Гоо сайхны мэс засал гэдэг нэр томъёо Монголд орж ирээд аль хэдийнээ танил болоод амжсан. Манай хүүхнүүд, төдийгүй эрчүүд ч биеийнхээ, эсвэл нүүрнийхээ аль нэг хэсгийг хүссэн цагтаа өөрчлөх боломжтой болсон. Гэхдээ мэс засал хийлгэсэн хүүхнүүд яагаад ч юм адилхан харагдаад байдаг гэдэг. Энэ нь Монголд гоо сайхны мэс заслаар гаршсан нэр нөлөө бүхий ганц хоёрхон эмч байдагтай холбоотой аж. Нэг л гараар хийгдэж байгаа “Бүтээл”-үүд болохоор адилхан байхаас ч яахав. Нэг ёсондоо нэг эхээс төрж байгаа хүүхдүүд л гэсэн үг. Дуучин Т.Баясгалан, жүжигчин Ш.Отгонцэцэг хоёр ихрүүд ч юм шиг, эгч дүүс ч юм шиг адилхан төрхтэй болчихсон байгааг та бүхэн анзаардаг биз. Гоо сайхны мэс засалаа нэг эмчээр хийлгэж нэг ёсондоо хоёр дахь удаагаа эмч эхээс төрсөн учраас адилхан байгаа нь тэр гэнэ. Манай хүүхнүүдийн атаархуу зан адилхан болоход бас их нөлөөлдөг гэнэ. Нэг нь гоё болчихоор нөгөөх нь “Би хөөрхөн болно” гээд яг нөгөө эмнэлэгт нь очоод мэс ажилбар хийлгэдэг байна. Жүжигчин Ш.Отгонцэцэг л гэхэд таван найзтайгаа нэг эмч дээр уруул, хамарны мэс засал хийлгэжээ. Найзууд л болсон хойно шоу цэнгээний газраар хамтдаа явахаар нь залуучууд эгч дүүс явж байна гэж андуурахаас эхлээд, “Та нар ямар сонин адилхан юм бэ” гээд хараад суучихдаг байна. Манай хүүхнүүд гадагшаа явж гоо сайхны мэс засал хийлгэх гэхээр нэгд үнэ нь хэт өндөр хамгийн бага нь 1,500,000-аас эхэлнэ. Бас нэг бэрхшээл нь хэл мэдэхгүй учраас хүссэнээ хэлж ярьж зөвлөж болдоггүй учраас эх орондоо мэс ажилбар хийлгэхийг илүүд үздэг байна.