Keep me signed in.
hi sain uuu? elegnii b yaj hurdan emchleh be sain em bnuu helj ugch tuslaach.
2010.06.05 23:20:09 *.41.193.218
2010/06/05 • Сэдэв нь: Бизнес таймс
Элэгний үрэвсэл нь вирусын халдвар болон архи, эмний нєлөөгөөр үүснэ. Энэ нь хурц архаг, гэсэн хоёр явцтай. А, Е вирусын гаралтай үрэвсэл архагших нь ховор. В вирусын гаралтай үрэвсэлийн 70 хувь нь хорт хавдарт шилждэг. Эхээс урагт, бэлгийн замаар мөн тариа, шүдний эмчилгээнээс халдварлана.
Шалтгаан. Вирус , архины хэрэглээ, хоол голж шилэх, хоол тэжээлийн буруу хэрэглээ, хоол тэжээлийн дутагдал, хэт ачаалалтай ажиллах, таргалалт, хөгшрөлт, эмийн замбараагүй хэрэглээ, цусны эргэлтийн зогсонги байдал, халдвар болон шимэгчийн өвчин, гадаад орчин зэрэг нөлөөлнө.
Илрэх шинж тэмдэг. Хоолонд дургүй болох, дотор муухайрах, гэдэс дүүрэх, цанхайх, өтгөний нягтрал гарах, бие сулрах, нойр алдагдах, сэтгэл тавгүйтэх, арьс салст шарлах, загатнах, шээс өтгөн шар болох, баас цайвар шар болох, хамар буйлнаас цус шүүрэх, сарын тэмдэг олон хоногоор үргэлжлэх зэрэг болно. Хавагнах, ууц нуруу өвдөх, зүрх орчим өвдөх, амьсгаадах, цээжээр болон үе мөчөөр өвдөх, үе хавдах зэрэг илэрнэ.
Хүндрэл. Элэгний хатуурал, элэгний хавдар, эрхтэн тогтолцооны өөрчлөлт, дотоод шүүрлийн алдагдалд ордог байна.
Эмчилгээний хоол: Ихэнх шим тэжээлийн бодис элгээр дамжин хадгалагдах буюу бусад эд эрхтэн рүү хүргэгдэнэ. Эмийн солилцоо ч элгэнд явагдах төдийгүй элэг хоол хүнстэй хамт биед орж ирсэн болон биед үүссэн хорыг тайлах бөгөөд цөсийг ялгаруулж өөх тосны боловсруулалтанд тусалдаг. Элэг цөсний өвчтэй хүмүүст өгөх хоолны химийн бүтцэд уураг зохицуулах шаардлагатай байдаг. Элэг цөсний хүнд хэлбэрийн өвчний үед амьтны гаралтай уургийн хэмжээг багасгаж өгнө. Өөх тосны хэмжээг нэлээд хэмжээгээр хязгаарлаж нүүрс усны хэмжээг нэмүү хэрэглэнэ. Витамин С, Д, В6, В12 зэргийг нэмүү хэрэглэнэ.Шим тэжээлийн стандарт илчлэг 1800 ккал, уураг ЗОгр, өөх тос 40гр, нүүрс ус 320 гр агуулсан хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
Хоол бэлтгэх арга: Та хоолоо болгохдоо хуурч шарахаас аль болох татгалзаж чанах, жигнэх аргыг хэрэглээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай. Мөн та мах ногоог жижиглэн машиндсан байдлаар хоолоо хийгээрэй. Энэ нь таны элэгийг их ачааллаас чөлөөлж амраадаг.
Хориглох хоол хүнс: Хуурч шарсан хоол, хүйтэн хоол, махны өтгөн шөл, хоносон хоол, халуун ногоонууд, хандат бодис, утсан болон өөх ихтэй мах, бяслаг, хийжүүлсэн болон өтгөн ундаа, нөөцөлсөн бүтээгдэхүүн, тос ихтэй нарийн боов, хоол амтлагч, хэт халуун хоол, хиам, зайдас зэргийг хориглоно.Адуу, гахайн мах, малын дотор мах, утсан мах, хиам, даршилсан, давсалсан хүнс, хуршсан өрөм, шар тос, өөхөн тос, төрөл бүрийн ногоо, жан, цуу, жууцай, чинжүү, гич, таван халуун, таана, хөмөөл, хүнхээл, сонгино, сармис, хийжүүлсэн ус ундаа, шар цагаан манжин зэргийг хэрэглэхийг хорйглоно.Хоол хүнсийг зөв бэлтгэж хэрэглэх: Хоолыг бэлтгэхдээ ууранд жигнэх, чанах, битүү болгох аргыг ашиглах хэрэггэй. Харин шарж, хайрсан хоолыг хориглох хэрэгтэй. Хоолыг зутан шөл байдлаар, махыг машиндаж хэрэглэнэ. Хэт халуун болон хүйтэн хоол хэрэглэхгүй байх хэрэггэй. Хоолондоо давсыг бага хэрэглэх шаардлагатай. Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох нь зохимжтой.
