Moderator: mgl_300
Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.
Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.
.
Та нэг сайн бод доо !!!
Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???
Эх орных нь эмэгтэйчүүд "гөлөөөг" ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн "но" той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл "хүний шаарууд" л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.
Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.
Энгийн сайхан амьдрах гэж яваа "эрүүл" эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.
Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.
Жишээ 1.
42 настай "Х" бүсгүй нөхрөөсөө салснаас хойш охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.
Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.
Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.
Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг "зарц" бэртэй болж санаа амарцгаажээ.
"Х" бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.
Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.
Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.
Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.
Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.
Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ"соёлтой" орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.
Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.
"Барын зулзагыг бага дээр нь" гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.
Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.
Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.
"Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай" гэсэн зурвас.
/Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/
Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг "Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах" төвийн байранд хүргүүлсэн юм.
Гэвч "Х" бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.
"Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ" гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.
Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин "Х" эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа...
Жишээ 2.
"У" охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж "баян" солонгос эртэй суужээ.
Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.
Бод доо 19, 52 гээд.
Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.
94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.
Ингээд л "У" бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын "асрагч" эхнэр болжээ.
Хайран залуу нас. Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.
Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.
Жишээ 3.
21 настай "Б" бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.
Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.
Архичин нөхөр нь аймаар санаатай.
"Б" бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.
Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.
Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.
Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.
Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.
"Б"-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь "Цонх".
Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.
Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.
Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.
Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч , хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.
Бидэнтэй анх уулзахад 39 хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. "Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон " гээд муухан инээмсэглэж билээ.
Элчин болон Миатыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.
Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.
Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!
Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.
2007 онд "Азийн эмэгтэйчүүдийн бага хурал" Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.
20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.
Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.
МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/
ЭСЯ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажилна уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болхоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.
Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаал гаргана.
Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.
Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.
Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.
Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.
Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.
Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.
Энэ бүгд чинь эргээд эд мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү...
Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.
Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө байх.
Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366
Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.
Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.
Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.
Жич.
Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.
Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.
"Эмс садарлавал, төр самуурна" гэдэг дээ.
Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.
Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.
3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.
Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.
Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!
ТА АНДУУРААД БАЙНА АМЬДРАЛД БАЙДАГ САЙН МУУ АЛЬ АЛИЙГ ТЭНЦҮҮ ОРУУЛДАГ НАДАД ӨДӨРЖИН КОМ ШИРТЭЭД БАЙДАГ ЗАВ БАЙДАГГҮЙ ӨДӨР БАГАДААД БАЙДАГ ЮМ АСАР ИХ АЖИЛТАЙ ХҮН БИ ИХ ОЛОН НАЙЗТАЙ ЗАРИМ НЬ МЖЛ _Н БАЙНГЫН ГИШҮҮД Ч БИЙ ЗААВАЛ БҮГДЭД ТААЛАГДАЖ БАЙХ АЛБА Ч БАЙХГҮЙ ЮУНД ИХ ЭМЗЭГЛЭНЭМ.............БИ ИХ ЖАРГАЛТАЙ ХҮН ӨӨР ЮУ ХЭЛҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ
ene elgemsuugiin esreg yum bicheed b.gaa humuus uursduu yaawch eruul bishee uursduu hangu uwuutei suuchaad teriigee haatsaalaad bhiin bodit gashuun unen yum bichsen b.nshdee unuudur ta nariin amidral boljil b.wal busad n hamaagui yu tei iim muu sanaatnuud l aluulj b.wal taarna yahawdee elgemsuu haayaa hunii durgui hurgej yanz buriin yum bichdeg l bha tehdee ternii esreg bichij b.gaa humuus n dandaa hangutai suusan teneguud unen ugend uher ushuutei gegcheer herwee ter dund mgl nuhurtei hun b.wal tehee boliod ene huntei niileed muu sain hangugaa umuuruud haatsaalaad b.gaa ementseruudiig nuuree hiih gazargui bolgoyldoo namaig bitgii tegeed elgemsuu uur id neelee ntr geed hutsaad b.garai haraad bhad yur n l yag hangutai suusan humuus l gertee huuhdee haraal hiih ajilgui heruul hiigeed suudgiin yum shigee mgl nuhurtei hmuus b.wal ta nar ter 3 say ternii 2400 geed bodooroi tsaana n uur ornii huntei suusan uur humuus bgaa geed l bodchih yum bodmoor l b.gaa bizdee tehdee elgemsuu zarim asuult ntr deer t1 hariult bichihee bolchih ene buland uneniig l bichdeg bas mongoloo gesen hun yum b.nlee za tegeed bi helsen shu bi bol oko elgemsuu bish oko bitgii tegeed ter hangugiin albat zarts nar olon doloon heruul hiigeed bgarai aan tiim neg yum helehed ail geriin amidral emegtei hunees boldiin er huniig emegtei hun l zasaj eswel dorduuldiin anhnaasaa uurtuu anhaaral tawij nuhruu setegeleer tejeewel er hun ayndaa amidraliig urreh sonirholtoi amidraldaa awgai huuheddee hairtai boldiin es buguus arhi dars erguulj awgai huuhen geseer l ene nasiig emgeneltei barhiimdaa gej za za uur hureed ih yum nurshlaa za mongol uls mandtugai kkkkk
iimehruu tas haranhui uymnuudaa yadaj ogloo bitgii tabij bai shine ogloog ariuhan ugtaya tertei tergui amidral sain muu eeljilj bgaa elgemsuugiin har bichleguud iluudnuu gehees dutaagui bna end mgl nohortei huuhdee harj suugaa huuhnuud ih ordog uy oko mini
eleg awgai dandaa neg har baraan vym chirj ene buland tawij baih vymaa hvmvvsiig bainga buhimduulj baih vym olon hvn l heleh vym er oi toind n orohgvi vymaa chi ingej ylig bolj iim vym bichij syysnaas ene mgl erchvvdiinhee tolgoind uhamsar syytal n joohon iim yhyylga hiij vym bichij bgaachee heden muu hvvhnvvd ryygaa l dairj dawshilah vym ali esbel chi er vymyy
eleg awgai ooroo so owootei amidardag shd. terniihee tuslamjtaigaar neg emnelegt tsewerlegch hideg yum. ooroo daramtluulsan oshoogoo awch bgaa tsarai ni yum bgaa biz, muulj. tiim surhii mongoloo gesen setgeltei yum bol ooroo ochij ajillaj, amidraach. endhiig uzen ydaad bj, yund amidrana we. zailldaa. hun nerwtuuleed, har energitei yum be