Moderator: mgl_300
帖子数 42,366
Хүүгээ төрүүлэхдээ 19 хэн настай жаахан байжээ .Нөгөө төрөх дөхөхөөр хөлд хий ордог гэж үнэн юм билээ .Хаа байсан үйлдвэр камбинатад хадам эгчийнд очиж хоносны маргааш шууд төрсөн хэхэ .Орой нь бас өнгөтэй зүйл гараал алга болцон .Уг нь аав нь хагас сайнд амардаг байсан чинь ажлаас нь дуудаад өглөө ажилдаа явчихваа .эгчтэй буу халж зогсож байгаад нэг юм гараад одоо зүгээр байна гэсэн чинь сандраад л хүүе гэрт төрчихвий тэгж дохио өгдөг алив хүн дуудаад эмнэлэг дөх гээд өөрөө бас жирэмсэн байсын зайлуул .Тэгээд хадам ээж хурдаараа ирээд л 2 уулаа автобусаар явлаа .Ямарч өвдөлт байхгүй .Тэгээд буудалаа андуураад наана буучихаад шатаар бууж байгаад уначихваа би .Тэгээд гайгүй өнгөрлөө бас .Гэртээ ирсэн чинь ээж хэдэн минутын зайтай дуншиж байна гээд цаг хартал 3 минут гэнээ кк би итгэж өгөхгүй нээх өвдөхгүй байсын унаад л бүүр хурдасгачих шиг болсоон .Ээж за миний охин ямар ч байсан төмпөнд бие засаад ав гэлээ ,нойлд хүүхдээ аягүй бол унагаачихна гэж тэгсэн байх одоо бодоход .Тэгээл бие засах гээл суутал пүл гээл нэг бөөрөнхий юм үсрээл гарчих шиг болсон би ч хашгираал хүүгээ гаргаад унагачихлаа гэж бодоод газраар хайгаад тэгсэн ус нь тэгж хагардаг юм байна лээ ккк. Хадам ээж цагаан хэрэглэлэнд яваад ээж ганцаараа сандраад л эгчийн хүү 3тай харах хүн байхгүй бөөн сандраан болж байж байрны эмээд уйлуулаад л орхиж байсан муу дүүгээ . Ээж тэгээл өргий үүрий л гэх юм ер нь их сандраад юу хэрэгтэй бүх юманд маань гүйж өгсөндөө хайртай ээж минь .Таныгаа охин нь адилхан ээж болж байж л бүүр илүү их ойлгож өрөвдсөндөө хязгааргүй их хайртай шүү эжий таньдаа .За тэгээд эмнэлэгт очоод нөгөө эмэгтэйчүүдийн оронд дургүй хүн байхгүй үсрээл гарчихмаар санагдаад эмч нар болоогүй байна гээл олон юм асуугаал ёооё тэгж байгаад палатанд оруулаад нэг хэсэг гайгүй болоод л ахиад л өвдөөд ус нь гоожоол байсан .Би ч тонгочоол цамцаа тайлж шидээд хүний аяга хагалаад л эгч нар дан байсан зүгээрээ аяга хагарах сайн гэцгээгээл сэтгэл засаад , бие засах гээд ч байх шиг эх нялхасын нойлыг олохгүй өө их юм болж байтал намайг дуудаад бөөн баяр орон дээр гараал кинон дээрх шиг аймар хашгираал төрөх байх гэж бодсон жоохон ёоолж байгаал 18 цагт 05 минутанд баяр баясгалангаа төрүүлсэндээ ,буруу дүлээд хүүгээ нэг гаргаал нэг оруулаад л тэгсээр байгаад толгой дээрээ томоо бундуйтай инээд хүрмээр гарсан ээжээсээ болж эвий минь .Ер нь Монгол хүүхэнүүд маань их гүргэр шүү ккк .Бас дотор гаднагүй баахан оёдолтой оёж байхад нь юу ч өвдөөгүй мэдрээгүй дараа нь инээж ханиахад задрах гээд байх шиг хэцүү байсан .Эмч нар нь миний охин тэг ингэ гээд их сайхан зантай байсан шүү маш их баяралдаг .За тэгээд манайхан бүгд гадаа хүлээгээд байж байлаа.Аав тэгсэн чинь сандраад юу гарсан гээд эмч: хүнээс хүн гарахгүй юу гарах вэ гэж бөөн инээдэм болсон байна лээ .Авгай чинь өвдлөө гээд сонсоод л манай хүн ажлаасаа ирж байхдаа баяралсандаа их юм төсөөлж бодож яарч ирсэн гэсэн яг над шиг 3400 гр хүү байгаа гээд л тэгсэн 3400 хүү гарсандаа .Миний хүү бас гарч ирээд уйлахгүй ус нь гараад удсанаас бүтэлттэй байсан эмчийн зааснаар миний хүү уйлаарай гээд бөгс нь дээр нь зөөлөн алгадтал час гээл уйлсан янзын хөөрхөн гэдсэндээ өтөлчихсөн мантгар цагаан хүү гарсан ээжийн хүү .Өрөө их хүйтэн шөнөжин хүүгийнхээ хөлийг атгаад л бас хар баас ихээр гаргаад л хүү ...анхны ээж болсон шөнөө ингэж л хоносондоо .Маргааш нь аав нь бамбарууш цэцэг авчирч өгөөд л гоё байсан .Юуга ч мэдэхгүй хүүгээ идэж байгаа алимнаас горьдоод байх шиг хараад байсан гэсэн чинь эгч юун горьдох нүд нь юм ялгаж харахчгүй байгааштэй гээд хэхэ Миний эрдэнэ болсон хүү ингэж л ирсэндээ бидэндээ.Ээж нь хүүгээ одоо маш их санаж байна одоо миний хүү томоо эр болсон ер нь миний 2 үр ээжээсээ төрөхдөө зовоогоогүйдээ . Эмнэлэгээс гардаг өдөр цас орчихсон нартай аав нь ирчихсэн ..... амьдралын минь аз жаргалтай мөчдөө.
АЗ ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРАЛЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЭРЭЙ. ТАНАЙ ГЭР БҮЛД ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
naiz ni zondoo uillaa neereech tiim shvv eejiinhee zowlong ailiin ehner boloodl mederdeg shvv eej maani burhan bolood udaj baigaach muu eejiigee ihl sanah yumdaa