Нийслэлд нийтийн хоолны vйлчилгээ эрхлэн явуулдаг 3000 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага байгаагаас 120 гаруй нь олон улс vндэстний хоолны газар. Жил бvрийн шалгалтаар их, бага хэмжээгээр зєрчил байнга л илэрдэг аж. Хятад, Солонгос зоогийн газрууд наад захын эрvvл ахуй, технологийн шаардлагыг хангадаггvй байна. Гадаад эзэнтэй буюу гаднын хєрєнгє оруулалттай зоогийн газрууд хоол хvнсээ бохир орчинд бэлддэгээс гадна гарал vvслийн шинжилгээгvй амтлагч, ногоог ихээр хэрэглэдэг. Тvvнчлэн урьдчилан бэлдэж болгосон мах, салат, далайн гаралтай бvтээгдэхvvнийг зориулалтын хєргvvр, агуулахад хадгалаагvйгээс хорхой шавж vржих нєхцєл бvрддэг байна.
Тухайлбал, Хятад улсын иргэн Ван Жин Вин гэгч эрvvл мэндэд хортой дvvпvvг гар аргаар vйлдвэрлэн томоохон зоогийн газар, худалдааны тєвvvдэд зарж байсныг Сvхбаатар дvvргийн Цагдаагийн хэлтэс илрvvлж, тухайн хэргийг Мэргэжлийн хяналтынханд шилжvvлж байжээ. Мєн Хятад улсын иргэн vхрийн гvзээг юу нь vл мэдэгдэх химийн бодисоор бордож, зумлан хоол хvнс бэлтгэж байсан ба тэрээр нутаг нэгтнvvдийнхээ зоогийн газар, Нарантуул, Барс зэрэг худалдааны тєвvvдэд гvзээ нийлvvлдэг байж. Хятад зоогийн газрууд иймэрхvv маягаар хоолныхоо хачир, жорыг бэлддэг гэнэ. Тvvнчлэн “Чунга чиб” солонгос хоолны газрын солонгос эзэн монгол vйлчлvvлэгчийнхээ хоолонд шvлсээ хийдэг гэсэн гомдол мэдээллийг зуны амралтаараа тэднийд ажиллаж байсан нэгэн оюутан гаргаж шалгалт хийсэн хэдий ч хангалттай нотолгоо олдоогvй. Солонгос захирал нь нутаг буцсан байна. Зvvн дєрвєн замд vйл ажиллагаагаа явуулдаг “Ян Ши Дє” зоогийн газрын хоолноос єт гарч тухайн vедээ телевизээр шуугиан тарьж байсан. Эргээд сурвалжлахад ямар арга хэмжээ авсан нь “нууц” vлдэж, сануулга торгууль тєдийхнєєр єнгєрсєн бололтой. “Ханамаса” зоогийн газраас жоом гарч, “Бээжин нугас” нохойн махаар vйлчилж байсан гээд дурдаад байвал олон жишээ баримт бий.
