jasen
Бичлэгийн тоо 4,494
Солонгост 16 настай Монгол охин сураггүй болжээ
-А.Туул: Миний охин амьд байгаа бол ядаж ээжтэйгээ холбоо бариач, гуйж байна-

"Заавал уншина уу. 16 настай Б.Гэрэлтуяа нь 2010 оны тавдугаар сарын 2-ны өдөр 13 цагт гэрээсээ гараад сураггүй болсон. Харсан үзсэн хүн байвал 010-5608-6977 дугаарын утас руу залгана уу". Солонгос дахь Монголчуудын хамгийн ихээр цугладаг газрын нэг Монголтауны гурван давхрын каргод сэтгэл сэрдхийлгэм ийм нэгэн зарлал бүтэн сарын турш өлгөөстэй байгаа.

Охины тухай одоо хэр нь ямар нэгэн хэл үг, сураг чимээ алга. Цэцэг цэврүү шиг насандаа явсан охины алга болсон шалтгаан тодорхойгүй, амьд эсэх нь мэдэгдэхгүй ар гэрийнхнийг нь шаналгаж байна. 48 сая хүнтэй хангүгийн цагдаа хайртай охиныг нь амьд үхсэн аль нь боловч олж өгөхөө мэдэгдсэн ч сураг гарсангүй, бүтэн сар эх нь элгээ тэврэн өнжив. Б.Гэрэлтуяагийн насны охид энд тэнд инээж "Ээж ээ" гэх сонсогдвол тэр зүг гүйж, харайсаар муу ээж нь туйлдаж, цээжний махаа барж яваа нь илт байв.

А.Туул Монголчуудын очдог газрууд болон гэрийнхээ ойролцоох шонгийн мод, метроны буудал, дэлгүүр хоршооны үүдэнд охиныхоо зурагтай зарлалыг Гараа цэврүүттэл нааж, үймж явна. "Амьд байгаа бол ядаж ээжтэйгээ холбоо бариач дээ" гэж уйлан хайлах эхийн сэтгэлийг эмтлэн байж Б.Гэрэлтуяа гэж хэн болох, хэрэг явдал гарахаас өмнө тэд хэрхэн амьдарч байсныг тодрууллаа.

-Солонгост ирээд хэр удаж байна. Охиноо алдсаныг тань сонсоод их цочирдлоо?
-Найман жил болж байна. Амьдралаа өөдтэй байлгая гэхдээ энэ улсад ирсэн ч өнөөдөр амьдралынхаа утга учир болсон охиноо алдчихаад дээш тэнгэр хол, доош газар хатуу болж явна. Бүтэн сар өнгөрчихөөд байхад ямар ч хэл үггүй байна гэхээр одоо бүр айдас төрж эхэллээ. Эхлээд найз нөхөдтэйгээ нийлээд явж байгаа юм болов уу, тэгээд хэд хоног гэртээ хоноогүй гээд айж ичээд ирэхгүй байгаа юм болов уу гэж бодсон.

Тэгээд арга ядаад хууль бусаар амьдардаг гэлтгүй цагдаад хандаж, охиныхоо тухай бүхий л мэдээллийг өглөө. Эндэхийн цагдаа ямар ч байсан охины чинь сургийг гаргаж өгнө, та сэтгэлээ тайван байлгаарай гэсэн ч одоо болтол чимээгүй байна. Хүний нутагт эгч нь хаашаа хэнд хандахаа мэдэхгүй үймэрч явна. Та бүхэн маань аль болох олон хүнд хүргэж, охины минь сургийг гаргаж өгөөч гэж гуйж байна.

-Охин тань Солонгост ирээд удаж байна уу?
-12 настайдаа ирж Солонгос бага, дунд сургуульд сурсан. Энд байдаг Монгол сургуульд түр шилжүүлсэн ч гаргачихсан. Тэгээд Солонгос сургуулийг нь төгсгөх болоод байсан юм. Солонгосоор ямар ч аялгагүй ярьдаг, хувцаслалт, бие хаа зэрэг нь яг Солонгос хүн шиг болохоор цагдаа нарт олоход бас хэцүү байж магадгүй. Цагдаагийнхан "Сэжиглэж байгаа хүн байна уу" гэхчилэн олон зүйл асуусан. Тэд чадлаараа хайж байгааг мэдэрч байгаа ч олоод өгчихөөсэй, олдчихоосой гэж бодох юм. Солонгос охид манай Монголынхтой адилгүй. Яг ийм өсвөр насан дээрээ гэрээ орхиж их явдаг, алга болдог. Би чадна, би өөрийгөө тэжээнэ, бие хүн боллоо гээд явдаг. Зарим нь жаргалдаа ташуурч гэрээсээ дайждаг. Гэхдээ миний охин ингэтлээ чимээгүй байж, ээжийгээ зовоох охин биш дээ.

