Moderator: mgl_300
би одоо 24 настай. 2008 онд энтерьер дизайны мэргэжилээр төгсөөд одоог хүртэл ажилсаар байгаа. 2008 онд манай 10 жилийнхэн бүгд л сургуулиа төгсөж, бөөнөөрөө нэгнийхээ хонхны баяр дээр нь очидог байлаа. Тэр үед манай ангийн Б гэдэг охин ирдэг байсан. 10 жилд ихэнх хөвгүүд түүнд сэтгэлээ илчилж захиа мэтийг өгдөг байсан ангийн сор болсон охин байсан. Одоо ч бас сайхан даруухан хэвээрэй бүсгүй. Энэ үед бид 2 уулздаг болсон. Гэрүүд ойрхон болхоор бараг өдөр бүр ажилаа тараа л уулздаг байлаа. Дурлал үнэхээр хурдан юм билээ. Би түүнд богинохон хугацаанд нугасгүй болсон шүү. Тэр ч бас надад зүгээргүй болсныг нь би даан ч мэдрээгүй. Нэг өдөр бид оройтоод би гэрт нь хүргэж өгөхдөө өөрийгөө ойлгуулъя гэж боджийтол өөдөөс сургуулийнхаа нэг хүнтэй үерхэх гэж байгаа гэж хэлдиймдаа. Дотор муухайраал уур хүрээл юун хэлэх тэр чигээрээ гэрлуугаа буруу хараад явчихлаа. Тэрнээс хойш хааяахан утсаар ярина sms бичдэг боллоо. Түүнд хүчтэй дуралчаад хэлж чадалгүй амлуугаа алгадуулсан хэрнээ түүнийг мартаж чадалгүй бодсон, санасан хэвээр хэдэн сарыг өнгөрөөв. Тэрийг түүнтэй нээх удахгүй, суух ч гүй байх гэж хоосон найдвар төрүүлэн харсаар л байлаа. Гэтэл нэг өдөр жирэмсэн болсон гэж хэлдиймдаа. 2 дахь удаагаа хүнд цохилтонд орвоо би. Ийм хурдан болчиж байгаа юм уу гэж дотроо баахан гомдолсоор одоо холбоотой байхаа болий гэж шийдлээ.
Тийм мэдээ сонсноос хойш 4 сар би ч тэр ч холбоо барилгүй таг. Энэ хугацаанд түүнд ямар их сайныгаа мэдэр ч өнгөрөөсөндөө. 4 сарын дараа нэг орой намайг санасан sms ирлээ. Их л ганцаардсан эр хүнд гоморхсон sms. Түүнд минь аз дутаж нэг өөдгүй амьтан учирсан юм билээ. Ингээд түүнтэй буцаад холбоотой боллоо. Очиж уулзаж болохооргүй тэднийх өөр хотруу нүүсэн байсан. Цаг хугацаа явсаар тэр маань амаржихаар Улаанбаатар хотод ирлээ. Эмнэлэгт хэвтэж байхад нь очиж сансан сэтгэл, нүд 2 оо цодгор гэдэстэй түүнийгээ харж амраалаа. 7 хоногын дараа шинэ хүн гарч ирлээ. Хөөрхөн хүү. Эмнэлгээс гараад удаагүй байхад нь би түүнд өмнө хэлж чадаагүй зүйлээ хэлж ойлгуулхаар захиа бичиж өгсөн. Тэр юу ч хэлэлгүй гэрлүүгээ явсан. Түүнээс надаас айсан, бас намайг алдмааргүй байгаа мэт утгатай хариу ирлээ.Тэр өдрөөс хойш нар мандаж бид 2 өдөр бүр sms бичиж 2 биенээ санадаг боллоо. Удалгүй хүүхдээ 10 сартай болмогц хайрт минь энд ирж ажлид орсон. Ингээл бүх юм хэвэндээ орж одоо бид 2 биенийхээ гэрээр орж гардаг болцгоосон. Хүмүүс намайг гайхах байх сайхан мэргэжилтэй, ажилтай, архи тамхи хэрэглэдэггүй залуу хүүхэдтэй хүнийг сонгосонд. Гэхдээ үнхээр л хайртай л бол эр хүн хайртай хүнээ өмөн нь яаж ч алдаж байсан алдааг нь засаал аваад, дагуулаад амьдарч чадах хэрэгтэй. Энэ чинь л жинхэн хайр байх.
Энэ бүхнээ хүнд хэлэлгүй хадгалж, сэтгэлдээ ямар ч хүнгүй дүр эсгэж явах хэцүү байсан. Одоо бүгд мэддэг болсон. Хамгийн гол нь хайрт минь надтай хамт байгаа бид маш их жаргалтай байгаа.Тэр маань амсаагүй жаргалаа надаас авч би ч түүнийгээ чинь сэтгэлээсээ хайрлах болно. Бидэнд жаргал хүсээрэй хүмүүсээ…
lam oldohgui bol butsahdaa zalnaa gej
ene hudlaa amidral bolno doo
za za garlaa garlaa emegteicguudiin bulangaas