Хөдөлмөрийн гэрээний хууль (гадаадын ажилчныг хөлслөн ажиллуулах буюу гуюун хогажэ) -ийн өөрчлөлтүүдээс
Уншсан 9203 vote 0 2010.06.08 15:26:25Хөдөлмөрийн гэрээний хууль (гадаадын ажилчныг хөлслөн ажиллуулах
буюу гуюун хогажэ) -ийн өөрчлөлтүүдээс
(2010оны 4сарын 10-ны өдрөөс хойш мөрдөгдөнө.)
1. Хөдөлмөрийн гэрээний хугацаа (хуулийн 9-р бүлэг)
<Урд нь мөрдөгдөж байсан> Гадаад ажилчин нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний
хугацааг нэг жилээр байгуулна.
<Шинээр мөрдөгдөж буй> (гэрээний хугацаа) Тус улсад анх орж ирж буй этгээд нь дээд
тал нь 3жилийн хугацаатай гэрээ байгуулах боломжтой бөгөөд
гэрээ шинэчлэх юмуу ажлын байраа сольсон тохиолдолд
хөдөлмөрийн гэрээний үлдэж буй хугацааны турш
ажиллахаар гэрээ байгуулах боломжтой.
- Хуулийн18-р бүлгийн 2-т заасанчлан гэрээ сунган дахин ажиллах(жэ гуюун)
тохиолдолд сунгагдаж буй “хөдөлмөрийн гэрээний ажиллах хугацаа (дээд тал нь 1жил
10сар )”- нд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой.
2. Дотоодын ажилчинг ажилд авах хугацаа уртассан.
(хууль дагаж мөрдөх журмын 5-р бүлэг 2-р зүйл)
< Урд нь мөрдөгдөж байсан > Дотоодын ажилчинг ажилд авах хугацаа нь 7хоног
(бусад 3хоног)
< Шинээр мөрдөгдөж буй > Дотоодын ажилчинг ажилд авах хугацаа 14хоног(бусад 7хоног)
болж уртассан.
3. Гэрээ сунган дахин ажиллах(жэ гуюун) хүсэлт (хөдөлмөрийн гэрээний гурван
жилийн ажиллах хугацаа дуусгавар болох) гаргах хугацаанд орсон өөрчлөлт
(хууль дагаж мөрдөх журмын 14-р бүлэг 2-р зүйл)
<Урд нь мөрдөгдөж байсан> Ажил олгогч нь ажиллуулж буй гадаад ажилчны гэрээг сунган
дахин ажиллуулахын тулд 30хоногийн өмнө хүсэлт гаргана.
<Шинээр мөрдөгдөж буй> Ажил олгогч нь ажиллуулж буй гадаад ажилчны гэрээг сунган
дахин ажиллуулахын тулд хөдөлмөрийн гэрээний ажиллах
хугацаа дуусгавар болохоос 45хоногийн өмнө хүсэлт гаргана.
- Гагцхүү хөдөлмөрийн гэрээний ажиллах хугацаа дуусгавар болохоос өмнө ажил
олгогч болон тухайн гадаад ажилчны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 3сараас дээш үлдсэн бол ажиллах хугацаа дуусгавар болохоос 15хоногийн өмнө хүсэлт гаргана.
4. Гадаадын ажилчныг ажиллуулахад тавих хоригт орсон нэмэлт өөрчлөлт.
(хуулийн 20-р бүлэг, хууль дагаж мөрдөх журмын 25-р бүлэг)
○ Тусгай ажиллуулах зөвшөөрөл авалгүй, гадаадын ажилчин ажиллуулах юмуу тусгай
ажиллуулах эрх нь цуцлагдсан тохиолдолд.
○ Гадаадын ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулснаас тус улсад орж ирэн
сургалтанд хамрагдаж дуусах хүртэл компани дампуурах зэрэг зайлшгүй бус шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд.
- 1удаа цуцлахад нэг хүртэлх жилийн хугацаанд гадаад ажилчин ажиллуулахад хориг
тавин, гадаадын ажилчин ажиллуулах эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан үедээ
хөдөлмөрийн гэрээ нэмж цуцалсан тохиолдолд гурав хүртэлх жилийн хугацаанд
гадаадын ажилчин ажиллуулахыг хориглоно.