Гэрийн бараа харахгүй, өдөр шөнөгүй мөнгө бодож ажилласаар ийм байдалд хүрлээ гэж өөрийгөө буруутгаж байна. Би төрүүлсэн үрээ ийм сайхан том охин болгож, хүний дайтай өсгөж хүмүүжүүлчихээд хүний нутагт авчраад алдчихлаа. Хүүхдээ Монголдоо орхиод ирсэн эцэг эхчүүд олон шүү дээ. Тэгэхэд би юм үзэж, нүд тайлаг, дээр нь том болж байгаа охиныг өөрийнхөө дэргэд байлгана гэхдээ дэргэдээ ямар ч хамаагүй үнээр охиноо авчирна гэж бодоод авчирсан. Гэтэл ийм юм боллоо. Одоо би яаж амьдрах учраа ойлгохгүй, өөрийгөө буруутгаж сууна.

-Та охинтойгоо хэр ярилцдаг байсан бэ. Охины эндэх амьдрал өөрт нь хэр таалагддаг байсан бол?
-Ажлаас ирэхэд хоол ундаа хийчихсэн, дүүгээ харж, хичээлээ хийгээд цэмцийтэл сууж байдаг байлаа. Би Монгол явмаар байна, гэрээсээ гармаар байна, ажил хийж аав ээждээ тусалъя гэж байнга гуйдаг байсан. /уйлаад/ Дандаа л Монголдоо очмоор байна, найзуудыгаа санаж байгаагаа үргэлж хэлнэ. "Чи дүүгээ хараад, сургуульдаа л явж байхад болно. Би ажил хийж мөнгө олж байна. Миний охин тийм зүйлд яарах хэрэггүй, удахгүй хүссэн хүсээгүй ажил хийнэ, одоо ганц хоёр жил болчихоод хэдүүлээ Монгол руугаа явъя" гэхээр дурамжхан хүлээж авна. Би яах гэж тэгдэг байваа гэж бодохоор өөрийгөө зэмлэж байна. Амьдрал гэж урагш харж зүтгэсээр охиндоо арын бүх ачааг үүрүүлдэг байж.

-Гэхдээ нас биед хүрсэн хүүхэд ээждээ туслахгүй гээд яахав. Тэрэнд та өөрийгөө буруутгаж болохгүй шүү?

-"Охиноо загнаад тэгээд гэрээсээ явчихсан юм уу" гэж хүмүүс асуугаад байх юм. Би охиноо тэгж гомдоохоор үг хэлээгүй. Том болж байгаа охинд ямар ч асуудал үүссэн байж магадгүй. Тийм болохоор ээж нь охиноо буцаад ирнэ гэж тайвшраад ийм их цаг хугацаа алдсандаа харамсч байна. Гэртээ ирээгүй өдөр нь цагдаад шууд ханддаг байж. Хууль бусаар байдаг болохоор бас юун түрүүн цагдаа гээд яахав гэхдээ долоо хоног охиноо харлаа, ирээгүй. Тэгээд баригдах эсэх хэнд ч хамаагүй гээд цагдаа дээр очоод сар боллоо. Монгол хүн болсон хойно сүсэг бишрэлтэй. Монгол руу утсаар ярьж ламаас асуухаар "Амьд байна. Хүнтэй явж байна" гэх юм. Тэгэхээр нь охиноо харсан юм шиг баярлаж, сэтгэл санаа хэсэгтээ л гайгүй болдог.

-Яаж ч гадуур явсан ээжийгээ санаа зовж байгааг мэдмээр юм. Энд хэрэг зөрчил хэр их гардаг вэ?

