Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эмэгтэйчүүдийн нэг зүйлд эрчүүд их бухимддаг байна. Тэр нь яаж ч болохгүй асуудлын талаар эрчүүдэд ярьдаг яриа юм. Жишээ нь:
- Нөгөө хүүхэн чинь жигтэйхэн гоёсон байна лээ. Ямар мөнгөөрөө тэгж тансагладаг байна аа? Чи юу гэж бодож байна даа.
- Тэр хоёрыг салсан гэсэн чинь худлаа юм шиг ээ. Хамт л явж байх чинь билээ?
- Миний бие нэг л муу байх шиг. Хаврын хямрал, ядаргаа юм болов уу? гэх мэт.
- Эрчүүдэд иймэрхүү яриа үнэндээ таалагддаггүй ойлгох ч үгүй байж мэднэ. Учир нь эмэгтэйчүүд асуудлаа нэг бүрчлэн ярихаар эрчүүдэд тэр болгоныг нь шийдэх аргыг олох, хариуцлага хүлээж буй мэт сэтгэгдэл төрдөг байна.
- Тэд хоорондоо уялдаагүй баахан асуудлыг сонсонгуутаа тэсвэр алдаж эхэлдэг. Гэтэл эмэгтэйчүүдэд шийдвэр биш зүгээр л ярьсныг нь сонсож, ойлгож, хүлээж авах л хэрэгтэй гэдгийг эрчүүд анзаардаггүй. Үүнээс болж гэр бүлд үл ойлголцол үүсэх нь бий. Зарим эрэгтэй, эмэгтэй хүний нуршуу, үргэлжилсэн ярианд бүр ядарч, стресст ордог байна.
- Хэрэв та түүнийг сонсоосой гэж хүсч байгаа бол аль болохоор товчхон ярь. Эрчүүдэд уг процесс биш үндэс шалтгаан нь чухал байдаг.
- Хүний нэр усыг олон дахин бүү давт. Болдоо, Батаа, Туяа, Цэцгээ нар дотор нөхөр чинь бүр будилж гүйцнэ.
- Барьцсан, атаа жөтөөний сэдэвтэй зүйлийг бага ярь. Эр хүн иймэрхүү ярианд барьц алдаж, яахаа ч мэдэхгүй сандардаг. Тэр танд юугаар туслахыг мэдэхгүй тул бухимдах нь бий.
- Эр хүнд, ярианы чимэг бус харин баримт үндэслэл хэрэгтэй байдаг. Тиймээс яриа чинь цаг агаараас эхлээд найз эмэгтэйн савхин дээлээр дуусч болохгүйг санууштай
Тиймээс танд зөвлөхөд: