Гоо сайхны мэс засал гэдэг нэр томъёо Монголд орж ирээд аль хэдийнээ танил болоод амжсан.
Манай хvvхнvvд, тєдийгvй эрчvvд ч биеийнхээ, эсвэл нvvрнийхээ аль нэг хэсгийг хvссэн цагтаа єєрчлєх боломжтой болсон. Гэхдээ мэс засал хийлгэсэн хvvхнvvд яагаад ч юм адилхан харагдаад байдаг гэдэг. Энэ нь Монголд гоо сайхны мэс заслаар гаршсан нэр нєлєє бvхий ганц хоёрхон эмч байдагтай холбоотой аж. Нэг л гараар хийгдэж байгаа “Бvтээл”-vvд болохоор адилхан байхаас ч яахав. Нэг ёсондоо нэг эхээс тєрж байгаа хvvхдvvд л гэсэн vг. Дуучин Т.Баясгалан, жvжигчин Ш.Отгонцэцэг хоёр ихрvvд ч юм шиг, эгч дvvс ч юм шиг адилхан тєрхтэй болчихсон байгааг та бvхэн анзаардаг биз. Гоо сайхны мэс засалаа нэг эмчээр хийлгэж нэг ёсондоо хоёр дахь удаагаа эмч эхээс тєрсєн учраас адилхан байгаа нь тэр гэнэ.
Манай хvvхнvvдийн атаархуу зан адилхан болоход бас их нєлєєлдєг гэнэ. Нэг нь гоё болчихоор нєгєєх нь “Би хєєрхєн болно” гээд яг нєгєє эмнэлэгт нь очоод мэс ажилбар хийлгэдэг байна. Жvжигчин Ш.Отгонцэцэг л гэхэд таван найзтайгаа нэг эмч дээр уруул, хамарны мэс засал хийлгэжээ. Найзууд л болсон хойно шоу цэнгээний газраар хамтдаа явахаар нь залуучууд эгч дvvс явж байна гэж андуурахаас эхлээд, “Та нар ямар сонин адилхан юм бэ” гээд хараад суучихдаг байна. Манай хvvхнvvд гадагшаа явж гоо сайхны мэс засал хийлгэх гэхээр нэгд vнэ нь хэт єндєр хамгийн бага нь 1,500,000-аас эхэлнэ. Бас нэг бэрхшээл нь хэл мэдэхгvй учраас хvссэнээ хэлж ярьж зєвлєж болдоггvй учраас эх орондоо мэс ажилбар хийлгэхийг илvvд vздэг байна.
Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
ehees torsnooroo bh l hamgiin saihan haragddag. zugeer l saihan tseverhen budaad taarsan huvtsaslaad yavhad l goy shde. hun bolgon tsarailag bh albagui. esvel olnii tanil olni nuden deer bdg bolhoor oor bdg ch bh l da