-Солонгост Вьетнам, Иран, Камбож, Малайз гээд харууд ихтэй. Янз бүрийн хэрэг зөрчил их гардаг. Тайван байх аргагүй, хэцүү газар. Жаахан хүүхдүүд байсхийгээд алга болдог болохоор тийм мэдээ сонсох бүрт сэтгэл урагдаад байх юм. Гэсэн ч бид амьдралаа өөд татахсан гэхдээ энэ орны сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмийг авч, өнөөдрийг хүртэл амьдарч ирлээ. Хэрэв охиныг минь элдвийн хүмүүс янз бүр болгочихсон байвал яана аа гэхээс зүрх өвдөж, тэр тухай бодохыг ч хүсэхгүй байна. Тэгвэл энэ хүртэл амьдарсны утга учир алдагдана. Ээж нь чиний төлөө амьдарч, чиний төлөө амьсгалж байсныг санаж ээждээ ирээч дээ, охин минь.

-Та энд хэдүүлээ амьдардаг вэ?

-Охиныхоо ааваас би аль Монголд байхдаа салчихсан байсан. Хүний амьдрал болсон хойно Солонгост ирээд удтал ганцаараа явсан. Тэгээд нэг сайн Монгол залуутай таарч, амьдралаа холбоод хөөрхөн хүүтэй болсон. Нөхөр бид дөрвүүлээ элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Хүү маань гурван настай. Дүү нь хүртэл эгчийгээ дуудаад өдөр бүр уйлж хонодог. Бас саяхан харанхуй лифтний тухай яагаад ч юм яриад, намайг айлгасан.

-Тэгвэл гэр бүлийн чинь хүн элдвээр оролдож, үг хэлээр гомдоосон юм болов уу?

-Тийм юм байхгүй ээ. Охин маань энэ хүнийг өөрийнхөө аав шиг санадаг, харилцаа сайтай, Аав аа гээд гүйж харайгаад явдаг байсан. Гэтэл манай Баяраа /Солонгост очоод суусан залууг хэлэв/ "Надаас болоод явчихав уу" гээд уйлж байна. Би аавыгаа амьд ахуйд нь энд авчирч, хамтдаа удаан амьдарсан. Тэгэхэд Баярааг "Төлөв төвшин сайн хүү байна, миний охин суу" гэж байсан удаатай.

-Охиныхоо аавд энэ тухай дуулгасан уу?

-Монголд байгаа аавд нь хэлээгүй байгаа. Аав нь бас хүнтэй суугаад өөр амьдрал зохиосон. Монголд байгаа хүнд хэллээ гээд ч яах билээ. Хамгийн гол нь эндээ олох хэрэгтэй байна. Толгойгоо дааж хүүхдээ авчхаад одоо би юу хэлхэв. Алга болсон өдрийнх нь өглөө "Хүүхдийн баяр болж байгаа юм чинь охиндоо гар утас авч өгье" гэхэд "За ээж ээ, орой дөрөв гэж ирнэ ээ" гээд гэрээсээ гарсан хүүхэд шүү дээ. Найзууд нь мэдэхгүй гээд байгаа.

-Солонгост та ганцаараа биш юм байна. Хэлний бэрхшээл ч танд байхгүй болохоор хайхад арай дөхөм байгаа байх?
-Солонгост ах дүү нар маань байдаг. Гэхдээ хотууд нь өөр болохоор тэр бүр уулзалдаад байдаггүй. Бүгд л санаа нь зовж яахав ийхэв гэсэн хүмүүс байна. Баривчилгаа их байгаа болохоор гэрээсээ зарим нь гарч чадахгүй байгаа. Миний хувьд охиноо олчихвол баригдаад явах ч хамаагүй. Энд олон жил ажилласных ямар ч байсан эх орондоо хоёр өрөө байр худалдаж авсан. Байртай болж, хоёр хүүхдээ хүний зэрэгтэй амьдруулна гэхдээ л ингэж хүний нутагт хүнээс айж ичиж, хүний ая эвийг олох гэж ажиллаж байна. Гэхдээ тэр бүхний утга учир одоо алга болох шиг санагдаж байна. Ажлаа хийхээ болиод охиныхоо сургийг гаргах гэж өдөр шөнөгүй явна. Орой бүр сүү өргөж бурхнаас гуйж байна, миний охиныг надад эргүүлж авчирч өгөөч гэж. /уйлав/

-Хэрвээ охин тань энэ тухай уншиж байгаа бол юу хэлэхийг хүсч байна. Танд нээлттэй үлдээе?

