Moderator: mgl_300
Монгол хүү АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн нэрэмжит шагнал хүртэв
Уншсан 629 vote 0 2010.06.05 23:21:37Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгаар АНУ-ын боловсролын салбарын хүрээнд хийж буй олон шинэчлэл өөрчлөлтүүдийн нэг нь 2010 оноос эхлэх дунд болон ахлах сургууль төгсөгчдөөс сурлагын амжилт үзүүлсэн төгсөгчдийг шалгаруулан ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнах санаачлага хөтөлбөр юм.
21-р зуунд АНУ-ыг эдийн засаг хийгээд улс төр, цэрэг зэвсгийн хамгийн нөлөө бүхий гүрэн байлгах хамгийн чухал үүрэг одоогийн дунд болон ахлах сургууль, их дээд сургууль төгсөгчдөд ноогдож байгаа бөгөөд тэднийг эрдэм мэдлэгт шамдуулах, урам өгөх зорилготой хөтөлбөрийн анхдагчийн нэгээр Калифорни мужийн Валнут Крийк хотын WCI дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Чинтүшиг сурлагын амжилтаараа шалгарчээ.
АНУ-д өсч өндийж байгаа монгол хүүхдүүдийн урлаг спорт, сурлагын амжилтын буухиа үргэлжилж байгаа бөгөөд цаашид эрдэм номын саруул замдаа улам их амжилт гаргахыг Б.Чинтүшиг хүүд хүсэн ерөөе.
sain bna shd, baharhaj bna