Moderator: mgl_300
Надаас илүү амьдралын туршлагатай хүмүүс зөвлөгөө өгч магадгүй гэж бодоод. Би их даруухан хүмүүжил сайтай айлын охин хэн ч хараад намайг нүдэнд дулаахан гоё охин гэдэг. Багаасаа хичээлээ хийсээр байгаад хүнтэй ч унтаж үзээгүй 20 гарсан байсан. Гэтэл манай нэр нөлөө бүхий албан тушаалтай хүн санаандгүй надаас салахаа больчихдог юм байна. Нэг л их хязгааргүй сайхан сэтгэлтэй хүн жил гаруй миний хойноос гүйсэн.Хариу нэхгүй маш их тус үзүүлээд л… Эхэндээ ч энэ тухай төсөөлж чадахгүй байснаа сүүлдээ надад гаргаж байгаа сайхан сэтгэлийг нь бодхоор их сайн хүн юм шиг санагддаг болсон. Тэгээд за яахав надад байр авч өгвөл унтая гэж хэлсэн. Тэхдээ би энэ хүн ингэж хэлүүл намайг орхих байх гэж бодсон л доо. Гэтэл тэр надад хотын товд байр аваад өгсөн. Тэгээд л түүнтэй аргагүй холбогдож эхэлсэн дээ, энэ үеэс хойш би өөр найз залуутай болж үерхэж барьж үзсэн л дээ тэхдээ тэрэнтэй ерөнхийдөө холбоотой байдаг байсан. Тэрнээс би нэлээн их юм салгасан байр 20 гаруй сая төгрөг гэх мэт. Тэхдээ би хэзээд энэ харьцаа явуургүй гэж мэдэж байсан.
Тэгээд болихоор шийдээд өөрт нь хэлээд больсон тэгээд нэг аягүй дажгүй өөртэйгөө чацуу сайхан залуутай танилцаад үерхэж эхэлсэн энэ үед тэр хааяа над руу ярьдаг байсан. Би шинэ найз залуутайгаа маш сайхан цагийг өнгөрөөж үнэхээр сайхан байдаг. Гэвч би нэг удаа түүнийг араар нь тавьсан бас л нөгөө хүнтэйгээ гэхдээ энэ нь мөнгөний төлөө л байсан л даа, надад мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд удалгүй найз залуу бид 2 жирэмсэн болсноо мэдсэн манай нз залуу их л жаргалтай гаргая гэж гуйсан. Аав ээж ч одоо гарга гарга гээд л тэгээд л гаргахаар шийдсэн. Тэгээд бид 2 гэрлэлтээ батлуулж хөөрхөн хүүтэй болсон гэвч хүү маань томрох тусмаа тэр хүнтэй адилхан болоод байна. Би бол манай нөхрийн хүүхэд л гэж бодоод байдаг. Энэ л гол асуудал болчоод байна даа. Тэр хүн бол одоо ч маш том албан тушаал эрхэлдэг зурагтаар гарч л байдаг. Би одоо гэр бүлтэйгээ гадаадад амьдардаг. Одоо нөхөр маань ч гэсэн өөртэй нь адилхан биш болхоор гайхаад байгаа. Би нэг удаа тэр хүнд утсаар хальт хэлсэн боловч итгэхгүй байх шиг байна лээ. Ахиж яриагүй нөхрийнхөө биш тэр муугийн хүүхдийг гаргасан болхоор ч тэрүү уур хүрээд нөхрөө өрөвдөөд байдын.
Тэр хүн тухайн үедээ намайг хүүхдийг нь гаргаад өгвөл маш их хэмжээний мөнгө амлаж байсан би тэрийг хүүхэд хийж чадна гэж итгэдэг ч үгүй байсан. Гэтэл хүсээгүй бхад ийм юм болчихлоо. Одоо яасан нь дээрүү хэзээ нэгэн цагт нөхөр минь мэдээд орхиод явуул би яахуу, мэдээж миний хүү их ухаантай хөөрхөн хүү л дээ, би хүүдээ их хайртай тэхдээ одоо яахаа мэдэхээ больчихоод байна. Та бүхэн тунгааж үзээд хариу бичээрэй