Moderator: mgl_300
Би 29 настай эмэгтэй. Секс хийлгүй 4 жил боллоо. Гадаадаар олон жил завгүй судалгаа шинжилгээний ажил хийж явсан хүн байгаа бол яагаад гэдгийг нь бараг гадарлаж байгаа биз.
Одоо Секс гэж бодохоор бүүр нэг хаа холын бараг тийм юм хийдэг байсан гэхээр үлгэр ч юм шиг. Залуу энэ тэр ч ор тас бодохгүй, болзоонд урьсан хүн амьтан гарч ирвэл завгүй л гээд хэлчихдэг, үнэндээ л завгүй байдаг. Лесбиан биш, маш шулуухан хүн.
Буцаж харих болоогүй дахиад хэдэн жил байна эндээ.
Ер нь маш завгүй дээ, найз залуутай болбол би яагаад ч өөрийн зорилго, залуу 2-г хамтад нь зохицуулаад явж чадахгүй. one night stand гэвэл бүүр худлаа.
Ингэж удаан хугацаагаар сексгүй явах эмэгтэй хүний биенд муу болов уу? Би саяхан муу гэж сонслоо.
Сэтгэл зүй, эмэгтэй хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж энэ тэр талаасаа муу байх бол надад ор тас хамаагүй, харин бие махбодид маань ямар нэгэн сөрөг үр дагавартай эсэхийг мэддэг хүн байвал хэлээч. Миний бодлоор одоо хүнтэй секс хийлээ ч кондомтой л унтахаас хойш эрэгтэй хүнээс ямар ашигтай бодис өөртөө шингээж авна гэх вэ дээ, ялгаагүй л юм шиг санагдаад байх юм.