Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
    Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Энгэрт чин эрхлэх гэж Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь байх юмсан



    Би 35 настай эрэгтэй боломжийн ажил төрөлтэй хэн ч харсан тийм муу муухай хүн биш л дээ. 28 хүрч байж хамт ажиллаж байсан нэгэн бүсгүйг араас нь хөөцөлдөж нилээн царай алдаж байж суулаа. Тэр үед үнэхээр бусдын адил эхнэр авч сайхан амьдрах хүсэл минь давамгайлж байсандаа л буруу сонголт яаран хийсэн байх гэж одоо боддог юм. Тэр үед хөдөө ажиллаж байхдаа авгайтайгаа танилцсан юм. Тэгэхэд тэр 1 хүүтэй байсан. Би ч авгай авч дээрээс нь гэнэтхэн аав болж байгаадаа баярлааад л. Тэгээд удаа ч үгүй би дахин хөдөө ажилд явлаа. Урьд нь бол хэн нэгнийг холоос санаж хүсэхийн зовлонг мэдэдгүй байж дээ. Тэр үед л жинхэнэ мэдэрсэн дээ. Тэгж яваад ирэхэд тэр мин хамт ажиллаж байсан залуутайгаа буудалд хонсныг нь хүн надад хэлдэг юм байна. Өөрөө ч энийгээ хүлээлээ. Тэр үедээ л жаахан хэцүү байж байгаад яалт ч угүй уучилсан даа. Тэгэхээс ч өөр замгүй юм шиг л санагдаж байлаа тэр үед. Учир нь би түүнд дэндүү их хайртай БАЙСАН юм. Түүнээс хойш энэ амьдралын төлөө нойр хойлоо умартан зүтгэсэн дээ. Амьдрал ч аажим аажимаар дээшлээд л… Энэ хугацаанд би түүнийг ажил хийлгэсэнгүй. Учир нь миний цалин боломжийн байсан. Тэгээд 2 жилийн дараа хөөрхөн хүүтэй боллоо. Би гэдэг хүн чин анх удаа үртэй болж байгаа болохоор сэтгэл гэдэг чин газраас тасарсан амьтан явлаа ш дээ. Энэ хооронд бид орох оронтой унах унаатай сурах сургуультай ер нь л бусдын адил сайхан амьдарч байлаа. Тэр анхнаасаа л надад их хатуурхдаг ер нь л өөрийнхөөрөө зүтгэдэг байсан. Би бодож байгаад ер нь сургуульд оруулая ядаж л олны дунд ороод боловсрол эзэмшээд ирэхээр ухаан сууж тэр хэрээрээ намайг сайн ойлгодог болох болуу гэж л бодсон юм. Тэгээд дээд сургуульд эчнээгээр орууллаа. Том хүүгээ ч гэсэн өндөр төлбөртэй хувийн сургуульд орууллааа. Ирээдүйг нь бодоод. Энэ хооронд миний ухаажуулах гэсэн эхнэр мин харин бүр тэнэгтдэг байгаа. Нэг л их машин унасан миний цалингийн картыг барьсан хүн харин ч 1 түйвээж өгдөг юм бишүү. Байхгүй ажилдаа явсан хойгуур анхныхаа хайртай залууг өөрөө хайж очиж уулзаад бүр ил цагаандаа гарсан байдаг байгаа. Хамаг цалин дуусгаад дээрээс нь тэр нөхөртөө мобигийн дараа төлбөрт утас энэ тэр аваад өгчихсөн байвал яахуу. Тэр хүнийг хотод тэгж жаргаж байхад би гэдэг хүн хүйтэнд хөрч халуунд халж энэ амьдралыхаа төлөө гээд зүтгэж явдаг мөн таарч байгаа биз. Хамгийн гол нь би тэр хүнийг энэ замаар явахад нь нөлөөлөх буруу зүйл хийж байгаагүй гэж боддог юм. Яагаад гэвэл би 1 удаа гар хүрч 1 удаа архи дарс ууж агсам согтуу тавьж 1 удаа гадуур хүүхэн шуухантай орооцолдож 1 удаа хүүг нь зодож үзсэнгүй тэгэхээр ийм нөхцөлийг би бүрдүүлээгүй байгаа биз дээ. Тэгээд энэ бүхнийг нь мэдээд би үнэхээр шоконд орсон. Яагаад гэвэл тийм биз дээ би тэр хүний төлөө гээд явж байхад тэр хүний байж байгааг бодохоор үнэхээр гол харалдаг юм байна лээ. Өнгөрсөн бүх л хугацаанд би тэр хүнийг юугаар ч дутаагаагүй тэр ч бүү хэл ээж ах нарийг нь хажуудаа авч тэжээж тэтгээд л өдийг хүрсэн юм шүү дээ. Бүр өөрийнхөө ээж ах дуу нараасаа хүртэл хөндийрч байлаа. Учир нь гэвэл тэр манайханд их дургүй байсан юм. Яагаадыг нь мэдэхгүй юм. Манайхан хэзээ ч бидний амьдралд орж ирж байгаагүй бүгд тус тусдаа биеэ даасан улс. Би өөрийхөө ээжид гэрээ зааж өгөлгүй хагас жил болж байлаа. Зөвхөн тэр хунийг л бодсондоо тэр шүү дээ. Одоо бодоход үнэн тэнэг байгаа биз? Ингээд л би гэдэг хүн тэр залуу эхнэр 2-оо хоюуланг нь хамт дуудаж уулзаад 2 хүүхдээ аваад тусдаа амьдрахаар болоод салсан юм. Гэтэл би өөрөө байнга хөдөө гадаа ажилтай явах болохооор 2 хүүдээ байнга хамт байж сэтгэл дүүрэн байлгаж чадахгүй нь гэдгээ мэдээд эхнэртээ чи 2 хүүтэйгээ гэртээ хамт амьдар би эндээс зөвхөн хэдэн хувцсаа аваад л яваы гэж хэлсэн дээ. Тэгээд тэр ч зөвшөөрч би хэлсэнээрээ гараад л явсан. Угаасаа энэ нь хамгийн зөв шийдэл байсан байх тээ? Ингээд л жинхэнэ амьдралын төлөө гэсэн худал хуурмаг зангүй сэтгэл сайтай бүсгүйг хайх болсон юм даа. Үнэхээр хүн бүхэн манай салсан эхнэр шиг байдаггүй байх гэдэгт итгэдэг шүү тийм биз? Хүмүүс мин 1 насныхаа амьдралын ханийг маш л зөв сонгох хэрэгтэй юм байна шүү тээ? За за та нарийг бааахан ядраачихвуу даа миний амьдралын талаар болон миний талаар сэтгэгдэлээ бичээрэй. Баяртай