Одоогоос жилийн ємнє “Кореэ хаус” солонгос зоогийн газар ариун цэвэр, эрvvл ахуйн шаардлага хангахгvй нєхцєлд хоол vйлдвэрлэж байгаа талаар иргэнээс ирvvлсэн гомдлын дагуу Сvхбаатар дvvргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалт хийсэн. Шалгалтын явцад хоол vйдвэрлэлийн єрєєний ариун цэвэр эрvvл ахуйн дэглэм хангалтгvй, хvнсний нэмэлт бvтээгдхvvнийг дvгнэлт, падаангvй хэрэглэдэг, хоолны сав суулга нь элэгдэж муудсан болон хоолны дээжийг зааврын дагуу, тогтмол авч тэмдэглэл хєтєлж хэвшээгvй зєрчил гарчээ. Мєн нийтийн хоолны чиглэлээр ажилладаг хоолны газруудын тvгээмэл гаргадаг зєрчил болох ажилчдыг эрvvл мэндийн vзлэг шинжилгээнд орсоны дараа ажилд авдаггvй болон хоол бэлтгэдэг вандан тавиурыг технологийн дагуу байрлуулдаггvй зэрэг зєрчлvvд илэрчээ. Иймд тус газрын vйл ажиллагааг тvр зогсоож, улсын байцаагчийн дvгнэлттэй хvнсний нэмэлт бvтээгдхvvнийг хоол vйлдвэрлэлд хэрэглэж хэвших, хоолны дээж тогтмол авч, эрvvл мэндийн vзлэг шинжилгээнд орсон хvнийг ажилд авах, тоног тєхєєрємж, вандан тавиурыг технологийн дагуу байрлуулах зэрэг шаардлагыг тавьж, зєрчлийг арилгуулахаар тvр хугацаагаар зогсоожээ. Одоо засвар хийж, зєрчил дутагдлаа арилгаад хэвийн vйл ажиллагаандаа орсон гэж Сvхбаатар дvvргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрvvл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч Ш.Бадамсvрэн ярилаа.
Энэ мэтчилэн тоочоод байвал тоогоо алдахаар зєрчил илэрч, мэргэжлийн хяналтынхан ч ном журмынх нь дагуу шат дараалсан арга хэмжээ авдаг. Эхний ээлжинд арга зvйн зєвлєгєє, сануулга єгч, мєнгєн торгууль тавьдаг. Ингээд нэмэргvй бол vйл ажиллагааг нь тvр хугацаанд зогсоох, бvр мєсєн хаах арга хэмжээ авдаг аж. Ер нь хятад, солонгос гэлтгvй бvхий л хоолны газрууд ажилчдаа эрvvл мэндийн шинжилгээнд хамруулдаггvй талаар уулзсан албаны хvн бvр хэлж байлаа. Сайд дарга нарын хvлээн авалтанд vйлчилж байгаа vйлчилгээний ажилчдаас цагаан хорхой, хумс, шvлс, vсний гээд тєрєл бvрийн шинжилгээг сард хоёр удаа авдаг. Гэтэл ард иргэдэд vйлчилж байгаа нийтийн хоолны хvмvvсийг зургаан сард хоёр удаа шинжилгээнд оруулдаг байна. Дарга сайд нарын эрvvл мэнд, аюулгvй байдал чухал, ард иргэдийнх бол хамаагvй бололтой. Барууны оронд хоол хvнсний асуудлыг тєрийн бодлогын хэмжээнд авч vздэг бєгєєд ОХУ, ХБНГУ-дад улс vндэстний хоолны газар ажиллуулах эрхийг байнгын оршин суух визтэй иргэдэд єгдєг. Vдийн хоол идэхэд л хангалттай.
Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын байрны дvгнэлтийг vндэслэн Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба архи, пиво худалдах эрхийг єгдєг аж. Манайд нийтийн хоолны хууль гэж нарийн заасан юм байдаггvй. Энэ тєрлийн санал гомдол, зєрчлийг “Хvнсний тухай” хууль, “Тєрийн хяналт шалгалтын тухай” хуулийн дагуу шийдэж, арга хэмжээ авдаг. Хачирхалтай нь “хvнсний” тухай хуулинд торгуулийн дээд хэмжээ нь иргэн 30-50, албан тушаалтан 40-60, хуулийн этгээд 200-250 мянган тєгрєгний торгууль тєлєх заалт бий. Хэдэн саяын орлоготой томчууд энэ торгууль юу ч биш. Ёстой л инээд нь хvрч, монголын хуулийг элэглэдэг биз. Халаас хоосон харийнхан монголд гуяа ганзагалж ирчихээд, ганц хоёрхон жилийн дотор хєлжиж, энд тэнд салбар нээн єргєжиж толгой цохих баяны тоонд орох нь нэгэнт ил болчихсон. Нийтийн хоолны газар ажиллуулах гадаад иргэдэд тавих шаардлагыг єндєрсгєж, тєрийн захиргааны байгууллагуудтай хамтран, vндэсний аюулгvй байдлыг тєрийн бодлогын хэмжээнд авч vзэх цаг нь иржээ.
