Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үлгэр зохиож үрийнхээ тавиланг зурж амьдардаг Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе Монголын сайхан ээж-эмээ та бүхэндээ ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье
Зовлого зовохоос зориг мөхөхгүй
Одоороо гоёдог тэнгэрийн мандалд \
Очир алмаз өнгө дутна
Охиноороо гоёдог ижийдээ бид
Олны хүүхдүүдээс хөөрхөн харагдана.
Хөрсөөрөө гоёдог газрын уудамд
Хөмсөг саран өнгө дутна.
Хүүгээрээ гоёдог ижийдээ бид
Хүний хүүхдүүдээс ялгарч харагдана.
Бүүвэй аялаж бүтэн жаргасан ээжүүд бүхэнд
Эрх танхил энх амгалан үр бүхэнд баярын мэнд хүргэe