Moderator: mgl_300
Яаж ээж болсон түүхээсээ бичлээ бусад шиг гоё найруулж бичэж чадахгүй баахан нуршсан юм бичцэн та бүхэн минь ойлгоод уншиарай
2010-04-15нд
шөнө гэнэт ус гараад 2 цагт эмнэлэгт ирсэн боловч эх барих эмчээс өөр хүн байсангүй. хагалгаа хийлгэх шаардалгатай гэж эмч хэлсэн болхоор өглөө эмч нарыг иртэл хүлээндээ гээд нэг дусал залгаж орхичоод гараад явчлаа. өвдөхгүй байсан болхоор хүү маань зүгээр байгаа ус нь гараад байгаа болхоор өглөө хүртэл байж болдог л юм байхдаа гэх зэрэг элдэвийг бодож байгаад унтаад өгчиж. нэг сэрсэн чинь үүр цайж байна цаг харсан чинь 5 өнгөрч байна нөхөр хажууд гөлийтөл хараад сууж байна. Нөхөртөө элдэвийг яриад байж байтал 8 өнгөрч эмч нар ч ирж хагалааны өрөөлүү явлаа. Хагалгааны орны дээр хэвтэж байхдаа мэдээ алдуулах тарай хийх юм байхдаа мэдээ алдахгүй аймар өвдүүл яанаа гэж бодоод хэвтэж байтал нэг юм аманд авчирч углаад л нам кккк...
Нэг сэрсэн чинь хамаг бие хөндүүр яг хаана өвдөөд байгаа мэдэхгүй бие хүнд оргиод л ухаан орж гараад уйлагнаад хэвтэж байна. Нөхөр хажууд инээгэд зогсож байна уур хүрсэн гэж хүн өвдөөд үхэх гэж байхад инээгээд гээд цаашаа зайл юундаа инээгээд байгаан битгий нүдэнд харагдаад бай гээд л чанга чанга дугараад л аашилж өгсөн өвдөж үхэх гэж байж аашлах тэнхэл бас гардаг юм байналээ ккк. Манай нөхөр яахуу дээ хүүгээ харчаад сэтгэл нь хөдлөөд инээгээд байж байсан байхгүй юу. Өвчин намдаах дусаландаa арай гайгүй болоод нөхрөөс хүүгээ асуулаа миний хүү хөөрөхн байна уу? бүx юм нь зүгээр эрүүл үү гээд л асууж гарлаа нөхөр тийм эгдүүтэй хөөрхөн хүүхэд анх харлаа гээд инээгээд л бас нүдэнд нь баярын нулмис цийлгэнэчижээ ккк. Тэгээд би хүүгээ хамаар байна гэсэн боловч өндийх ч тэнхэл байсангүй. нөхөр зургийг дарж авчирч үзүүлхэд улам хүү дээрээ очмоор санагдаад л... за тэгээд оройхон болоод ирхэд өвдөж хөндүүрлэх юу ч алга тэгээд нөхөрт хэлээд хүү дээрээ очий гээд түшүүлээд босох гэтэл ёооё биеэ дааддаггүй яаж ийж байгаад босоод суусан чинь дахиад өвдөөд эхллээ. тэгээд хүүгээ хархаар явж чадсангүйдээ жоохон уйлаад ккк хажуугаар унгатлаа юм идэж ууж болохгүй гээд өлсөхгүй байгаа хэрнээ ам цангаад хэцүү юм байна лээ шөнө бүүр тэсэхгүй ус ууцан яадагийн яав л ч яаг гээд ккк тэгээд шөнө бие овоо хөнгөн өвдөж байсан ч гүрийж босоод хүүгээ хархаар очсон боловч шөнө харуулахгүй өглөө ир гээд. Тэгээд нэг юм өглөө нь хүүгээ харж билээ.хүүгээ хараад сэтгэл хөдлөөд яг уйлах гээд нулмис цийлгэнэж байтал өөр хүмүүс бас хүүхдээ харах гээд шуугилдаад ороод ирлээ. тэгээд юун уйлах нөгөө цийлгэнэж байсан нулмис замхарчдагийн байгаа биздээ ккк.
миний сайхан үр ингэж л ижийдээ ирсэн дээ. Ээж болох ядардаг ч аз жаргалтай ядралт юмаа...
Бүx ээжүүд болон хөөрхөн маамаа нарт нь аз жаргал xүсье^^
Өхөөрдөм хөөрхөн хүүтэй болсонд нь Ээнээдээ чин сэтгэлэсээ баяр ,аз жаргал хүсье .Ээж болох эмэгтэй хүн болж төрсөний хамгийн сайхан гайхалтай мөч шүү ...Бас товч түүх бичмээр санагдчихлаа .