Бидний аюулгvй байдал 250 мянган тєгрєгийн vнэтэй
Хятад солонгос хоолны газраас єт жоом гарч, нян, мєнгєн ус илрэх vед бид дээр дооргvй “Хvнсний аюулгvй байдал хэрээс хэтэрлээ” гэж ярьж, бичдэг. Харин цаад гэм буруутан нь хэрхэн хариуцлага хvлээж, ямар торгууль тєлдгийг мэддэг хvн ховор. Хvнсний тухай хуулинд энэ тєрєлд хамрагдах зєрчил дутагдалд дээд тал нь 250 мянган тєгрєгєєр торгох заалт бий. Энэ мєнгєн торгууль хэдэн сая, тэрбумаар нь ашиг орлого олдог баячуудад юу ч биш нь мэдээжийн хэрэг. Мэргэжлийн хяналтынхан нэг удаагийн шалгалтаар хэдэн бvтээгдхvvнээс дээж авахад нянгийн бохирдол байх хэмжээнээсээ хэд дахин их гарч, юу болох нь тодорхойгvй тvvхий эд, материалаар хачир, салат бэлтгэж, бохир заваан орчинд vйл ажиллагаа явуулснаас хорхой шавж vржих нєхцєл бvрдсэн зэрэг зєрчил илэрдэг. Тэглээ ч энэ бvхэн арилдаг ч vгvй, багасдаг ч vгvй. Жил болгон хvн олноор хорддог. Мэргэжлийн хяналтынхан арга зvйн зєвлєгєє єгнє, торгуул тавина, тvр хугацаанд vйл ажиллагааг нь зогсооно. Тэгээд нам жим. Энэ нь мєнєєх л хэдэн тєгрєгєєр торгуулаад єнгєрдєг хариуцлагын тогтолцоо манайд хэвээр байгаагийн гай юм. Солонгост тодорхой эзэмшсэн мэргэжилгvй, лааз єшиглєж явсан нэг нєхєр манайд ирээд “мэргэжлийн тогооч” болж доллараар цалинждаг болсон талаар нэгэн солонгос зоогийн газрын бэлтгэгч ярилаа.
Мєн найз нєхєд нь гээд єч тєчнєєн солонгос нєхдvvд гутал, хувцастайгаа гал тогоогоор эргэлдэж, хоол унд хийж иддэг. Шаардлага тавьсан монгол тогоочийг элдвээр загнаж хараадаг байна. Энэ мэт гадаад иргэд эх оронд минь ирчихээд эзэн шиг аашилж, баталгаагvй хоол хvнсээр бидэнд vйлчилж эцэст нь хэрэг мандвал торгуулын цєєн хэдэн тєгрєгєє тєлєєд л нутаг буцна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр монгол vйлчлvvлэгчийн ходоодыг хогийн савнаас дор vзэх этгээдvvд манай цоорхой хуулинд цочрохоо больжээ. Монголын хєрсєнд нь хор, хvйсэнд єт цацах дотор хvний андгай vг байдаг гэсэн эртний vгийг монгол хvн бvр мартаж vл болно. Хордсон, хохирсон vедээ л ярьж бичих бус vргэлж хєндєж, сэрэмжлvvлж байх учиртай хурц асуудал бол яахын аргагvй хvнсний аюулгvй байдал мєн.
Удаа дараа зєрчил гаргаж чанарын шаардлага хангахгvй газруудыг манай, танай гэхгvйгээр хэвлэл мэдээллээр зарлаж, олон нийтэд сайтар сэрэмжлvvлж байх ёстой. Энэ тал дээр мэргэжлийн байгууллага ил тод ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслvvд vнэн бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд хvргэе, энэ хэрээр иргэдийн оролцоо, идэвхи сэргэж чанарыг эрхэмлэсэн нийтийн хоолны газраар vйлчлvvлцгээе. Бидний амь нас, эрvvл мэнд 250 мянган тєгрєгєєр vнэлэгдэх ёсгvй. Хэнд ч цочрол єгєхєє байсан энэ торгуулийн хэмжээг єєрчлєх цаг нь иржээ.
