

6-р сарын 15-ны өдөр Port Elizabeth-д “G” группын эхний тоглолт болох Португаль-Зааны Ясан Эрэгийн шигшээ багуудын тоглолт амжилттай явагдаж өндөрлөлөө. Хөлбөмбөг сонирхогчдын бодож байсанчлан энэхүү тэмцээн жинхэнэ тулаан болно гэдэг нь нотлогдлоо. 2 баг маш ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн боловч тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна.
Тоглолтын 1-р хагаст 2 баг гоол орох боломжтой олон довтолгооныг гүйцэтгэсэн боловч үр дүн гарсангүй 0:0 харьцаатай өндөрлөв. Тоглолтын 1-р үед 2 баг маш ширүүн тэмцэлдээнтэй тоглосон бөгөөд бөмбөг эзэмшилт ижил, алдаа ихтэй болж өндөрлөв.
2-р хагаст Заануудын супер довтлогч Didier Drogba сэлгээгээр талбайд гарч ирэв. Тэрээр 10 орчим хоногийн өмнө дэлхийн аваргын өмнөх бэлтгэл тоглолтод гарандаа бэртэл авсан байсан бол харин өнөөдрийн тоглолтонд тэрээр бүрэн эдгэрсэн байна.
Заануудын хамгаалалт маш нягт сайн байсан ба эсрэг багийн довтлогчдын эсрэг маш сайн хамгаалалтыг үзүүлж байсан.
Португалийн шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Cristiano Ronaldo-г тэд бөмбөгөнд аль болох бага хүргэхийг хичээн түүнийг нягт сайн барьж хамгаалж тоглож байсан.
Ингээд тоглолтын цаг дуусч 2 багийн тоглолт 0:0 харьцаатай өндөрлөжээ. 2 баг дараагийн тоглолтод Бразил болон Хойд Солонгосын шигшээ багуудтай тоглох бөгөөд зооноос аль баг гарах нь маш эргэлзээтэй асуудал болоод байна. Ажиглагч нарын харж байгаагаар 2 баг хэрэв Бразилын шигшээ багийг хоёул хожиж чадахгүй бол оруулсан гоолын тоогоор хувь заяа шийдэгдэх магадлалтай байна.