Ирэх арваннэгдүгээр сард хөөмий Монголын өв мөн үү, эсвэл биш үү гэдгийг шийдэх гэнэ.Манай улс соёлын өвөө гадныханд алдаж дуусч байгаа гэхэд хилсдэхгүй. Хөөмий Монголынх мөн үү хэмээх асуулт гарч ирсэн нь учиртай аж. Өөрөөр хэлбэл, Монгол хөөмийн урлаг гэсэн нэрээр БНХАУ-ын номинаци бүртгэгдсэн явдал Монголчуудыг нойрноос нь сэрээсэн юм.

Ийнхүү УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос БСШУ-ны сайдад тавьсан “Монгол хөөмийн дуулах урлагийг хамгаалах, хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, уг асуудлаар үүсээд байгаа нөхцөл, байдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асуулгыг хэлэлцлээ.

Ё.Отгонбаяр сайд хөөмийн талаар мэдээлэл хийлээ. Хөөмий нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн боловч хөгжмийн урлагийн айд багтахын хувьд харьцангуй сүүлийн үед хамаарах аж. Хоолой болон бие махбодын бусад эрхтний тусламжтайгаар давхар өнгөний эгшиглэгээг гаргадаг цөөнгүй улс үндэстэн дэлхий дээр амьдардаг. Одоо эрдэмтэд 15 улс үндэстэн хөөмий болон хөөмий төст урлагийг хөгжүүлж байгааг тогтоожээ. 2001 онд Монголын хөөмийчид нэгдэн “Монголын хөөмийчдийн холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа талаар танилцуулав.

Д.Батбаяр гишүүн “Хөөмий бол Монголчуудын соёлын гайхамшиг. Тэр тусмаа баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд хөөмийлдөггүй эрэгтэй хүн бараг байдаггүй. Би хүртэл хүүхэд байхдаа хөөмийлөөд явж байсан. Үнэхээр хөөмий Хятадаас гаралтай юм уу. Хятадын талтай энэ асуудлаар ярилцсан зүйл байна уу” хэмээн асуув.

Түүний асуултад салбарын сайд нь “Хөөмий Монголчуудын соёлын бахархал мөн үү гэвэл мөн. Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол хөөмий” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн хорооны хурлаар БНХАУ-ын номинаци бүртгэгдсэн нь үнэн. Энэ үед манай номинацийн материал очсон байсан ч цаг хугацааны хувьд Хятадынх түрүүлээд бүртгэгдсэнийг хэлэх хэрэгтэй.

Манай номинацийн техникийн бичиг баримтуудыг саяхан хянаж дуусаад хүлээж авсан. Ирэх арваннэгдүгээр сард болох биет бус соёлын өвийн хорооны хурлаар Монголын нэр дээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Асуудал үүссэн цагаас Хятадын талтай удаа дараа хэлэлцээр хийгдэж, үүний үндсэн дээр ЮНЕСКО-гийн хүрээнд хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэхүү санамж бичиг нь цаашид маргаан дагуулж болзошгүй соёлын өвийн жагсаалтуудын талаар хоёр тал хамтарсан хороо гаргаж хэлэлцэж байхаар харилцан тохирсон. Одоо Хятадын тал манай номинацийг дэмжээд явж байгаа” гэлээ.

Түүнчлэн гишүүд Монголоос гаралтай энэ том өвийг америк, япон зэрэг бусад орны хүмүүс манайд ирж сураад явдаг. Патентын асуудал нь тодорхойгүй байдаг талаар шүүмжилсэн юм.

Мөн соёлын өвөө хадгалж хамгаалах асуудлаар ЮНЕСКО-д бүртгүүлээгүй нь хэний буруу вэ. Үүнд хэн хариуцлага хүлээх талаар сайдад зэмлэнгүй хандав. Сайд ч шүүмжлэлийг хүлээн авч, учир байдлаа тайлагнасан юм.

Түүнчлэн Хятад манай номинацийг дэмжээд явж байгаа. Тэр ч байтугай биет бус соёлын өвийн хорооны гишүүнээр ажиллах асуудалд манай талд буулт хийж манайх хоёр хоёр жилээр хорооны гишүүний ажлыг бүс нутгаа төлөөлж ажиллана гэсэн харилцан тохиролцоонд хүрсэн хэмээн сайд хэлэв.

