Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргье.
Гадаадад амьдарч байгаа элэг нэгтэй монгол ахан дүүсээ
Монгол Улсаа хөгжүүлье гэсэн санаа нь эх орноо гэсэн бид бүгдийн сэтгэл зүрхний уриа дуудлага билээ. Бид гадаад оронд амьдарч байгаа ч эх орныхоо төлөө санаа тавьж явдгийн нэг илэрхийлэл болгож Их Британи дахь Оюунлаг Залуучуудын Клуб, Герман дахь Газарч группын санаачлагаар Гадаадад амьдарч буй Монголчуудын анхдугаар Хуралдайг зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр бид Монголд болж буй үйл явдлыг тухайн үед нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр илэн далангүй авч мэдэж байгаа билээ. Монголын Нийгэм-Улс төрд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ гэдэгт та бид бүгд санаа нэг байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ийм учраас одоогийн нийгэм- улс төрийн системийн буруугаас манай эдийн засаг чөдөрлөгдөөд хөгжижгүй , хоёрхон сая хүнээ хооллож чадахгүй байна.
Манай монголчууд дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ярьдаг шиг монголын төрийн удирдлага үүн лугаа адил байна.
Бид өнөөдөр нэгэнт л капитализмыг сонгосон учраас энэ замаар олон зуун жил хөгжиж ирсэн орнуудын туршлагыг судалж өөрийн орны онцлогт тохируулан хуулбарлаж эрчимтэй хөгжих хэрэгтэй байна. Энэ ч утгаар Их Британи дахь Оюунлаг Залуучуудын Клубээс уг аяныг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд дараа дараагийн Гадаадад амьдарч буй Монголчуудын хуралдайг та бүхэн өөрсдийн байгаа орондоо зохион байгуулж, хэрэгжүүлэхийг уриалж байна. Энэ бүхний үр дүнд бид олж авсан санал бодол, асуудлууд, үүнээс гарах арга замуудыг нэгтгэн эх орондоо Гадаадад амьдарч байгаа монголчуудын ИХ ХУРАЛДАЙГ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Анхдугаар Хуралдайн мэдээллийг дараах хуудаснаас үзнэ үү.
Гадаадад амьдарч байгаа Монголчуудын Анхдугаар Хуралдай
Их Британы Оюунлаг Бүтээлч Залуучуудын Клуб нь “Гадаадад амьдарч байгаа Монголчуудын Анхдугаар Хуралдайг” 2010 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Их Британи Улсын Лондон хотноо зарлан хуралдуулах гэж байна.
“Гадаадад амьдарч байгаа Монголчуудын Анхдугаар Хуралдайн” зорилго нь гадаадад амьдарч байгаа эх ороноо гэсэн сэтгэлтэй бүхнийг нэгтгэн, нэгдсэн бодлого боловсруулан, өнөөгийн Монгол улсын ядуу буурай байдлыг арилган дэлхийн хэмжээний хөгжилтэй улс болгоход өөрсдийн оюун ухаан, бие, сэтгэл зүрхээ зориулахад оршино.
Хуралдайн үеэр Монгол орны өнөөгийн улс төр, эдийн засаг, ёс суртхууны тулгамдсан асуудлуудаар санал солилцон тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай ажлын төлөвлөгөөг боловсруулж мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол улсын шаардагдах байгууллага, үйлчилгээний газруудыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллана.
Анхдугаар Хуралдайн хэлэлцэх асуудлууд:
- Хууль эрх зүй- Монгол улсын төрийн албан хаагчдын чанар тооны харьцаа, түүнийг шийдвэрлэх арга зам
- Боловсрол – Монгол улсын ерөнхий боловсролын сургуульд A level, GCSE нэвтрүүлэх тухай
- Хөрөнгө оруулалт – Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хууль эрхийн орчин бүрдүүлэх , гадаадад амьдарч байгаа монголчуудын хөрөнгө оруулалтыг дэмжих
- Бусад нээлттэй асуудлууд
- Гадаадад амьдарч байгаа Монголчуудын нэгдсэн сайт бий болгон, мэдээллээ үргэлж солилцож байх
Байршил: Лондон , Их Британи
Хаяг: Хурлын танхим 2nd Floor 3 Margaret Street W1
Ойрхон очих station; Oxford Station
(Top Shop ийн архан талд Margaret Street байгаа)
Огноо: 2010 оны 06 дугаар сарын 29-ны өдөр
Эхлэх цаг:
Өглөөний хэсэг 9.30 цагт,
Оройн хэсэгт 17.30 цагт
Хэрвээ та уг хуралдаанд оролцож амжихгүй бол санаа зоволтгүй бөгөөд бид аль болох олон хүмүүсийг хамруулахын тулд онлайнаар уг хуралдайд оролцох боломжийг бүрдүүлж ажиллахыг зорьж байна. Та тухайн өдөр huraldai@yahoo.com гэсэн хаягаар Yahoo messenger –т холбогдон оролцох боломжтой.
Хуралдайд оролцох хүмүүс 07766588058 буюу huraldai@yahoo.com, www.mongolzone.co.uk гэсэн хуудсаар орж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolzone.co.uk , www.mglcharity.com www.mongolchuud.co.uk үзнэ үү?