

Raymond Domenech-н удирдсан Францын шигшээ баг Мексикийн эсрэг хийсэн тоглолтонд маш муу гүйцэтгэлийг хийж хожигдсоныг бид бүхэн харсан. Онолын хувьд тэдэнд боломж байгаа ч энэ ялагдал нь тэднийг хэсгээсээ гарч чадахгүйд хүргээд байна.
Францын шигшээ багийн дасгалжуулагч Domenech Мексиктэй хийсэн тоглолтын дараа TF1-д өгсөн ярилцлагандаа: “ Надад хэлэх үг алга. Энэ тоглолт маш их сэтгэлээр унагаалаа. Тоглолтын үр дүн багийн хувь заяаг тэр чигээр нь өөрчиллөө. Бид сайхан зорилт тавин ажилласан, гэвч бид хийж чадсангүй. Их харамсалтай зүйл боллоо. Би тоглогчдын талаар юу хэлэхээ мэдэхгүй байна. Бидэнд одоо гайхамшигтай, ид шидийн үйл явдал л хэрэгтэй байна. Бид үлдсэн нэг тоглолтоо нэр хүндтэйгээр дуусгаж, ямар нэгэн зүйл үзүүлэхийг хүсч байна. ” гэж хэлжээ.
Францын шигшээ баг Өмнөд Африкыг хожсон ч хэсгээсээ гарах магадлал тун бага. Хэсгийн нөгөө хоёр баг болох Уругвай , Мексикийн шигшээ багуудын тоглолтоос хамаарах болно. Хэрвээ энэ хоёр баг тэнцвэл Франц ДАШТ-г орхихоос өөр аргагүй болох юм.