Moderator: mgl_300

Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг.

Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн. Сайхан монгол залууг ханилж яваарай гэж учруулсан. Үр хүүхдээ өсгөөд элэг бүтэн амьдарч байна. Би өглөө бүр цайны дээжээ бүрханд, наранд, дараа нь нөхөртөө аягалж өгдөг. Нөхрийн минь ажил үйлс бүтэмжтэй байж, үр хүүхэд минь сайн сайхан яваасай гэж шивнэдэг. Миний нөхөр өөр хүүхэн гэж гүйж байгаагүй. Би 30 хол гарсан бүсгүй. Амьдрал одоо л жигдрээд тэгшрээд сайхан болж байна. Ийм үед л хүн нэгэндээ халамжтай хайртайгаа илүү мэдэрдэг юм шиг байна. Надад нөхрөө хэн нэгэн рүү гүйгээд явчих вий гэсэн хар хорын сэтгэл байдаггүй. Надад үнэн сэтгэлээсээ хайртай байгаа нь өдөр бүр харагдаж байхад би сэтгэл тайван ирээдүй рүү тэмүүлж амьдардаг. Хүний сэтгэл гэдэг байгаадаа ханаж байвал аз жаргалтай байдаг гэж боддог. Бид хоёр цүнхтэй хувцасаа барьж ирээд л нийлсэн хоёр. Амьдралыг өөрсдөө босгосон. Анх гэрт маань зочин ирэхэд нөхөр зочин хоёрт гэртээ байсан хоёр аягандаа хоол хийж өгчихөөд өөрөө нөхрийгөө идэж дуусахаар идье гээд инээгээд сууж байсан хүн би. Хэзээ ч хэн нэгэнд хэцүү байна гэж гуйж үзээгүй. Эхний 4 жил их ядуу амьдарсан. Эр хүн нэг зорьвол ямар ч нүхнээс өндийгөөд гараад ирдэг юм билээ. Одоо бидэнд юу ч дутаагүй бүх зүйл бий. Гэвч бид монголдоо бол дундаж амьдралтай залуу гэр бүл. Нөгөө тасарсан баянууд биш.

Харин сэтгэлээрээ бол хэнээс ч баян гэж боддог. Тиймдээ ажил үйлс маань бүтэж яваа. Би энэ бүхнийг залуучууд санаа аваасай гэсэндээ бичлээ. Гэр бүлийн ноён нуруу хань нөхрөө хүндэлж, хайрлаж, халамжилж яваасай, чамайг гэсэн хүний сэтгэлийг хүндэлж байгаасай, хэн нэгэн чамайг хайрлаж бүх насны амьдралаа зориулж байхад гомдоохгүйг хичээгээсэй гэсэндээ бичлээ. Дээр байгаа сэтгэгдлүүдийг уншихад өөр хүн хайсан нь их байна. Яавал гэр бүлээ бат бөх, тайван амгалан, халуун дулаан байлгах вэ гэж бодож чадахгүй байгаа гэр бүлд аз жаргал их л хомс байдаг байх даа. Уншаад маш их харамсалтай санагдлаа. Секс гэдэг эрхэм нандин харьцаа. Нөхрөөсөө ичилгүй илэн далангүй байж, юу хүсч байгаагаа ойлгуулж чадвал ямар ч эмэгтэй санаснаараа хийж болох л зүйл шүү дээ. Яагаад нөхөртэйгээ ярилцаад тэр галзуу сексээ хийж болохгүй гэж. Нөхөр чинь дургүй байхгүй шүү дээ. Гэр бүл улам л бат бэх болох санагдах юм. Эхнэр хүн ямар байхаа
с гэр бүлийн оршин тогтнол хамаардаг. Гарч гүйгээд байвал ямар хэцүү уур амьсгал бүрдэх вэ. Дүү нар минь ухаантай байж гэр бүлээ аз жаргалтай байлгах орчинг бүрдүүл. Эр нөхрөө хайрла. Битгий өөр хүний тухай бод. Амьдрал аяндаа чамд аз жаргалыг өгнө.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/3339243/93f/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.02 13:32:56
*.251.203.58

ЭР ХҮНИЙГ БУРХАН ШИГ ХАЙРЛАЖ ЧАДВАЛ БҮСГҮЙ ХҮН ТҮҮНИЙ НӨМӨР НӨӨЛГӨНД ЖАРГАЛТАЙ АМЬДАРДАГ УЧИРТАЙ ...ТҮҮНЭЭС ГАНЦААРААА БҮСГҮЙ ХҮН ХИЧНЭЭН ЧАДАЛТАЙ БАЙГАА ХОРВООД ХЭН Ч БИШ ..........ЗҮГЭЭР Л НЭГЭН АМЬД МАХБОДЬ //

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

 

jeonju-s

2010.07.02 13:57:43
*.154.97.67

hoo aimar shuleg zohison bna shd yag unen , ene solongoschuudtai bitgii l suugaaaa minii mongol erchuud hichneen saihan geech, bi etsegdee, eregtei duudee er nuhurtoo, huudee hairtai mongoliin saihan busgui gej.... nuhurteigee hurdhan shig togsood huugee daguulaad mongolruugaa yavnaa ter tsag oirhon bhaa, bi mongol er hund hairtai, uujuuhan tsaana l uhaantai...........................

profile

goch

2010.07.02 16:57:16
*.168.175.7

Гэр бүлийн ноён нуруу хань нөхрөө хүндэлж, хайрлаж, халамжилж яваасай, чамайг гэсэн хүний сэтгэлийг хүндэлж байгаасай, хэн нэгэн чамайг хайрлаж бүх насны амьдралаа зориулж байхад гомдоохгүйг хичээгээсэй гэсэндээ бичлээ.

