Moderator: mgl_300
Улаанбаатар хотын хүн амын 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний тохилог орчинд амьдрах хүсэл орон сууцны байнгын эрэлт үүсгэдэг нь мэдээж. Даанч харахын заяа байхаас хазахын заяа байхгүй гэдэг шиг төлбөрийн чадваргүй эрэлт л дээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын чадалтайчууд тохилог орон сууц худалдаж аваад ажин түжин амьдарч байгаа гэсэн үг.
Бэлэн мөнгө тоолоод орон сууц худалдаж авах чадалгүй хүмүүс үлдчихээд байгаа юм. Тэдний орон сууцтай болох ганц боломж урт хугацаатай зээл. Эдийн засгийн хямралын өмнө банк болгон орон сууцны урт хугацаатай зээл олгож эхэлснээр олон "эсгий гэр" тохилог сууцтай болсон. Тухайн үед барилгын салбар мандан. бадарч байлаа. Хаашаа л харна орон сууцны барилга босч байв.
Харин эдийн засгийн хямрал болсноор барилгын салбар элгээрээ хэвтсэн. Учир нь хэтэрхий өссөн инфляцийг уургалахаар төв банк бодлогын хүүгээ 14 хувь хүртэл өсгөснөөр арилжааны банкуудын зээл хумигдсан билээ. Улмаар орон сууцны гэх мэт томоохон зээлээ хааснаар барилгын салбарыг улам "хөлдөөсөн". Ингээд амьжиргаа муутай иргэд орон сууц худалдаж авах ямар ч боломжгүй болсон.
Засгийн газрууд тууштай арга хэмжээ авсны хүчээр дэлхийн эдийн засгийн хямрал өнгөрсөн намраас илааршиж эхлэв. Эдийн засаг сэргэснээр банкуудын мөнгө зээлэх боломж нэмэгдлээ. Одоо манай банкны салбарт дөрөв гаруй их наяд төгрөг эргэлдэж байгаа. Үүнийг Төв банкны хангалттай зээл өгөх мөнгө гэж үзэж буй юм. Он гарсаар арилжааны банкууд орон сууцны урт хугацаатай зээлээ өгч эхэллээ. Банкуудын зээлийн урьдчилгаа төлбөр 30-50 хувь байна. Орон сууцны зээл хямралын дараа дахин мэндлэхдээ иргэдэд илүү боломж олгосон.
Учир нь арилжааны банкууд орон сууцны зээлийн хүүг 1.3-1.6 хувиар амлаж байна. Өмнө нь ихэвчлэн 1.8-2.5 хувийн хүү нэхдэг байв. Ийнхүү зээлийн хүү буурсан нь иргэдэд "их том" хөнгөлөлт гэж ойлгох хэрэгтэй. Мөн дээд тал нь 10 жилийн хугацаатай орон сууцны зээл олгодог байсан бол 15 жилийн хугацаатай болж бас нэг боломж нээгдсэн юм. Зээлийн хүү буурч, хугацаа нь уртассанаар өнгөрсөн хавар олон хүн орон сууц худалдаж авчээ.
Харин одоо сууцны борлуулалт буцаад буурч байгааг үл хөдлөх хөрөнгө зуучийн мэргэжилтнүүд хэлж байна. Тэд орон сууцны үнэ 1-2 сая төгрөгөөр хямдарч байгааг дуулгалаа. Улаанбаатарт өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг өрөө орон сууцны үнэ байршлаасаа шалтгаалаад дунджаар 38-42, хоёр өрөө нь 47-53, гурван өрөө нь 57-65 сая төгрөгийн үнэтэй байсан юм. Орон сууцны ам метр талбайн хамгийн доод үнэ 650 мянга, дээд тал нь гурван сая төгрөг байгаа аж.
ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ ВИЗТЭЙ БОЛ ГАЙГҮЙ ДЭЭ БАЯР ХҮРГЭЕ ТЭНДЭЭС ХОЛБООТОЙ БАЙГАРАЙ БИ БАС УДАХГҮЙ ЭГЧ ДЭЭРЭЭ ОЧНОО
damjin unguruh vizeer oruulahgui shdee? korea viz tusdaa avch baij orj irne
bi lav unuuduriig hurtle duugee oruulj chadaagui l bna oruulahgui geh yum bilee... bi uuruu end viztei alban yosoor bdag duugee batlan daana geed bhad oruulahgui l bsan daa... manai duu USA-d surdag amraltaaraa bainga mgl irj ochdog ... tegeed hichneen tsag inchon deer baij bgaad l butsdag shdee sonin l yum bna......... hezeenees ehelj oruuldag bolchihson yum bolooo ...
az mednee iimee tiimee hudal unen huuli yariad oruulahgui ee bi biz tei end huuli yosoor amidardag eej maani 97 onoos l end bnga irj ochdog nastai hun yopon yabaad butsahdaa dirah bolohod oruuldagui mgl yabaad butsaj orj irdeg 2 sard l lab oruulahgui bsan daa harin heden jiliin omno duu maani USA butsahdaa enuugeer dairch endees ohinihoo bichig barimtiig hootsoldoj bsan bi USA giin irgen bolohoor l damjin ongerehiig zobshoorch bna gej bodson
hi elgemsuu
bi say amerikhiin vizend orood garsan yumaa udahgui solongos yavna gehdee solongost ochihdoo nuhur deeree gants ochijhood yavmaar bdag gehdee bi urd ni solongost haraar 2.6 jil bsan yumaa hileer barigdaagui uuruu garsan gehdee 68-( / ) tamga daruulsan odoo yag 1 jil ni ungurch bgaamaa uul ni tsaahsaa niseheese umnu gants udur ch bolov hamt bmaar bdag yaj orvol solongosiin hil davuulah boloo