-Айж ичих зүйлгүйгээр өөрийгөө нээж яриач. Найз залуутай болсон бол ээж нь ойлгоё. Юу ч болсон байсан ээж нь бүгдийг уучилна. Надад чи л хэрэгтэй. Ажил, амьдрал гэсээр ээж нь охинтойгоо сайн ярилцаж байгаагүй гэдгээ ойлгосон. Ээжийгээ уучлаарай. Ээжийгээ бодооч дээ. Би чиний төлөө амьдарч, чиний төлөө би ажиллаж, бүхнээ чамд зориулж ирсэн. Ээж нь чамайг үхсэн байхыг хармааргүй байна. Ээж нь чамайг хаа нэг газраас гараад ирээсэй гэж хүсч байна. Энэ бүхнийг уншиж байгаа бол биднийг бодож амьд гэдгээ мэдэгдээрэй гэж охиноосоо гуйя. Ээж нь охиноо зэмлэхгүй, миний охин битгий ай. Монгол руугаа буцах уу, яамаар байна. Минин охин сургуульд сурах дургүй байвал Монгол руугаа явах уу, ээжтэйгээ ажил хийх үү гэдгийг хамтдаа ярилцахсан. Найз нөхөдгүй ганцаардаад гэнэт явчихав уу гээд юм юм л ургуулж бодож байна.

Миний охин том том ресторан, зоогийн газруудад уригдсан, алдартай тогооч болно гэж их ярина. /инээмсэглээд/ Бас эндээ Солонгос хэлээ сайн сураад, Сөүлийн их сургуульд орж, өндөр боловсролтой, мундаг тогооч болно гэдэг байсныг ээж нь санах бүртээ зүрх зүсэгдэж байна. Том болсон болохоор энэ мэтчилэн элдвийг боддог байсан байх. Янз бүрийн юм бодохгүйгээр ээждээ хүрээд ирээрэй гэж л охиноосоо гуйж байна. Өдийг хүртэл өсгөж, чиний төлөө амьдарсан ээжийгээ ингээд орхиогүй биз дээ. /уйлаад/ Ээж нь охиныхоо мөрөөдлийг биелүүлэхэд заавал тусална. Хангүгийн хаана байна, тэр газраас охиноо олж байж сэтгэл амарна шүү гэдгийг хэлье.

-Охины сургийг гаргах олон хүн тантай энэ ярилцлагын дараа холбогдоосой гэж хүсч байна. Таныг охинтойгоо эсэн мэнд уулзахын ерөөлийг нийт уншигчдынхаа өмнөөс тавъя.
-Та бүхэндээ баярлалаа. Намайг зарим хүн буруутгаж магадгүй. Гэхдээ хэн ч юу гэж ч байсан би тэр бүхнийг тоохгүй. Охиноо олохын төлөө бүхнийг хийх болно. Сураг гаргах хүн байвал миний 010-5608-6977 утас руу холбогдоорой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3253417/455/trackback

