Moderator: mgl_300
Захидал ингээд бичихэд өөрийн эрхгүй сэтгэл догдлоод байна. Би өөрийгөө товчхон танилцуулахад би нэгэн төрийн байгууллагад удирдах ажил хийдэг. Эрэгтэй хүнд нэг их итгээд байдаггүй, хүмүүсийн ярианаас сонссноор жаахан ааштайдуу хүүхэн. Би одоо 29 настай, урьд нь хэнтэй ч сууж байгаагүй бараг л үерхэж байгаагүй. Ингээд эргээд амьдралаа бодохоор яг л шугам татсан юм шиг л голдиролоороо явсан. Зам зуур залуучууд таарч байсан ч би дандаа сүүлд нь ухаардаг. Гэхдээ нэг их харамсдаггүй. За за гол зүйлээ та нартай хуваалцах гэсэн юм. Би нэг хүнд өөрийн эрхгүй сайн хандаад байх юм. Өөрийн эрхгүй шүү. Бараг бусад хүмүүс анзаарсан байх. Надад л яг халдаж хэлдэггүй болохоос биш. Яг л ховсдуулсан юм шиг. Тэр миний шууд удирдлага дор ажилладаг надаас дүү залуу байдаг юм. Би урьд нь хайр найргүй загнаад хаядаг байсан бол сүүлийн үед ер тэгж загнаж чадахаа больчихоор өөрөөсөө ичээд байх юм. Бас бусад удирдлага дор ажилладаг хүмүүсээс санаа зовох юм. Манай тасгийн хурал болоод тэр нь дээр загнах юм гарсан ч бас л загнаж чадаагүй. Уг нь би ажил дээрээ хий гаргах дүргүй нэгэн. Нэр төрөө эрхмэлнэ. Тэр эхнэргүй, уух дуртай, тамхи татдаг, бас эзэмшсэн мэргэжилгүй ээ.
Уухаараа жааханд онгироодуу гэхдээ тэр хүнлэг. Манайд зүгээр л мэргэжил шаарддаггүй ажил хийдэг. Өөрөөр хэлбэл тэр миний хүсэл мөрөөдлийн хүн биш гэвч би түүн рүү өөрийн эрхгүй татагдаад байх юм. Юу хийж байгаа бол одоо хаагуур хэнтэй явж байгаа бол гэж бодогддог. Гэхдээ би нүүр нь дээрээ ил гаргая гэж боддоггүй ээ, аль болох жаахан захирангүй ханддаг. Ер нь дээрээс нь харж харьцдаг. Гэхдээ би түүний амьдралд туслахыг хичээдэг. Тэр хөлсний байр юм уу өрөөд амьдардаг юм шиг байгаан. Би түүнийг бараг өдөржин бодчих гээд байдаг. Өөрөө хичээгээд ажлаа хийдэг. Би түүнтэй элдэв янзын харьцаанд орохыг хүсдэггүй ээ зүгээр л түүнд туслахыг хүсдэг. Харин тэр надаас дөлөөд зугатаагаад байдаг. Миний өөдөөс эгцэлж хардаггүй. Яагаад тэр миний сонирхлыг татсан юм болоо гэж бодохоор тэр надаас зугатаадаг байсан мөн миний өгсөн үүрэг даалгаврыг хамгийн сайн хийдэг нь тэр байсааааан. Гэхдээ тэр надад өөрийнхөө амьдарлыг 1 л өгүүлбэрт багтааж маш гоёоор хэлсэн юм. Тэр үг хүчтэй нөлөөлнө. Гэхдээ би тэрэнтэй суулаа гэж бодоход бүх л насаараа өөрөө амьдралынхаа ихэнхи ачааг үүрэх юм шиг санагддаг, гэхдээ би эмэгтэй хүн.
НАС Ч ОЙРОЛЦОО ЮМ МИНИЙ НАЙЗ.... БҮСГҮЙ ХҮН ӨӨРӨӨСӨӨ ОЛОН ДҮҮ ХҮНТЭЙ АМЬДРААД АЗ ЖАРГАЛТАЙ САЙХАН БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ХЭСЭГХЭН ЗУУРЫН Л ШОХООРХОЛ . НЭГ Л ӨДӨР ДҮҮ ЗАЛУУ ЧАМАЙГ ОРХИХОД ЧИ ТҮҮНИЙ ӨМНӨ ХЭН Ч БИШ БОЛООД Л ҮЛДЭНЭ .ҮНЭХЭЭР ЧАМАЙГ ГЭСЭН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ БАЙЖ Л БАЙГАА ..