5. Тусгай ажиллуулах зөвшөөрөл цуцлагдах журам (хуулийн 19-р бүлэг)
○ Ажил олгогч нь худал мэдүүлэн, мөн зохистой бус арга замаар тусгай ажиллуулах
зөвшөөрлийг авсан тохиолдолд
○ Цалин хөлс мөн хөдөлмөрийн нөхцлийг зөрчих, ажил олгогч нь цалин хөлс тавихгүй
байх, хөдөлмөрийн холбогдолтой хууль тогтоомжийг зөрчих зэрэг хөдөлмөрийн
гэрээг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд.
6. Ажлын байр солих тоог нэмэгдүүлэх шалтгааны тухай журам
(хууль дагаж мөрдөх журмын 30-р бүлэг)
○ Гадаадын ажилчин нь хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус улсад орж ирэн,
хувиарлагдсан компанидаа очихоос өмнө ажил олгогчийн буруутайн улмаас ажлын
байр солих тохиолдолд ахин нэг удаа ажлын байр солихоор болж өөрчлөгдсөн.
7. Эрүүгийн хуулийн дагуу торгууль ногдуулах болон мөнгөн торгууль ногдуулах
(хуулийн 30-р бүлэг болон хуулийн 32-р бүлэг)
<Урд нь мөрдөгдөж байсан> Хөдөлмөрийн стандартчилагдсан гэрээний дагуу хөдөлмөрийн
гэрээ байгуулаагүй тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу
мөнгөн торгууль ногдуулна.
< Шинээр мөрдөгдөж буй > Мөнгөн торгууль болж өөрчлөгдсөн.
<Урд нь мөрдөгдөж байсан> Хуулийн 32-р бүлэг мөнгөн торгуулийн хэмжээ 1сая вон.
< Шинээр мөрдөгдөж буй > Хуулийн 32-р бүлэг мөнгөн торгуулийн хэмжээ 5сая вон хүртэл
болж нэмэгдсэн.
< Шинээр мөрдөгдөж буй > Тусгай ажиллуулах зөвшөөрөлгүй мөртлөө солонгос гаралтай
гадаадын ажилчныг ажиллуулсан тохиолдолд мөн гадаадын
ажилчин ажиллуулах эрхээ хасуулсан ажил олгогч нь солонгос
гаралтай гадаадын иргэнийг ажиллуулсан тохиолдолд мөнгөн
торгууль ногдуулна.
< Шинээр мөрдөгдөж буй мөнгөн торгууль ногдуулах хэсэгт орсон нэмэлт журам >
1. Хуулийн 9-р бүлэг 1-р зүйлд заасныг зөрчин гэрээ байгуулахдаа Стандартчилагдсан
хөдөлмөрийн гэрээг ашиглаагүй тохиолдолд хуулийн 32-р бүлэг 1-р зүйлийн 1-т заасанчлан 1сая хүртэлх вонын торгууль ногдуулна.
2. Хуулийн 12-р бүлэг 3-р зүйлд заасанчлан тусгай ажиллуулах зөвшөөрөлгүй, тус
бүлгийн 1-р зүйлд заасанчлан визтэй гадаадын ажилчныг ажиллуулсан тохиолдолд
хуулийн 32-р бүлгийн 1-р зүйлийн 3-т заасанчлан 600мянган вонын торгууль
ногдуулна.
ъ
3. Хуулийн 20-р бүлэг 1-р зүйлд заасанчлан гадаадын ажилчныг ажиллуулах эрхээ
хасуулсан ажил олгогч нь хуулийн 12-р бүлэг 1-р зүйлд заасанчлан визтэй гадаадын ажилчныг ажиллуулсан тохиолдолд 32-р бүлгийн 1-р зүйлийн 8-д заасанчлан 600 мянган вонын торгууль ногдуулна.
4. Хуулийн 27-р бүлгийн 1-р зүйл болон 2-р зүйлд заасныг зөрчин үйлчилгээний хураамж болон шаардлагатай зардлаас гадна мөнгө, эд зүйл авсан тохиолдолд хуулийн 32-р бүлэг 1-р зүйлийн 10-т заасанчлан 1сая хүртэлх вонын торгууль ногдуулна.