    profile


    profile 

     

    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

    Холбоотой бичлэг :
    http://www.mglclub.com/3229566/388/trackback

    profile

    Ц.ЭЛГЭМСҮҮ

    2010.06.05 13:36:47
    *.251.203.60

      ЖАРГАЛТАЙ ГАЗАР ХҮН ТОГТОХГҮЙ ГЭЖ ЯМАР ҮНЭН ҮГ БЭ ?????АЗ ЖАРГАЛАА  ӨӨРӨӨ БУСНИУЛЖ БАЙВАЛ ӨӨРИЙН Л БУРУУ ...ТУН ХАРАМСАЛТАЙ ДАХИЖ ИЙМ   БОЛОМЖ АЗ ЖАРГАЛ ЭРГЭЖ ИРДЭГГҮЙ ..ХАРИН НҮҮР БУРУУЛДАГ

    profile

    goch

    2010.06.05 16:11:12
    *.168.175.7

    teneg  hvnii  tenger  tetegdeg  gegcheer  hal  vzej  hashir  suusan  amidral  vzsen  awgaid  2-doh amidraln  az  jargal  bolood  hani  nohoriin  sainiig  haramgvi  zayaj  baihad  egch  estoi  sawaalgaj  amidrah  gej  t1sen  bna  shdee 

