

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн учраа нь “A” группын тойргийн 2 дахь тоглолт болох Франц, Мексикийн шигшээ багуудын хооронд Монголын цагаар 6 сарын 18-ны 02:30 минутанд Өмнөд Африкийн Polokwane хотын Peter Mokaba цэнгэлдэх хүрээлэнд болж Мексикийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
2 багийн тоглолт эхлээд Францын шигшээ багийн хагас хамгаалагч Frank Rebiry хамгийн эхний аюултай довтолгоог чөлөөт цохилтоос гүйцэтгэсэн ч амжилтгүй болсон. Францын шигшээ баг довтлогооны урд хэсэгт мөн Henry-г гаргалгүйгээр шигшээ багтаа Benzema-гийн оронд дуудагдан ирсэн Sidney Govou болон Anelka-г гаргаж ирсэн байсан. Тоглолтын эхний үед 2 баг аюултай довтолгоог төдийлөн гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө аль аль нь жигдхэн тоглолтыг үзүүлж гоол оролгүй байсаар эхний үе өндөрлөсөн.
Тоглолтын 2 дахь үе эхлээд удаагүй байхад тоглолтын 64 дэх минутанд Мексикийн шигшээ багийн 14 дугаартай Javier Hernandez Францын хаалганд гоол оруулснаар тоглолтын тооны харьцаа “1-0” болж Мексикийн шигшээ баг тоглолтыг хошуучилж эхлэсэн. Гэсэн хэдий ч уг гоол нь сайн харвал отонд орсон гоол байсан ч шүүгч гоолыг тооцсон юм. Үүний дараа тун удалгүй Мексикийн 7 номертой тоглогч Pablo Edson Barrera эсрэг багийн 16-н талбайд орж ирэхэд Францын шигшээ багийн 3 дугаартай хамгаалагч Eric Abidal алдаа гарган эсрэг багт 11 метрийн торгуулын цохилт цохих эрхийг өгсөн. Үүнийг ч Мексикийн шилдэг довтлогч 10 дугаартай Cuauhtemoc Blanco алдалгүй оновчтой ашиглаж “2-0” болгон тоглолтын тооны харьцааг улам холдуулсан. Энэ гоол орсноос хойш Францын шигшээ баг довтолгоогоо ширүүсгэсэн ч амжилт олж чадсангүй тоглолт “2-0”-р Мексикийн шигшээ багийн илт давамгайллаар өндөрлөсөн.
Уг тоглолтонд Францын шигшээ баг ихэвчлэн зүүн жигүүрээр довтолгоогоо өрнүүлж байсан ба багийг удирдан авч явах тоглогч Rebiry нь тун тааруухан тоглолтыг үзүүлсэн. Тоглолтын сүүлд багийн дасгалжуулагч Raymond Domenech гаргаж байсан шийдвэрүүд нь шигшээ багаа хожигдоход их нөлөөлсөн.