа хүмүүстэй зөвхөн унтдаг л болохоос бид хэзээ ч хамт оройн хоол идэж байгаагүй. Үүнийг чинь хууран мэхлэлт гэж болно гэж үү дээ?” Гэнэн хонгор Рокси өөрөө ч мэдэлгүйгээр ахуйн хүрээн дэх хамгийн нууцлаг асуудлын нэгийг ил гарган тодорхойлсон нь энэ юм.

Үнэнч бус байдал юунаас эхэлдэг вэ? Бодол санаа, мөрөөдөл, үнсэлтээс үү? Орон доторх үйл явдлыг харах, эсвэл кафед суухаас уу? Тэр ч бүү хэл толь бичиг хүртэл бидэнд ямар нэгэн зүйл тайлбарлаж чадахгүй байна. “Үнэнч байх гэдэг нь дотно, хайртай байх байнгын сэтгэл, мэдрэмж”, “Үнэнч бус байх гэдэг нь нөхөрлөл, хайр сэтгэлээсээ урвах”. Энэ хоёрын л нэг тэгээд л гүйцээ. Эсвэл тайлбар толь зохиогчдод секс гэж юмны талаар төсөөлөл байдаггүй юм болов уу, бүү мэд. Эсвэл энэ бүрхэг тодорхойлолт нь зөвхөн оюун санааны хувьд л хууран мэхлэлт болно гэж нотолдог хүмүүст аятай шалтаг учраас олон хүний санаанд нийцдэг болохоор тэр үү? Ямар ч байсан насанд хүрсэн буурьтай хүмүүс хууран мэхлэлт хаанаас эхэлдэг вэ?гэсэн асуултанд хариулахдаа барьц алддаг нь харагддаг юм. Яг л аз жаргалыг ойлгодоггүйтэй адил.

Олон тооны судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 10-40% нь өөрийнхөө тогтмол амрагаа боломж олдвол тогтмол хууран мэхэлдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад эрчүүдийн хувьд энэ нь бүр их савалгаатай 20-60% байдаг. Хэрвээ бүр шударга байя гэвэл бид найман жилийн турш Клинтоны овжин ацан шалаа болох “Минет-хууран мэхлэлт мөн үү, эсвэл арай ч биш үү?” гэдгийг баталж эсвэл үгүйсгэж чадаагүй л байна. Миний зүүн талд Билл Хиллариг хууран мэхэлсэн гэж үздэг хүмүүс, баруун талд Нэгдсэн Улсын ерөнхийлөгч байсан маань Моникад юу ч “өгөөгүй”, түүнээс зөвхөн “хишиг” хүртсэнээр л хязгаарладаг хэмээн үздэг хүмүүс ялгарчихаж. Талууд өөрийнхөө бодлыг хамгаалан нотолгоог илэрхийлж байх үед үг хэлний ямар “цус асгаруулан ширүүн” тулаан болдгийг та мэднэ. Бидний амьдарч буй өдрүүдэд “үнэнч байх” гэдэг ойлголтоос илүү бүрхэг, илүү ярвигтай ойлголт байхгүйгээс л тэр.

Саяхан миний үзсэн супер орчин үеийн кинонд гол дүрийн бүсгүй нөхөртөө үнэнч байхын тулд нөхрийнхөө найзтай унтаж байсан юм. Нөхөр нь өөрийнх нь олон жилийн өмнө сонгож өгсөн амраг бүсгүйтэй нь байнгын холбоотой байдаг учраас тэр . . . Асуудлын учрыг тайлахын тулд бид цөөн тооны хүмүүсийн дунд санал асуулга явуулсан юм. Хууран мэхлэлт юунаас эхэлдэг вэ? гэсэн асуултанд эмэгтэйчүүдийн өгсөн арван хариултын ес нь “түүнийг тэгэхээр нь . . . ” гэсэн үгээр эхэлж байлаа. Гэтэл эрчүүд энэ асуултанд (архаг хардагчдаас бусад нь) огт бодолгүйгээр шууд л “намайг яах үед . . .” гэж хариулж байв. Үүнээс үзвэл “Хууран мэхлэх” гэдэг үгийг зөвхөн эрчүүд л хэрэглэж байдаг юм шиг сэтгэгдэл төрнө дөө.