    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
    Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211394
    Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
    Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366749
    Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
    Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
    » ЧИ ХҮНИЙ ХАЙРЫГ ДААЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ГОМД .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-05 834
    14915 "Инээж өсөөрэй" сангийн 2дахь удаагийн ажлын тайлан ӨДРИЙН МЭНД 2010-06-05 912
    14914 ОНЦГОЙ АСУУЛТАНД ЖИЧ ХАРИУЛАВ........... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-05 821
    14913 fax [2] kooko 2010-06-05 717
    14912 турах гэж санаа зовж байгаа бүсгүйчүүд анхаарнуу???? [6] shine zagvar 2010-06-05 1576
    14911 yag odoo shidnii emch uilchilj bna [1] enkriimaa 2010-06-05 682
    14910 5 SARTAI JIREMSEN TUSLAARAI [3] namdag 2010-06-05 2339
    14909 medeh hun baival helj ogooch [1] saruulaa 2010-06-05 762
    14908 Гoo сайхны бvтээгдэхvvнvvд бvгд хортой oodoshon huu 2010-06-05 618
    14907 Цистит өвчний үед барих гам [1] oodoshon huu 2010-06-05 573
    14906 Дуучин Т.Баясгалан, жvжигчин Ш.Отгонцэцэг хоёр нэг эхээс тєрсєн [1] oodoshon huu 2010-06-05 633
    14905 3-15 насны хүүхдийн ханцуйтай подволкон материалтай цамц болон том хүний fuerza пермийн бэлтгэлийн хослол хямдхан бөөндөнө. утас 01036206895 mon holdoogch hymdhan zarna francesco 2010-06-05 504
    14904 МУУХАЙ СОЛОНГОСУУД НЭГ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-04 522
    14903 ЭЛГЭМСҮҮ АДМИН ........... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-04 739
    14902 НАДАД ЗӨВЛӨӨРЭЙ ТУСЛААРАЙ ХЭЛЖ ӨГӨӨРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-04 598
    14901 busguichuudee zovolgoo ogooch [5] Tsetseguyanga 2010-06-04 820
    14900 BARITSAAGUI BAIR HAIJ BNA zurchil 2010-06-04 497
    14899 yaraltai asuuyaa ???? [2] beta 2010-06-04 663
    14898 Hi busguichuud ee asuuh zuil bna [5] Freet 2010-06-04 763
    14897 xvvgiin maani xamar bitvvreed bn eejvvdee [1] sakura~~ 2010-06-04 566
    14896 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-06-04 508
    14895 hi huhnii saltuur zarii sakudur 2010-06-04 519
    14894 ТАНЫ НЭРТЭЙ ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ ХИЙНЭ(24k,18k,14k,sv925%) M~Golg 2010-06-04 645
    14893 hi ohidoo tuslaach [2] xx girl 2010-06-04 571
    14892 asuuh zuil bna [3] 반지 2010-06-04 1012
    14891 ASUULT BNA HARIULAAD OGOOCH EEJUUDEE [1] @@@@@ 2010-06-04 732
    14890 УУЧЛААРАЙ БИ ТАНИАС ДҮҮ ГЭХДЭЭ ҮНЭНИЙГ ХЭЛЧИХЬЕ............ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-04 830
    14889 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-06-04 505
    14888 OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-06-04 594
    14887 huuhdee yaj yabuulah be? [3] xvnnv 2010-06-04 560
    14886 asuuh zuil bna [2] baayu 2010-06-04 453
    14885 shopping hiihuu busguichuudee? [1] shine zagvar 2010-06-04 632
    14884 hi batalgaa salgah gesen yum aa [2] mgld 2010-06-04 1131
    14883 Та 010-2411-4025 утсаар болон newgmobile@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг танд өгнө. amoremia 2010-06-04 507
    14882 Жирэмсэн үеийн зарим буруу ташаа ойлголт oodoshon huu 2010-06-04 1409
    14881 hi elgemsvv bolon bvsgvichdeeeeeeeeee??????????? [3] uka shvv 2010-06-04 1030
    14880 mongol yvaxdaa???? [3] jargalan_d 2010-06-04 811
    14879 buundii hvmvvseeeeeeee kara08 2010-06-04 500
    14878 asuuh 2 zuuli bna busguichuudee [2] ganbold esui 2010-06-04 813
    14877 Unaagaar uilchildeg hunii utas bval helj ugch tuslaach [2] Анударь 2010-06-04 592
    14876 xvvxdiin or zarna file tsepatra 2010-06-04 503
    14875 holdoogch hymdhan zarna 01036206895 francesco 2010-06-04 623
    14874 xvvxed dotor ni xiij uurch yawdag uurgewch zarna 0107516191 file tsepatra 2010-06-04 508
    14873 yaj turah ve? [12] jeonju-s 2010-06-04 4072
    14872 emegteileg geed hunii zaraad bga seromiig hereglej uzsen hun bna u [1] jeonju-s 2010-06-04 652
    배너신청
    자생병원

    배너신청