Үс засалт Үс засалтын тусламжтай та имижээ өөрчилж сэтгэлээ сэргээнэ. Нөгөө талаар үс засалт нь салаалахаас сэргийлж, үсний ургалтыг түргэсгэж эрүүлжүүлж өгдөг.
Илүүдэл үс Нүүрэн дэх зарим илүүдэл үс бүсгүйчүүдийг шаналгадаг. Гэлээ ч танд орчин үеийн салон, гоо сайхны ажилбарууд байхад санаа зоволтгүй.
Шинэхэн жимс ногоо Гүзээлзгэнэ, яншуй, гоньд... Энэ бүхэн амттай төдийгүй ашигтай. Зөвхөн бие организмд төдийгүй, арьсанд тань чухал нөлөөтэй. Байгалийн өгөөмөр хишгийг үр дүнтэй хэрэглэх цаг үе.
Гарын арчилгаа Бохирдсон хумс, хууларсан лак, үрчлээ суусан гар... Энэ бүгд эмэгтэй хүнийг юу юунаас ил үү гутаадаг. Гар, хумсны арчилгаа цаг тухайд нь хийхээс бүү залхуур. Бэхжүүлэгчтэй лак амархан хуулардаггүй. Зуны цагт хэт хурц өнгийн лак тийм тохиромжтой биш. Үүний оронд завсрын, зөөлөн өнгийн лак хэрэглэвэл зүгээр. Гар болон гарын тохойг өдөр алгасан нимбэгний хальсаар арчвал маш сайхан зөөлөрдөг. Үүний дараа бүлээн савантай усаар угаагаад тос түрх.
Хөмсөгний зураас Ийш тийш сөрвийсөн үстэй хөмсөг хэнийг ч чимдэггүй. Хөмсөгний үсийг зулгаахад учир бий. Чимхүүрээр байнга зулгаах нь зовхины эмзэг арьсанд сөрөг нөлөөтэй. Иймд зулгаахын өмнө тэжээлийн тос түрхэхийг зөвлөе.
Стресс, бухимдал Бүгдийг март. Зуны таатай улиралд аль болох их зугаалах байгалийн сайханд аялахаа мартуузай.
| |