
6-р сарын 15-ны өдөр “F” группын 2 дахь тоглолт болох Шинэ Зеланд болон Словакын шигшээ багуудын тоглолт Монголын цагаар 19:30-д Royal Bafokeng цэнгэлдэхэд амжилттай болж өндөрлөлөө.
Тоглолтын эхний аюултай довтолгоог 6 дахь минутад чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг Durica хаалга руу мөргөсөн боловч Словакын хаалгач амжилттай хамгаалсан. Тоглолтын анхны шар хуудсыг 42 дахь минутад Шинэ Зеландын хамгаалагч Lochhead хүртлээ.
Тоглолтын эхний хагаст 2 баг эн тэнцүүхэн тоглолтыг үзүүлж, аль аль нь аюултай хэд хэдэн довтолгоонуудыг хийсэн боловч гоол болж чадалгүйгээр эхний хагас 0:0 харьцаатай өндөрлөлөө.
Тоглолтын 2-р хагас эхлээд 5 минут болоод байхад Словакын шигшээ багийн довтлогч 11 дугаартай Vittek тоглолтын анхны гоолыг орууллаа. Үүнээс хойш 2 багийн өрсөлдөөн улам ширүүсч, улмаар тоглолтын төгсгөлд Шинэ Зеландын довтлогч 4 дугаартай Reid тоглолтын 2 дахь гоол, өөрийн багийн тэнцээний гоолыг 93 дахь минутанд орууллаа. Ийнхүү шүгэл дуугарч тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
F групп: Шинэ Зеланд (1-1) Словак (2010-06-15) эхний гоол