Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846

Солонгост 16 настай Монгол охин сураггүй алга болоод бүтэн сар болж байгааг "Зууны мэдээ" сонин мэдээлж байсан. Тэгвэл охиноо алдчихсандаа бэтгэрч, галзуурах шахам явсан эхийн сэтгэл дэвтсэн баярт мэдээг бид сонслоо. "Охиноо олчихсон шүү, "Зууны мэдээ" сониныхондоо маш их баярлалаа. Эгч нь баярласандаа хэлэх ч үг олдохгүй байна". Ердөө хэдхэн хоногийн өмнө хорвоод амьдрах утга учир алга гэж явсан А.Туул бүсгүй ингэтлээ догдолсон байхыг мэдрэх сайхан байлаа.
Солонгост гэр бүлээрээ амьдардаг Монголчууд олон бий. А.Туулынх тэдний нэг. Б.Гэрэлтуяа айлын том охин. Алга болсон сар гаруйн хугацаанд ямар ч холбоогүй байсан ч манай сониноос ээжийнхээ ярилцлагыг уншаад гэртээ очжээ. Энэ хугацаанд тэрээр найзындаа байсан бөгөөд аав, ээжийгээ зэмлэнэ гэхээс айсандаа нэг хоног нь хоёр болж, хоёр нь гурав болсоор нэг мэдэхэд гуч хоног өнгөрсөн байж.
"Юу ч болсон ээж нь бүгдийг уучилна. Ажил, амьдрал гэсээр охинтойгоо сайн ярилцаж байгаагүйгээ ойлголоо. Би чиний төлөө амьдарч, чиний төлөө ажиллаж, чамд бүхнээ зориулж ирсэн болохоор хаа нэгтээгээс гараад ирээсэй" гэх ээжийнх нь ярилцлага Б.Гэрэлтуяа охиныг гэр рүү нь аваачсан байна. "Амьд үхсэн аль нь боловч охиноо Солонгосын хаанаас ч байсан олж авахдаа л авна" гэсэн А.Туул бүсгүйн ярилцлагыг манай сониноос уншсан хүн бүр эх, үр хоёрыг эсэн мэнд уулзаасай гэж залбирч байсан билээ.
Энэ баярт мэдээг тэр бүгдтэй хуваалцахыг хүсч байна. Охиноо олж, элэг бүтэн болсон учраас танай гэр бүл Б.Гэрэлтуяагийн том том зоогийн газарт уригдсан, алдартай тогооч болох мөрөөдлийг биелүүлээрэй гэж ерөөе. БНСУ-д насанд хүрч буй охид бие дааж, өөрийгөө тэжээх зорилгоор гэрээсээ явах нь элбэг байдаг. Одоогоор тус улсад манай 31 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа. Хагас жилийн дотор буюу он гарснаас хойш тус улсад манай долоон иргэн нас барж, 20 иргэн сураггүй болжээ.
ok
saihan medee baina .
shan medee bn za ohin mini horvood gantshan eh hvniig bitgii ahij zovoogooroi uhaantai bj amidraaarai daa ayuultai ohin ymdaa gj
odoo ingej baigaa yum chin ireedui bas l burheg l huuhen bna.shownii master biz.uhamsar uhaan muut.
hi.esen mend oldood baih daa yahav de durtai daa gereesee garaad l yvsan bn shde yasan uhaan muutai um .end er ni eej chini henii tuluu har ajil hiij hunii nutagt zovj yvaa gej bodoj bna.minii ohin l ingej yvaad irsen ol 2 huliig ni huga zohiod gert ni suulgana .tertei tergui tejeh l uuregtei um chini amidiin tamd unaj hezee irehiig ni medehgui amidaaraa uhel bolj suuhaar .teneg gehed bagadah ohin bnda chi.
ovoosh dee