Бичлэгийн тоо 4,494

Ховдын театр жил бүрийн оны сүүлд тухайн жилд юу хийснээ нийслэлчүүддээ тайлагнадаг хөдөөгийн цөөхөн театрын нэг. Энэ л уламжлалынхаа дагуу тэд тун саяхан ҮДБЭЧ-ын хамт олонтой хамтран “Хөх Монголын эгшиглэн” нэртэй нэгэн шинэ уран бүтээлээ толилуулсан. Тоглолтын ерөнхий найруулагчаар Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч
Д.Гомбосүрэн ажилласан юм. Олон ястны өлгий нутгийн найруулагч, зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэнг “Өглөөний цай” буландаа урьж ярилцсан юм. Тэрбээр “Учран жаргахын ерөөл”, “Дуулъя хоёулаа” зэрэг нийтэд түгсэн олон сайхан дууны эзэн. Түүний зохиосон 20-иод дуу нь Монголын радиогийн алтан фондод байдаг бөгөөд одоо ч олны хүртээл болж буй. Тиймдээ ч урлагийнхан түүнийг орон нутгийн найруулагч дундаа хамгийн алдартай гэж сайшаадаг юм билээ. Ташрамд сонирхуулахад Гомбосүрэн гуай нийслэлчүүдийн “аав”-ын аав юм билээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашиж байгаа Г.Мөнхбаярын аав нь юм.
-Хоёулаа яриагаа саяхан нийслэлчүүддээ толилуулсан “Хөх Монголын эгшиглэн “ тоглолтоос эхлье. Ер нь Ховдын театр жил бүр нийслэлчүүддээ тухайн онд юу хийснээ тайлагнадаг. Монголын баруун хязгаарын уран бүтээлчдийн 2009 онд хийсэн уран бүтээл нийслэлчүүдээс хэр үнэлгээ авав?
-Би Ховдын театрт уран бүтээл хийсээр байгаад өөрийн төрсөн сумандаа уран бүтээл хийж чадаагүй хүн л дээ. Тийм болохоор манай сумынхан чи аймгийн театрт л юм хийгээд байх юм. Өөрийнхөө нутагт нэг юм хийгээч гэж гомдоллох, учирлах хоёрын дундах үгийг унагадаг байлаа. Би Ховд аймгийн Манхан сумын уугуул иргэн. Тиймээс тэднийхээ гомдлыг хүлээн авч 68 хүний бүрэлдхүүнтэй тоглолтыг Улаанбаатарт анх удаа хийж байсан юм. Тэр хүмүүс бүгд Ховд аймгийн Манхан суманд байсан. Гэхдээ бүр зах зээлийн үед шүү дээ. МҮЭ-ийн ордонд тоглолтоо нээж байлаа.
Тэр үед хүмүүс “Гомбосүрэн мэргэжлийн хүмүүсийг авчирч тоглолт хийчихээд ардын авьяастнууд гэж худлаа хэллээ. Тийм ардын авьяастнууд гэж хаана байхав” гэж ярьж байсан. Үнэндээ тэд бүгд ардын авьяастнууд байсан. Ховд бол олон ястны өлгий нутаг. Захчин хүн гэхэд эхээс төрөхдөө биелж унадаг гэдэг. Яг энэ үүднээсээ тэр тоглолтод оролцсон 68 хүн бүгд тайз дүүргэн хавтгайлж биелсэн нь хүмүүсийг ингэж бишрүүлж бас ардын авьяастан биш гэсэн эргэлзээг төрүүлсэн хэрэг. Энэ бол миний нийслэлчүүдэд толилуулсан манай сумынхны анхны тоглолт. Энэ тоглолтын дараа манай нутгийнхан Гомбосүрэн Манхан суманд төрснийхөө хэргийг бүтээлээ гэж хэлж байсан. Хүмүүсийг баярлуулж явахаас өөр сайхан зүйл гэж юу байхав. Би “хүмүүс хүмүүсээ архиар согтоодог бол би хүмүүсийг ардын урлагаар согтооно” гэж хэлдэг. Харин 2008 онд зургаан пургон машинтай өөрийнхөө театрын жүжигчдээс бүрдсэн 80 хүний бүрэлдхүүнтэй “Ховдын цэнхэр эгшиглэн” гэсэн тоглолттой ирж байлаа. Энэ тоглолтыг хийснийхээ төлөө бас нэг пургоноор шагнуулж найман пургон машинтай нутаг буцаж байсан юм. Түүний дараагийнх нь энэ “Хөх Монголын эгшиглэн” тоглолт. Энэ тоглолтыг хийхэд нөлөөлсөн хүмүүс бол ҮДБЭЧ-ын дарга Цэдэн-Иш, уран сайхны удирдагч Баярбаатар нар. Тэр хоёр “Та хөдөө л уран бүтээл хийгээд байх юм. ҮДБЭЧ-д нэг уран бүтээл хийчихээч” гэсэн юм. Тэгээд л би найруулагчийн төлөвлөгөөний уралдаанд оролцож төлөвлөгөө маань шалгарч энэ жил 190 хүнтэй ҮДБЭЧ-ынхантай хамтран концерт хийлээ. Концерт их сайхан болсон. Энэ хамт олонд их баярлаж байна. Энэ концертыг хийснээрээ өөрийн насан дээрээ арваад нас нэмлээ. Тэгэхлээр би маш урт наслах байх Их баяртай байна. Ард түмэн “Сүүлийн үед язгуур урлагийн концерт үзээгүй. Үнэхээр сайхан тоглолт боллоо. Дахиж энэ тоглолтоо тоглоорой” гэсэн санал дэвшүүлсэн гэсэн. Энэ бол өндөр үнэлгээ. -Таныг Ховдын театрыг авч яваа гол хүн гэдэг. Орон нутгийн театрын найруулагч дундаас хамгийн алдартай нь ч гэх нь бий?