Үүний хамт арван эхнэр тутмын ес нь өөр хүүхэнтэй явалдаж байдаг нөхөртөө үнэнч байдаг гэхэд ч итгэхэд бэрх юм. Учир нь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд аливаа зүйлийг огт өөрөөр харж байдаг. Эрчүүд өөрсдөдөө илүү өршөөнгүй байдлаар хандаж байхад харин эмэгтэйчүүдийн хууртагдсан нь ч, үнэнч бус нь ч, бүр ийм тохиолдолд орлоо гэж төсөөлдөг нь ч шаналал, буруутайгаа мэдэрч буй тухайгаа ярьдаг нь ёс суртахуун болон шашин шүтлэг олон зуун жилийн турш эмэгтэйчүүдийн далд ухамсарыг дарамталсаар ирсэнтэй холбоотой.

Шударгаар хэлэхэд бүр эрт дээр үеэс л нийгэм эрчүүдийн хууран мэхлэлтэнд нүдээ анин хандаж байсан билээ. Эрчүүд нь полигам амьтан учраас олон тооны эмэгчинг хээлтүүлж үр удмаа нөхөн сэргээж байх ёстой гэнэ. Олон мянган жилийн турш хүссэн хүсээгүй үр хүүхэд төрүүлэхээс аргагүй байсан эмэгтэйчүүд үр тогтоолтын эсрэг хэрэгсэл гарснаар л эрх чөлөөгөө мэдрэх ёстой байсан гэнэ. Гэхдээ л хууль ёсны нөхөртөө эврээ үзүүлэхийг зориглосон бүсгүйчүүд бараг үргэлж л өөрийгөө буруутай хэмээн мэдэрч байдаг аж. Эмэгтэйчүүдийн хууран мэхлэлтийн талаар сургамжтай судалгаа хийсэн Патрисия Делаэ өнөөг хүртэл инээд алдан байж дурсахдаа: “Та амрагтаа үнэнч байж чадах уу?” гэсэн асуултанд олон эмэгтэйгээс “тийм бас үгүй” гэсэн цочирдом хариулт авснаа ярьдаг. Эсвэл бүр илүү хачирхалтай “Би хэзээ ч нөхрийгөө хуурч байгаагүй, за даа, ер нь маш ховор” гэсэн хариулт байна.

Тэгэхээр үнэнч бус байна гэдэг ойлголт маш их хувийн шинжтэй юм. Бараг бүх зүйл нь нэг удаагийнх байдаг, бараг бүх адал явдал боломжтойг санал болгож байдаг нийгэмд болох болохгүйн хил хязгаарыг тогтоох нь ярвигтай. “Гэр бүлийн харилцааны төгс загварын хэм хэмжээ өөрчлөгдсөн болохоор үүнийг хосууд дотроо л зохицуулдаг болсон. Амьдрал бүгдийг сексийн урвалт уруу хөтөлж байдаг хэдий ч олон хүний хувьд сээтэгнэх, аальгүйтэх, зарим үед бүр энгийн нөхөрсөг харьцаа нь байж болохгүй зүйл байдгийн учир бол эдгээр нь ёс зүйн хувьд аль хэдийнээ үнэнч бусын хүрээнд хамрагдчихсан байдаг явдал” гэж Францын социологч Серж Шошье тодруулж байна.

Үүн дээр нэмээд сексологч эмч Франсуа Парпе хэлэхдээ “Хүн бүхэн өөрийнхөө соёлын болон шашины үзлээсээ хамаараад үнэнч бус байх талаар өөрийн гэсэн тодорхойлттой байдаг. Гивлүүр өмссөн лалын шашинтай эмэгтэй нөхрөөсөө өөр ямар ч эр хүний өмнө царайны аль нэг хэсгээ харуулвал түүнийг хууран мэхэллээ гэж буруутгах бол наран шарлагын газар яма ч хувцасгүйгээр биеэ шарж байгаа европ хүүхнийг харсан хэний ч толгойд түүнийг завхай гэсэн бодол орж ирэхгүй. Зөвхөн мөрөөдөлдөө тодорхой царай зүсгүй эрийг төсөөлж байснаараа нөхрийгөө хууран мэхэлж байна гэж үздэг хүүхэнтэй би таарч л явлаа. Зарим нь бүр хамт ажилладаг хүн нь магтаалын үг хэлсний төлөө “нүгэл үйлдлээ” гэж боддог“ гэжээ. Нууц байдлыг бүрэн хадгална гэсэн баталгаа гаргасан ч өөрийгөө үнэнч бус эхнэр гэдгийг хэлэх эмэгтэй тун ховор байдаг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3339279/4be/trackback