Монгол vндэсний зоогоо аваръя
Нийтийн хоолны салбарт монгол vндэсний хоолтой, нэр хаягтай зоогийн газар vгvйлэгдэж байна. Єт хорхой, ялаа жоомоор хоолоо амталдаг энэ олон газрыг цєєлж, монгол vндэсний уламжлалт хоолны газраа єєд нь татъя. Манайхны хошуураад байдаг солонгос, хятад зоогийн газар дэлхийн шилдэг зоогийн газруудын жагсаалтын 30, 40 дvгээр байранд байна. Энэ жагсаалтыг Испани, Англи, Франц, АНУ, Австрали зэрэг улсын зоогийн газрууд тэргvvлдэг аж. Зєвхєн гадаадын гэлтгvй манай хоолны газрууд ч мєн адил шаардлага хангадаггvй, шалгалтаар “но” илэрдэг нь vнэн л дээ. Гэхдээ дотор арзайлгам єт хорхойтой хоол идэж, юу нь мэдэгдэхгvй бvтээгдхvvнээр амталсан хачиранд хордож байснаас єєрсдийнхєє хоолны газруудын болохгvй бvтэхгvй байгааг шvvмжилж, аваръя. Ядаж л хэдэн бор тєгрєгєє гадагшаа урсгахгvй, хаана хаанаа ашигтай санагдана.
Тэгээд ч дотоодын компаниуддаа єсч дэвжих боломжийг олгоно шvv дээ. Бид єєрсдийнхєє хоолны газруудаар vйлчлvvлбэл тэдний чанар сайжирч, Монгол хvн л элэг нэгтэндээ сэтгэл гаргаж халуун дотноор vйлчилж чадна. Айлын гэрт зочноор ирчихээд эзэн шиг даварсан харийнхныг хєлжvvлж, тэдний бэлийг зузаатгахаа больё. Удаа дараа зєрчил гаргаад торгуулын хэдэн тєгрєгєєр нvvр тахалдаг Хятад, Солонгос зоогийн газрын “босс”-уудын чанаргvй хоолны газрыг цєєлье. Зєвхєн чанарыг эрхэмлэж, усыг нь уувал ёсыг нь дагаж чаддаг арван хуруунд багтахаар хэдэн газрууд нь л vлдэг. Монгол хvн монголчуудынхаа эрхэлж байгаа зоогийн газруудаар vйлчлvvлж, эх орондоо хєрєнгє оруулж яагаад болохгvй гэж.
Дэлхийн талыг эзэлж явсан агуу тvvхт монгол vндэстний уламжлалт хоолны газар хуруу дарам цєєн байгаа нь даанч харамсалтай. “Их монгол”, “Модерн номадс”, “Баянмонгол”, “Эртний нутаг”, “Хєх нуруут” гээд хуруу дарам цєєн. Даяарчлалын эрин vед уламжлалт ёс, зан заншлаараа ялгарч байж л бид монгол монголоороо vлдэнэ. Vндэсний хоол гэдэг тухайн улсын томоохон соёл байдаг. Тиймээс жинхэнэ монгол зоог, vндэсний хоолны газраа чанаржуулъя. Барууны оронд нийтийн хоолны тухай хуулийг нарийн зааж єгдєг тєдийгvй тєрийн бодлогын хэмжээнд авч vздэг юм байна. Хуулиа шинэчилж, нийтийн хоолны салбарын хяналтыг сайжруулахгvй бол харийнхан хєлжсєєр, харин мєд монгол хvн эх орондоо хоолонд хордсоор дуусах вий дээ