Амьдрал аяндаа чамд аз жаргалыг

өгнө

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211397
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239303
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366776
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365278
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524315
15951 Та онлайн алуурчин болж байгаа юм биш биз, үлдээсэн комментоо эргэж нэг хараарай! [1] eenee12 Jul 02, 2010 933
15950 hurdan helj ugnuu [2] 02020202 Jul 02, 2010 746
15949 TA SAIHAN HARAGDAHIIG HVSEJ BAIGAA BOL OROOD VZ dabaa3 Jul 02, 2010 712
15948 ORIFLAMIIN GOO SAIHNII SHINE KATLOGNII ZAHIALGA EHELLEE amraa2009 Jul 02, 2010 953
15947 TA SAIHAN HARAGDAHIIG HVSEJ BAIGAA BOL OROOD VZ byandag Jul 02, 2010 444
15946 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI byandag Jul 02, 2010 482
15945 cuna idtai hvnees asuuyaa [4] 김아연 Jul 02, 2010 1117
15944 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ИХ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 02, 2010 2013
15943 Сайн байна уу? [1] mgldevochka Jul 02, 2010 772
15942 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 az*60*gal Jul 02, 2010 819
15941 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ Jul 02, 2010 598
15940 f2iig yaj oorchiloh ve [4] zoloo4647 Jul 02, 2010 1000
15939 БАРИА ЗАСАЛ ,ЗҮҮ ТӨӨНҮҮРИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА cheg Jul 02, 2010 759
15938 Mongol ruu eregtei hun butsaana saaz42599 Jul 02, 2010 485
15937 eejvvdee my hvv hanialgaad baih yum [2] dalainus Jul 02, 2010 995
15936 YARALTAI [3] saranhuu* Jul 02, 2010 920
15935 hi TSetsegee [2] dornottal Jul 02, 2010 980
15934 asuuh zuil bnaa [1] shuushuu Jul 02, 2010 790
15933 hi busguichuude zovlooch hamriin gamrit ? bna [3] mongolo Jul 02, 2010 2623
15932 agaariin achaa mongol avch yavna [1] Batsuda Jul 02, 2010 871
15931 busguichuudee asuuya [2] aqua99 Jul 02, 2010 918
15930 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА [1] МонголТв Jul 02, 2010 892
15929 ЧИНИЙ МЭДЭХГҮЙГ ЭЛГЭМСҮҮ АНДАХГҮЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 02, 2010 827
15928 ХЭРВЭЭ ЭР ХҮН ҮҮНИЙГ МЭДВЭЛ ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨХГҮЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 02, 2010 1129
» БҮСГҮЙЧҮҮД БИДНИЙ НУУЦХАН ШИВНЭЭ ..АНХААРАЛТАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 02, 2010 1269
15926 hi asuuy.tuslaarai. [1] kooko Jul 02, 2010 788
15925 ЭМЭГТЭЙЛЭГ ТА ЗАРЫГ ЗАМБАРААГҮЙ ОРУУЛАХ ЮМАА [4] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 02, 2010 1060
15924 vakchin asuuya [1] Freet Jul 02, 2010 895
15923 ym asuuy [1] qus Jul 02, 2010 764
15922 asuuyaa [2] ringoo Jul 02, 2010 788
15921 eejuudee asuuh zuil bnaa [5] rexsa Jul 02, 2010 1100
15920 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД Jul 02, 2010 714
15919 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. Jul 02, 2010 565
15918 ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ЧЭЖҮ АЯЛАЦГААЯ !!! 390,000w “ХАНА-TOUR ” Co.,Ltd ЧЭЖҮ АЯЛАЛ Jul 02, 2010 561
15917 barigdsan huniig gargaj avdag arga zam bnau... [3] zorpia Jul 02, 2010 984
15916 mgl taunii door chiad bdg 9noimeriin notariat qus Jul 02, 2010 723
15915 busguichuudee helj ogooch.tolgoi ovdood bh yum. [4] 19841007 Jul 01, 2010 1833
15914 <<<<<<<<УУЧЛААРАЙ СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ЧАМД Л ГЭЖ ЗӨВЛӨХӨД >>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 01, 2010 1018
15913 asuuh yum bna [2] hairthuu Jul 01, 2010 1484
15912 cuna id-tai hund [1] kooko Jul 01, 2010 978
15911 Emnelegiin bichig hij uguh hun bna uu [2] 19811225 Jul 01, 2010 842
15910 hi uduriin mendees asuuh ni [1] sakudur Jul 01, 2010 984
15909 ЭНЭ ХОРВОО ЗОВЛОНД ЦАДАХГҮЙ ЮМАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ Jul 01, 2010 986
15908 hiisver hiilgesen eejuudee heleed uguuch [5] javkhlan_s Jul 01, 2010 1615
15907 hi asuuh zuil bn eej naraa [1] nekhukaa Jul 01, 2010 987
배너신청
자생병원

배너신청