profile

goch

2010.07.02 16:48:32
*.168.175.7

tiim shvv  he he

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366776
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
15951 Та онлайн алуурчин болж байгаа юм биш биз, үлдээсэн комментоо эргэж нэг хараарай! [1] eenee12 2010-07-02 933
15950 hurdan helj ugnuu [2] 02020202 2010-07-02 746
15949 TA SAIHAN HARAGDAHIIG HVSEJ BAIGAA BOL OROOD VZ dabaa3 2010-07-02 712
15948 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE amraa2009 2010-07-02 953
15947 TA SAIHAN HARAGDAHIIG HVSEJ BAIGAA BOL OROOD VZ byandag 2010-07-02 444
15946 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag 2010-07-02 482
15945 cuna idtai hvnees asuuyaa [4] 김아연 2010-07-02 1117
15944 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ИХ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 2013
15943 Сайн байна уу? [1] mgldevochka 2010-07-02 772
15942 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 az*60*gal 2010-07-02 819
15941 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-07-02 598
15940 f2iig yaj oorchiloh ve [4] zoloo4647 2010-07-02 1000
15939 БАРИА ЗАСАЛ ,ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg 2010-07-02 759
15938 Mongol ruu eregtei hun butsaana saaz42599 2010-07-02 485
15937 eejvvdee my hvv hanialgaad baih yum [2] dalainus 2010-07-02 995
15936 YARALTAI [3] saranhuu* 2010-07-02 920
15935 hi TSetsegee [2] dornottal 2010-07-02 980
15934 asuuh zuil bnaa [1] shuushuu 2010-07-02 790
15933 hi busguichuude zovlooch hamriin gamrit ? bna [3] mongolo 2010-07-02 2623
15932 agaariin achaa mongol avch yavna [1] Batsuda 2010-07-02 871
15931 busguichuudee asuuya [2] aqua99 2010-07-02 918
15930 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА [1] МонголТв 2010-07-02 892
15929 ЧИНИЙ МЭДЭХГҮЙГ ЭЛГЭМСҮҮ АНДАХГҮЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 827
» ХЭРВЭЭ ЭР ХҮН ҮҮНИЙГ МЭДВЭЛ ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨХГҮЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 1129
15927 БҮСГҮЙЧҮҮД БИДНИЙ НУУЦХАН ШИВНЭЭ ..АНХААРАЛТАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 1269
15926 hi asuuy.tuslaarai. [1] kooko 2010-07-02 788
15925 ЭМЭГТЭЙЛЭГ ТА ЗАРЫГ ЗАМБАРААГҮЙ ОРУУЛАХ ЮМАА [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-02 1060
15924 vakchin asuuya [1] Freet 2010-07-02 895
15923 ym asuuy [1] qus 2010-07-02 764
15922 asuuyaa [2] ringoo 2010-07-02 788
15921 eejuudee asuuh zuil bnaa [5] rexsa 2010-07-02 1100
15920 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-07-02 714
15919 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-02 565
15918 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ 2010-07-02 561
15917 barigdsan huniig gargaj avdag arga zam bnau... [3] zorpia 2010-07-02 984
15916 mgl taunii door chiad bdg 9noimeriin notariat qus 2010-07-02 723
15915 busguichuudee helj ogooch.tolgoi ovdood bh yum. [4] 19841007 2010-07-01 1833
15914 <<<<<<<<УУЧЛААРАЙ СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ЧАМД Л ГЭЖ ЗӨВЛӨХӨД >>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-01 1018
15913 asuuh yum bna [2] hairthuu 2010-07-01 1484
15912 cuna id-tai hund [1] kooko 2010-07-01 978
15911 Emnelegiin bichig hij uguh hun bna uu [2] 19811225 2010-07-01 842
15910 hi uduriin mendees asuuh ni [1] sakudur 2010-07-01 984
15909 ЭНЭ ХОРВОО ЗОВЛОНД ЦАДАХГҮЙ ЮМАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-01 986
15908 hiisver hiilgesen eejuudee heleed uguuch [5] javkhlan_s 2010-07-01 1615
15907 hi asuuh zuil bn eej naraa [1] nekhukaa 2010-07-01 987
배너신청
자생병원

배너신청