Анх танилцахдаа хуучин залуугаасаа салаад удаагүй байсан юм тэрнээс болсон юмуу одоо намайг байнга хардаж зовоох юм хардаад байхаар нь найз нартайгаа ч уулзхаа больсон, бүр сүүлдээ найз охидуудтайгаа утсаар ярихад хүртэл уурлаад байхын надад тэрнээс өөр хүн байхгүй зөвхөн өөрийгөө гээд яваад байхад хардаад байна. Ямарч асуудалгүй мөртлөөл утас дуугархад хүртэл айдаг боллоо. Нэг удаа гар хүрч байсан тэр үедээ би салаад явчихсан хэд хоногийн дараа уучлалт гуйгаад байхаар нь өрөвдөөд буцаад нийлсэн. Одоо би найз нөхдөөсөө холдоод ганцаарлагдмал хүн болчихлоо найзуудтайгаа уулзана гэхээр уурлаад та нар нийлж юу хийхгээд байгаан гээд уурлаад байхын. Би уул нь өөрөөс нь гадна янз бүрийн хүнтэй явдгүй үнэнч байх тусам хардаад байхын. Одоо 2-лаа хамт амьдрая гээд байх боллоо хамт амьдарвал яах бол. Ахиж намайг хардаж зовоох болов уу би уул нь намайг битгий хардаж бай гэж зөндөө хэлдэг битгий муухай зан гаргаж бай гэж зөндөө хэлдэг тэр миний үгийг сонсох боловуу. Хамт амьдарвал алдаа хийсэндээ харамсах болов уу зөвлөгөө өгч туслаач…
ХЭРВЭЭ ЧИ ХЭН НЭГЭН ЗАЛУУТАЙ ТАНИЛЦСАН БОЛ ТҮҮНД УРЬД НЬ ҮЕРХЭЖ НӨХӨРЛӨЖ ЯВСАН ЭРЧҮҮДЭЭ БИТГИЙ ДУРСАЖ БАЙ...НЭГ Ч ҮГ БҮҮ ЦУХУЙЛГА....ЭР ХҮНИЙГ ҮҮНИЙГ СОНСООД ДОТРОО ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГТОЙ..............ОЙЛГОВ УУ?????????????