Сайхан амралт хүнд жинхэнэ аз жаргал авчирдаг. Бидний ядарсан оюун тархи, бие бялдарыг янз бүрийн хөдөлгөөн хийж амраахыг идэвхтэй амралт гэдэг. Бид амарч байна гээд унтах, зурагт үзэх, тоглож суух, ууж идэх зэрэг хэдхэн үйлдлийг ....
олон цагаар хийх нь амралт биш харин ч оюун тархиа ядрааж, биеэ хөшөөдөг болохыг мэргэжилтнүүд баталсан юм. Идэвхтэй амралт гэдэг нь хоёр цаг хувцасаа угааж, гэр орноо цэвэрлээд, нэг цаг явган алхаад, нэг цаг ном уншаад, хоёр цаг сагс тоглоод гэх мэтчилэн олон янзын үйлдлийг хийх тусам тархи толгой, бие бялдар их сайхан амардаг байна. Сайхан амарсан толгой мэдээж ирэх долоо хоногт хөдөлмөрийн бүтээмж сайн, сэтгэл санаа өндөр, сэргэлэн цовоо байна. Амралтын өдрөө өдөржин хувцас угааж эсвэл өдөржин зурагт үзэж, эсвэл өдөржин ярьж ууж суувал нэг л үйлдэл хийснээр харин ч тархи амрах биш ядарч дараагийн долоо хоногтоо бас л нэг хэмнэлтэй ажлаа хийж ядаргаанд орж эхэлдэг. Ядарсан тархи толгой яаж сэтгэж, яаж хурдалж, юу бүтээх нь ойлгомжтой. Ингээд та өндөр цалин, их орлого хэмээх мөрөөдөлтэйгөө үлдэх болно. Түрийвч нимгэн мөнгөгүйн зовлон дээр ядарсан тархи нэмэгдэж эхэлнэ. Стресс ингэж үүсдэг. Тэгэхээр бидэнд стрессийг их ажил биш буруу амралт авчирдаг байх нь. Хүнийг хамгийн сайхан амраадгаараа байгаль эхний байранд ордог. Тиймээс амралтын өдөр бол заавал агаарт гарах хэрэгтэй. Хүйтэн өдөр байсан ч дулаахан хувцаслаад гар, гадаа хүйтэн байх тусам агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ их байдаг. Ялангуяа өөрийн дуртай юмаа хийх тусам их сайхан амардаг, та бусдыг уриалж идэвхтэй а зохион байгуул. Найз нөхөд, ах дүүгээ уриалаад заал авч сонирхолтой болгох зорилгоор бооцоо тавиад бөмбөг тоглох хэрэгтэй. Бооцоотой үед хүний хамаг бодол санаа тоглоом дээр төвлөрч бүхнийг мартаж түүндээ бүрэн анхаарах тусам тархи маш сайхан амардаг байна.
GOE ZUVLUGUU BNAA,HUMUUST HEREGTEI MEDEELEL OLNIIG BICHIJ BGAARAI,BAYRLALAA.