Харин патентын хувьд ЮНЕСКО-гийн бүртгэлийг ямар нэгэн оюуны өмчийн патент мэтээр ойлгох нь түгээмэл аж. ЮНЕСКО-гийн бүртгэл нь тухайн соёлын өвийг тээж байгаа хүн тухайн улсын нутаг дэвсгэр дээр байгааг нотлох баримт болдог аж. Мөн соёлын өвийг хадгалж, хамгаалах, хөгжүүлэх үүргийг бүртгүүлсэн улс орон үүрч байгаа гэсэн хоёр чиг үүрэг дагалддаг байна.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд мөнгө их зарцуулдаг гэнэ. Тухайлбал, Энэтхэг ЮНЕСКО-гийн соёлын өвийн нэг номинацид бэлтгэхдээ 40 мянган ам.доллар төлдөг бол Хятад 55 мянган ам.доллар зардаг аж. Монгол Улс энэ онд арван номинацид бэлтгэхдээ 60 сая төгрөг гаргажээ.

Иймд өв соёлоо энд тэнд бүртгүүлнэ гэхээсээ илүү хадгалж, хамгаалахад санаа тавих хэрэгтэй талаар сайд онцлов. Түүнчлэн хятадуудыг өмөөрсөн хандлагатай үг цухуйлгаж гишүүдийг бухимдуулаад авав.

Тодруулбал, сайд “Хятадын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол үндэстнүүдийн хөөмий гэдэг урлагийг хамгаалъя гэсэн үүрэг хүлээх үүднээс хятадын тал ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэж ойлгож байгаа” гэв.

Өөрөөр хэлбэл, газарзүй, улс үндэстний нэр томьёо хоорондоо холилдсон учир замбараагүй байдал үүсчихээд байгаа юм хэмээн тайлбарлав. Ямартай ч хөөмий Монголын ард түмний өмч мөн эсэхийг ирэх арваннэгдүгээр сард шийдэх аж.

Л.Нинжсэмжид


omogshlol

2010.06.06 11:01:14
*.145.69.140

       QBQR   MONGOL   ni   MONGOL   undestenii   negen   heseg   yum .  Ted   L   huumiiLj  chadahaas    Hyataduud    chadahgui    tedniih  ch     bish  ;  Tiimees   huumiig   zaaBaL   MongoL    undestenuudiinhi  ,  MongoLiinh   gej     burtguuLeh   yostoi ;  uvur  MongoL  ni   ustaj   aLga   boLson     undesten  ,yastan     bish    NUB-d   burtgeLtei    biEe   daasan   MONGOL   uLs,  MongoL  undestenii   neg   tuL..

