

Шинэ Зеландын телевизийн сэтгүүлчдийн хэрэгслийг Рустенбургт байрлах нэгэн буудлаас хулгайлжээ. Сэтгүүлчдийн тоног төхөөрөмж нь ойролцоогоор 100 мянган доллараар үнэлэгдэх байжээ.
«Спорт-Экспресс»-ийн мэдэгдснээр сэтгүүлчид болон операторууд оройн хоолоо буудлынхаа ресторанд хооллож байх үед хулгайч нар буудлын өрөөний хаалгыг эвдэн үнэтэй гэсэн бүхнийг нь авч одсон бололтой. Үүний өмнө Испани, Португалийн сэтгүүлчид хар гартны золиос болсон билээ. Дээрэмчид Зимбаб улсын иргэд байсан бөгөөд тэднийг цаг алдалгүй барьж хууль сахиулагчдын гарт шилжүүлжээ.
Хулгайч нар Уругвайн шигшээ багийнханг ч зүгээр өнгөрүүлсэнгүй. Францтай тоглосон тоглолтын үеэр Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж буй 2 гишүүний (Эрнесто Родригес, Даниэл Маротт) өрөөний хаалгыг эвдэн нэгнээс нь 30740 ранд (4 мянган доллар) , нөгөөгөөс нь 61480 ранд (7800 доллар) хулгайлсан байна. Энэ үйл явдалд янз бүрийн тайлбар өгч байна. Цагдаагийнхан Латин Америкийн багийнхан өөрсдөө энэ үйлдлийг хийсэн байж болзошгүй гэж байгаа. Юутай ч гэсэн үүнийг видео камерын бичлэгээс харсан байх. Уругвайчууд нутгийн цагдаагийн газар өргөдөл гомдол гаргасангүй өнгөрчээ.