Гэр бүлийн хэрүүл маргаанд ялагч байхгүй. Бүгдээрээ хохирдог. Та ялсан мэт байвч ямар үнээр ялснаа эргэн бодоорой. Хэрүүл гарах шалтгаан янз бүр байдаг. Гэвч хэрүүл маргаандаа: Уураа хэрхэн дарж болох вэ?
- Хайр халамж дутсанаас
- Харилцааны соёлгүй, бардам дээрэлхүү зантайгаас
- Нэгнийхээ сайн талыг хардаггүй, үргэлж шүүмжилж, гомдоож байдгаас
- Бэлгийн харьцааны ханамжгүйгээс
- Материаллаг болон мөнгө төгрөгний гачигдлаас
- Үзэл бодол зөрчигдсөнөөс
- Бие биенээ ойлгохыг хүсэхгүй байгаагаас
- Мөн хөндлөнгийн хүмүүсийн нөлөө
- өнгөрснийг бүү дурд
- хамаатан садан болон бусдын асуудлыг бүү хамруул
- нэгнийхээ алдаа сул талыг бүү өсгө
- хүүхдийн дэргэд бүү хэрэлд
- бүдүүлэг доромжлолын үг, хараал хэрэглэхгүй байх
- маргаанд би дийлэх ёстой гэж хандахгүй байх
- өөрийгөө дандаа “хохирогч”, “өрөвдөлтэй” мэтээр төсөөлөх гэж, гэр бүлийн хүнээ буруутгах байр сууринаас хандахгүй байх
- Юуны өмнө уурлаж байгаа учир шалтгаанаа олох гээд үз. Магадгүй та бусдад уурласан уураа гэрийхэндээ гаргаад сурсан байж болох юм.
- Уур хүрсэн үедээ түр хугацаагаар ганцаараа бай.
- Уураа барьж, өөрийгөө хянах чадвартай гэдэгтээ итгэ.
- Таныг уурлаж эхлэхэд гэр бүлийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг болон хүүхэд тань яаж хандаж байгааг ажигла.
- Хэн түрүүлж ухаарсан нь буруугаа даруй хүлээ.
- Гэр бүлийнхэнтэйгээ хамтран уураа барих төлөвлөгөө боловсруул
- Хошин үгээр инээлгэхийг оролд. Хэрвээ та инээлгэж чадвал дараа нь таныг инээлгэх болно.
Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366