Moderator: mgl_300
Зун ирлээ.
Гоё, сайхан охид залуус гудмаар нэг гунхаж байна. Тэднийг бахдан шүтэн бишрэгчийн харцаар харж ээ байтал муухай юм хийж байна аа, тэд нар. Эрвээхэй шиг гоёсон охид шүлсээ тээр хол хаяж байна. Идэж байсан зайрмагныхаа уутыг шидчихлээ.
Хажуу дахь залуус нь татсан тамхиныхаа ишийг хөл дороо дэвсэв. Эхнэр, нөхөр хоёр сугадалцаад алхаж явна. Эхнэр нь явган хүний зам дээр хэнэг ч үгүй бөөлжлөө. Нөхөр нь нурууг нь дарж өгч туслах юм.
Гоё машин муухай зам дээгүүр давхихдаа цонхоороо идсэн хоолныхоо савыг татсан тамхины иш, уусан ундааны саваа шидчихэв. Орчноо бохирдуулахад хэн, хүнгүй хувь нэмэрлэж байна. Энэ бүхнийг хараад өөрийгөө ингэтлээ тогос шиг гоёдог атлаа, үнэтэй машин унадаг мөртлөө, амьдарч буй орчин ахуйдаа яагаад ийм харгис хүйтэн хүниймсүү ханддагийг нь гайхах юм. Бас болоогүй англи, монголоор холиод учир нь ойлгогдохгүй ярина гээч. Шинэ цагийн гоё залуус муухай хотоо чимсээр, бас хотоо муухай болоход нэмэр хандив өргөсөөр. Ингэхээр үүрээр босоод хог цэвэрлэдэг өнөө муу хэдэн ТҮК-ийн ажилчдыг өрөвдөх ч шиг. Өөрөөсөө бусдыг үл хүндэтгэн өсч буй залууст уур хүрэх ч шиг. Хогийн сав хэрэглүүлж сургаагүй ээж, аавыг нь зүхмээр ч юм шиг. Нүүдэлчин монголчууд хотын соёлд XXI зуунд ч нэвтэрсэнгүй дээ. Нийслэл тэгээд яаж сайхан болохов. Муухай хотын гоё залуус аа гэж…
yag vnendee amidral tiim l bna mashiniihaa tsonhoor l bvgdiig hayj idsen chiheriin tsaas tatsan tamhinii ish gudamj talbain hog n salhi bolhoor barag nvvren deer chin buuh l bno