2010.06.06 13:08:59 *.111.205.164
2010.06.06 13:38:38 *.111.205.164
Элэгний өвчний үед баримтлах хоолны дэглэм
2010/06/05 • Сэдэв нь: Бизнес таймс
Шалтгаан. Вирус , архины хэрэглээ, хоол голж шилэх, хоол тэжээлийн буруу хэрэглээ, хоол тэжээлийн дутагдал, хэт ачаалалтай ажиллах, таргалалт, хөгшрөлт, эмийн замбараагүй хэрэглээ, цусны эргэлтийн зогсонги байдал, халдвар болон шимэгчийн өвчин, гадаад орчин зэрэг нөлөөлнө.
Илрэх шинж тэмдэг. Хоолонд дургүй болох, дотор муухайрах, гэдэс дүүрэх, цанхайх, өтгөний нягтрал гарах, бие сулрах, нойр алдагдах, сэтгэл тавгүйтэх, арьс салст шарлах, загатнах, шээс өтгөн шар болох, баас цайвар шар болох, хамар буйлнаас цус шүүрэх, сарын тэмдэг олон хоногоор үргэлжлэх зэрэг болно. Хавагнах, ууц нуруу өвдөх, зүрх орчим өвдөх, амьсгаадах, цээжээр болон үе мөчөөр өвдөх, үе хавдах зэрэг илэрнэ.
Хүндрэл. Элэгний хатуурал, элэгний хавдар, эрхтэн тогтолцооны өөрчлөлт, дотоод шүүрлийн алдагдалд ордог байна.
Эмчилгээний хоол: Ихэнх шим тэжээлийн бодис элгээр дамжин хадгалагдах буюу бусад эд эрхтэн рүү хүргэгдэнэ. Эмийн солилцоо ч элгэнд явагдах төдийгүй элэг хоол хүнстэй хамт биед орж ирсэн болон биед үүссэн хорыг тайлах бөгөөд цөсийг ялгаруулж өөх тосны боловсруулалтанд тусалдаг. Элэг цөсний өвчтэй хүмүүст өгөх хоолны химийн бүтцэд уураг зохицуулах шаардлагатай байдаг. Элэг цөсний хүнд хэлбэрийн өвчний үед амьтны гаралтай уургийн хэмжээг багасгаж өгнө. Өөх тосны хэмжээг нэлээд хэмжээгээр хязгаарлаж нүүрс усны хэмжээг нэмүү хэрэглэнэ. Витамин С, Д, В6, В12 зэргийг нэмүү хэрэглэнэ.
Шим тэжээлийн стандарт илчлэг 1800 ккал, уураг ЗОгр, өөх тос 40гр, нүүрс ус 320 гр агуулсан хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
Хоол бэлтгэх арга: Та хоолоо болгохдоо хуурч шарахаас аль болох татгалзаж чанах, жигнэх аргыг хэрэглээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай. Мөн та мах ногоог жижиглэн машиндсан байдлаар хоолоо хийгээрэй. Энэ нь таны элэгийг их ачааллаас чөлөөлж амраадаг.
Хориглох хоол хүнс: Хуурч шарсан хоол, хүйтэн хоол, махны өтгөн шөл, хоносон хоол, халуун ногоонууд, хандат бодис, утсан болон өөх ихтэй мах, бяслаг, хийжүүлсэн болон өтгөн ундаа, нөөцөлсөн бүтээгдэхүүн, тос ихтэй нарийн боов, хоол амтлагч, хэт халуун хоол, хиам, зайдас зэргийг хориглоно.
Адуу, гахайн мах, малын дотор мах, утсан мах, хиам, даршилсан, давсалсан хүнс, хуршсан өрөм, шар тос, өөхөн тос, төрөл бүрийн ногоо, жан, цуу, жууцай, чинжүү, гич, таван халуун, таана, хөмөөл, хүнхээл, сонгино, сармис, хийжүүлсэн ус ундаа, шар цагаан манжин зэргийг хэрэглэхийг хорйглоно.
Хоол хүнсийг зөв бэлтгэж хэрэглэх: Хоолыг бэлтгэхдээ ууранд жигнэх, чанах, битүү болгох аргыг ашиглах хэрэггэй. Харин шарж, хайрсан хоолыг хориглох хэрэгтэй. Хоолыг зутан шөл байдлаар, махыг машиндаж хэрэглэнэ. Хэт халуун болон хүйтэн хоол хэрэглэхгүй байх хэрэггэй. Хоолондоо давсыг бага хэрэглэх шаардлагатай. Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох нь зохимжтой.