2009 оны 4 сарын 5 өдөр
Миний охин ээжийгээ бүүр зовоогоогүйштэй .Төрөхийн урд шөнөөс өнгөтэй юм гарч эхлээл байсан ..өвдөлтгүй болохоор тэгээл унтаад өгсөн шөнө дунд шээхэд жоохон жоохон эвгүй оргиж л байсан .Тэгээл тоохгүй нам унтчихсан хэхэ .Маргааш өглөө нь ахиад л өнгөтэй юм гараад байхаар нь за ер нь эмнэлэг орноо гэж шийдээл явсандаа уг нь заасан хугацаа нь болоогүй арван хэдэн хоног дутуу байсан юм тэгээд л санаа зовохгүй байсан .Гэхдээ их сонин эмээ нь монголоос утсаар ярихдаа 15 хүргэхгүй ээ миний охин 4.5 нд төрнө гэж хэлж байсан шүү .Тэр үед эх хүний зөн совин худлаа хэлдэггүйн байна гэж улам итгэсэн хэхэ . Ашгүй тэгээд миний гүнжээг төрдөг өдөр бүтэн сайн таарч аав нь амарч байсан азтай. Тэгсэн эмнэлэгт очсон чинь аль хэдийн савны амсар төрөхөд бэлэн нээгдсэн байсан байна лээ .Гэтэл би гэдэг хүн өвдөхгүй инээд алдаал байж байсан тэгээл 12 цаг 20 минутаас өвдөлт түргэн мэдэгдээл 1 цаг 40 минут болоход бяцхан охиноо төрүүлсэндээ . Өвдөхгүй болохоор нь санаа зовоол төрөхнүү үгүй юу гээд л нөхөр бид 2 хоорондоо яриад л инээгээд сууж байсан .Манай хүн ямар сайндаа миний хөгшин төрөх гэж зовдог ээжүүдийн гэдсийг савард гэж тоглоод баавгайны савар бишдээ тэ ккк .Баавгай хамгийн амар зовохгүй төрдөг амьтан гэсэн .Миний төрсөн эмнэлэг эмнэлэгээс гартал тусд нь байлгадаг юм билээ . Цагаар очиж хөхүүлдэг их сананаа муу охиноо байн байн гүйж очиж цонхоор нь харах гээд л цаг нь болоогүй бол оруулдаггүй юм байна лээ.. Охиныг минь төрөнгүүт ганц харуулаад л аваад явчихсан тэгээд 5 цагын дараа охинтойгоо уулзсан үхтэлээ санасан миний охин намайг тэврээд авангуут бөөн гомдолтой уйлж уйлж тайвширсан орхиод хааччихав гэж бодсон баихдаа .За тэгээд нэг ороод хөхүүлчихвэл гарахаа мэдэхгүй бусад ээжүүдээс хамгийн сүүлд л хоцроно шүүдээ .Охиноо хараад л , үнэрлээд л, үнсээд л суугаад байнадаа тэр үнэрнийх нь сайханыгээ ......... Аав нь охиныхоо хүйг хайчилсийн сандарсан баяралсан хосолчихсон л гүйж байсан .Одоо аавдаа ёстой амь. Би нээрээ охиноо гэдсэнд байхад охиноо их зүүдэлдэг байсан тэгсэн чинь зүүдэнд ороод байсан тэр хөөрхөн охин яг дүрээрээ ээждээ хүрээд ирсэн гайхалтай гайхмаар ......Ээжийн энхрий хайртай гүнж минь одоо инээд алдсан бөөн аз жаргал бэлгэлсэн хэргийн эзэн болсон шүү .
Hi bukh eejuuddee eruul enkh az jargal khusen eruuye! Bi 2009 .04..05 nd tursun. Uuruuruu turnu gej bodoj bsan bolovch khuukhediin tolgoi dooshloogui geed mes zaslaar tursun. Uureer uvduj ekhelsen uvdult mash aimar bsan tegekhdee enees ikh uvdnu gej bodood nukhriiguu ch sereegeegui. Tegeed ugluu 5 minutiin zaitai aimar uvduud nukhurtei khelj emneleg yavsan . Minii okhin 2 tsag 47 minutand tursun. Nukhur maani okhiniikhoo uilakh duug sonsood uilsan gesen. Bi 3 udur khii garaagui geed yum ideegui yum uugaagui mash khetsuu bsan . Khool er bodogdoogui kharin am tsangaad ikh khetsuu bsan. Khuukhedee turuulekhed uvdult mun mes zasaliin daraa khetsuu bsan ch khuukhedee kharaad uvduj bgaagaa martdag yum bna lee. Khuukhedtei bolson ter tsagaas bi neg l tom khurungutei bolson yum shig ikh goyo setgegdel turj bilee. Bi jiremsen bolood khordlogo ugch baikhaasaa ekhleed l eej bolokh ikh khetsuu yum bna gej bodoj ekhelsen. Khuukhedee turuuleed eejiigee ulam khairlaj khaaya sanaad nulimas khurtel garakh l yum. Manai khamaatanii neg egch uvchunii ulamaas khuukhed gargaj boldoggui egch bdag yum bi ter egchiig tursuniikhuu garaad bodood ikh uruvduj bilee. Emegtei khun khuukhed turuuleed iim saikhan az jargaliig avdag baikhad ter egch mini ene az jargaliig uzekhgui gej bodokhoor. Odoo manai geriin ineed khuur bayar bayasgalan minii okhin l bdag yum. Minii okhin aavdaa ikh sain okhin khuukhed aavdaa iluu sain bdag bololtoi.
EENEE HUUTEI BOLSOND BAYAR HURGIE ene utas1 hun bolgontoi hereldeel yavah yum elegjaviin neg id ni baihaadaa
Eenee ih goe sanaa gargalaa. Unshsan chin uneheer setgel hudluud bi bas ohintoigoo uchirsan temdeglelee bichmeer sanagdlaa ... kkk Aa , huurhun huutei bolsond chin chin setgeleesee bayar hurgie.