omogshlol

2010.06.06 11:10:28
*.145.69.140

umnud   soLongos  ,  hoid   soLongos   gej   baigaa   shig   bas   uvur  MongoL-g    biE  daasan    bas   neg    umnud  MONGOL  uLs   gej   bii   boLgohin   tuLuu      NUB-d    boLon  oLon  uLsad    huseLt   gargah   ,  ene   taLiin   ajLiig    aajim   ajimaar    surtaLchiLj  baivaL   zugeer   bishuu;  sanaagaar   boLdogson   boL   gaL  goLomtoo   sahij  baigaa   bid   TQB   MONGOL   geed   buriad   ni    hoid   MongoL  ,  uvur  MNL-n   umnud  MongoL  geed     3-   uLs   zeregtseed    orshij   chadvaL   zugeer   ch   yum   shig  ;  umnud  MongoL  ni   tusdaa   bie  daasan  uLs   baiguuLhad   hun   am   ni   ch   hureLtsehuits    hemjeend   baidag
List of Articles
No. Subject Author Date Views
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24563
Notice богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28077
Notice Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115839
1761 хэн нь садар самуун бэ/ [1] эмүгэ Aug 01, 2010 2688
1760 Ганхуягын МАНДАЛБАЯР-Т [3] yoshy Jul 30, 2010 2389
1759 Нэг ертөнц хоёр өнгө- /Бүх гэр бүл залхууралгүй уншаарай/ [3] Маралгоо Jul 26, 2010 2561
1758 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг Маралгоо Jul 26, 2010 2146
1757 medeh hun baival helj uguuch [2] dmbl Jul 26, 2010 1825
1756 gadaadiin irgenii unemleh [3] hulguush Jul 18, 2010 2502
1755 Монгол хүүхнүүдээ өмөөрмөөр байна [13] Маралгоо Jul 12, 2010 6607
1754 Сайхан наадаарай [1] batsy1 Jul 09, 2010 1675
1753 САЙХАН НААДААРАЙ [1] monh-monk Jul 08, 2010 2586
1752 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [3] korea_school Jul 06, 2010 2774
1751 helj ogch tusalan uu [1] janet Jul 04, 2010 1596
1750 mgl chuud bid bosoh tsag boljee... [1] saakaaa Jul 03, 2010 1826
1749 Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав monh-monk Jul 01, 2010 1908
1748 Цагаач иргэдийн хүүхдэд зориулсан олон улсын олон соёлт сургууль emeraldsh Jun 27, 2010 1875
1747 Цэрэгт явсан залуу нэг хоноод ийм болоод ирэх ч гэж [3] dolgoonherlen31 Jun 25, 2010 2378
1746 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school Jun 24, 2010 2111
1745 이태원 Itevon-d Mongol restoranii tuxai~~ [8] eegiinaa Jun 21, 2010 2553
1744 НЭГ УЛС НЭГ НААДАМ monh-monk Jun 20, 2010 1610
1743 Гадаадад амьдарч буй Монголчуудын анхдугаар Хуралдай monh-monk Jun 17, 2010 5730
1742 Эзэнгүйдэл: Таны охин хаана явна? [1] daruuhan01 Jun 16, 2010 2576
1741 YAAHIIN BOL MEDEH HVN BN UU?? [3] lemon_gr Jun 15, 2010 2427
1740 ene hujaa nariig [3] snoopdogg Jun 14, 2010 2097
1739 omhii sanaat solongoschuud [2] pizdachini Jun 14, 2010 4043
1738 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭÝÄ ÝÕ ÎÐÎÍÄÎÎ ÈÐÝÃÑÄÈÉÍ АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО monh-monk Jun 13, 2010 1879
1737 “Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ” [4] Маралгоо Jun 11, 2010 2380
1736 Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой [2] Маралгоо Jun 11, 2010 2049
1735 ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ Маралгоо Jun 11, 2010 1909
1734 Хоолны мөнгөний төлөө 66 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг bayarmaa_korea Jun 10, 2010 2506
1733 gereeniihnees asuuh zuil bna [12] dmbl Jun 08, 2010 1989
1732 Инээж өсөөрэи сан bayarmaa_korea Jun 05, 2010 3171
1731 몽골 출신 당선자~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [7] eegiinaa Jun 03, 2010 2824
1730 Hi5, Facebook – ээр нь тухайн эрийг тодорхойлвол [2] Levi`s May 31, 2010 2380
» Хөөмий Монголын өв мөн эсэхийг шийднэ. [2] 현아 May 31, 2010 2293
1728 Инээж өсөөрэи Сангийн танилцуулга bayarmaa_korea May 29, 2010 2050
1727 Сөүлийн Сичон,Итовоны гудамжинд МОНГОЛ ресторан нээгдэнэ. monh-monk May 27, 2010 2326
1726 МОНГОЛД СОЛОНГОС ДАХь ЦАЛИН АВАХ БОЛОМЖ БИЙ [2] monh-monk May 27, 2010 2723
1725 МИАТ ХК-Д ЮУ БОЛООД БАЙНА ВЭ [1] ☆∽zarko∽☆ May 26, 2010 2581
1724 6·2 Oron nutgiin songuulid Mongol emegtei xvchee sorij baina eegiinaa May 26, 2010 6929
1723 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД May 26, 2010 2118
1722 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД May 26, 2010 2389
1721 Аав, ээж хоёр нь визийн зєрчилтэй амьдарч байсны хариуцлагыг тєрєєд дєнгєж гурван cap болж байгаа бяцхан охинд нь солонгосууд давхар vvрvvлжээ. [4] ӨДРИЙН МЭНД May 25, 2010 2342
1720 БНСУ-д АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ [1] monh-monk May 23, 2010 3805
1719 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь [4] daruuhan01 May 22, 2010 7681
1718 ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus May 21, 2010 5353
1717 Hye Mongolchudinha gund sortiin naadam zohioyo. Ch.Nyamka May 20, 2010 1566
배너신청
자생병원

배너신청