profile

~~~*oGoGo*~~~

2010.06.11 21:02:25
*.169.26.157

utsaar n olchihmoor yum utas n tasarsan bol harin ih hetsuu yum bn daa

goofy

2010.06.12 07:16:18
*.100.60.75

huuurhii eejiigee zovooj yah nuudee

hyrdan eej deeree ochood setgeliig ni amraagaachee

ohin chin zuger bgaa bh aa

ydahgui ochih bh

sain sanaani uzuurt suu gedeg um

zaaval ergej irne!

namdag

2010.06.25 11:55:09
*.161.254.207

OHIN  GERTEE  HARISAN  BOLOVUU? CHIMEEGUI  BOLCHLOO  GAIGUI  HARISAN  BOL  YAMAI  DAA  MUU  EEJNI  HETSUU  BSN  BHDAA  EEJIIGEE  HAIRLAJ  YVAARAI 

profile

ebseg

2012.04.05 16:47:40
*.12.57.73

HETSUU YUM AA HUNII GAZAR

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2604 fhfhjkk file teeberlene 2010-06-16 1435
2603 Ш.Зеландын сэтгүүлчдийн хэрэгслийг хулгайлжээ Levi`s 2010-06-16 1280
2602 ДАШТ 2010: Шинэ Зеланд 1-1 Словак Levi`s 2010-06-16 1309
2601 ДАШТ 2010: Португаль 0-0 Зааны Ясан Эрэг Levi`s 2010-06-16 1577
2600 ДАШТ 2010: Бразил 2-1 Хойд Солонгос Levi`s 2010-06-16 2001
2599 FIFA 2010 ДАШТ Хөл бөмбөг [1] ~~~*oGoGo*~~~ 2010-06-16 2762
2598 Монголын амьдрал-(баримтат кино)-солонгос Баатар-Эрс 2010-06-15 2482
2597 hi all tv-9 gegeen alsiin oddiig haanaas vzej boloh ve?? Saph-Fire 2010-06-15 1706
2596 Алжир болон Словены тоглолтын __________photos **bluesky** 2010-06-15 1493
2595 YAAHIIN BOL MEDEH HVN BN UU?? lemon_gr 2010-06-15 1269
2594 C1 TV [1] Uka ♬ 2010-06-14 6497
2593 javhaa zaluu456789 2010-06-14 1293
2592 ★☆★☆ЗАМ- гоё кино шүү★☆★☆ 10-н MяHгаT 2010-06-13 1521
2591 FIFA 2010 ДАШТ Хөл бөмбөг ~~~*oGoGo*~~~ 2010-06-13 1756
2590 NINE WEST DISKO BAR TA BUHNIIG URIJ BAINA soni 2010-06-13 1606
2589 Хvмvvc айж цoчиxдoo ямар бoлдгыг vзээрэй [3] Дэрмээ 2010-06-12 1611
2588 Legion. kino (2010) ~~~*oGoGo*~~~ 2010-06-12 1519
2587 2005ond mongol 3 emegteig hvcheer bieiig ni vnelvvlj bjee vege 2010-06-12 1902
2586 Waka Waka - Дэлхийн аваргын сүлд дуу /Хөлбөмбөгөөр амьсгалах цаг ч ирлээдээ/ Маралгоо 2010-06-12 1474
2585 Но - той Ноцтой мэдээ Маралгоо 2010-06-12 1443
2584 lУИХ-ын хэсэг гишүүдийн нууц материал илэрчээ 10-н MяHгаT 2010-06-12 1487
» Солонгос даяар 16 настай ГЭРЭЛТУЯА охиныг хайж байна !!!!!!! [4] Маралгоо 2010-06-11 2327
2582 unigui bair bna. sonirhooroi ssainaa 2010-06-11 1626
2581 Lady Gaga - Alejandro [шинэ клип] [1] [1] Маралгоо 2010-06-10 2023
2580 AIL NVVLGENE ACHAA ZUUNU teeberlene 2010-06-10 1007
2579 Монгол хүний үнэ цэнэ. флаш animation ~~~*oGoGo*~~~ 2010-06-10 1469
2578 НААДАМ--ХҮРЛЭЭ kkkkk file 10-н MяHгаT 2010-06-10 1378
2577 ДЭНЖ ХОТОЙСОН НААДАМ 2010-6-27-НД hulka08 2010-06-10 1763
2576 _______'LEVIS' Жинс хэрхэн vvссэн бэ?_______ **bluesky** 2010-06-10 1373
2575 _______Нэрний эхний vсэг утга учиртай._______ **bluesky** 2010-06-10 1466
2574 4X4 Evolution жийпний уралдаан тоглоом татах ~~~*oGoGo*~~~ 2010-06-10 5900
2573 bair bna. ehnii neg sariin bairnii tureesiig avahgui j and s 2010-06-09 1436
2572 ДЭНЖ ХОТОЙСОН НААДАМ 2010-6-27-НД hulka08 2010-06-09 2386
2571 asuuh yum baina.compyteriin duu ni garahgvi bol yaj tohiruuldag yum ve [1] boy3 2010-06-09 1610
2570 ,Сонголт (2010) ОАК 5-р анги ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-06-08 1915
2569 ,Сонголт (2010) ОАК 4-р анги [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-06-08 1771
2568 Maya deer Kino ~~~*oGoGo*~~~ 2010-06-08 1225
2567 Архи хэнийг ч голохгүй [3] ~~~*oGoGo*~~~ 2010-06-07 1788
2566 yumdujin bolon moog zarna 01075156191 file tsepatra 2010-06-07 1345
2565 Lady GAGA youtube Recordiig evdejee tengis001 2010-06-07 1251
2564 daejeon zuntsag 2010-06-06 1175
2563 porter abtomashinaar uilchilne SHAVAR VAAR 2010-06-06 1067
2562 f ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-06-05 1181
2561 shildeg hamgaalagch ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-06-05 2295
2560 Prince of Persia lll Togloom tatah [5] ~~~*oGoGo*~~~ 2010-06-05 9972
배너신청
자생병원

배너신청