-Яагаад би ингэж нэрд гарсан гэхээр 1971 онд Багшийн дээд сургуулийг дүүргээд Ховдод хуваарилагдсан юм. Тэгээд төгссөнийхөө дараа жил нь Улаанбаатарт тайлангаа тавихаар “Цэнгэлийн дуу дуу хуурын баяр” нэртэй концерт, “Хөрш” гэж жүжигтэй ирсэн юм. Энэ хоёрыг ард түмэнд толилуулснаас хойш л урлагийнхан дунд Гомбосүрэн гэдэг нэр яригдаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд нэгхэн жил болчихоод Улаанбаатарт ирж тайлангаа тавина гэж зүтгэдэг ямар ч зоригтой байсан юм. Тэр үед Мэндээ, Найдан, Занданхүү гээд л Монгол улсын гавьяат жүжигчид миний удирдлаганд ажилладаг байлаа шүү дээ. Тухайн үед би тэднийг хонуулж ажиллуулдаг байлаа. Одоогийн залуучуудыг үүр цайтал ажиллуулах юм бол бөөн асуудал дэгдэнэ дээ. Ингээд бодохоор тэднийгээ өрөвдөөд байдаг юм. Одоо тэд маань эх нутагтаа өлгийдүүлсэн. Нэгэнт амьдралын жамаар би тэднээсээ тунаж хоцорсон учраас театрынхаа 60 жилийн ойг сайхан тэмдэглэе гэж бодоод байгаа юм. Тэгээд ч энэ том ойг Гомбосүрэн хэр хийх нь вэ гээд л тэд маань тэнгэрээс намайг харна шүү дээ. Тиймээс тэднээсээ айхын эрхээр “Ард Аюуш” гэсэн дуурь хийхээр бэлдэж байгаа.
-60 жилийн ой чинь хэзээ юм?
-Ирэх жилийн 9 дүгээр сард. Бас “Олзвой баатар” гэсэн бүжгэн жүжиг хийнэ. Ер нь манай нутгаас хамгийн их алдарт хүрсэн нь Галдан бошигт. Тиймээс Галдан бошигт хааны тухай “Гэгээн хутагтын дууль” гэсэн авсурт жүжиг хийх гэж байна. Ховдын театрт анх удаа авсурт жүжиг тавигдах гэж байгаа нь энэ. Бас нэгдсэн туульсийн том концерт тавина гэж бодож байгаа. Бас нэг зүйлийг сонирхуулахад Ховд нутгаас олон сайхан авьяастнууд төрсөн. Тиймээс тэднийхээ сэтгэл санааг болон нутаг усныхаа онгод хийморийг сэргээж “Ховд нутгийн дуу хуурын баяр” гэсэн концерт дэглэж Улаанбаатарчуудыг дахин баярлуулна гэж бодож байгаа. Баруун монгол ардын дуу хуурыг тэнд л сонсоно доо.
-Ховдын театрынхныг аймгуудын театраас давсан уран бүтээлтэй гэж урлагийнхан үнэлдэг?
-Ховд аймгийн театр баруун бүсийн урлагийн наадамд зургаан удаа тэргүүн байр эзэлсэн. Улсад гурван удаа шөвгөрсөн. “Ховорхон бэр” гэдэг жүжгээр таван аймгийн театр Завхан аймгийн театрт уралдах болсон юм. Тэр уралдаанд оролцохдоо би уран бүтээлчдэдээ “Энэ уралдаанд хоёр, гуравдугаар байр гэж байхгүй шүү. Хэрвээ та нар нэгдүгээр байр эзлэхгүй бол яаманд хүсэлт гаргаж эхлээд би өөрийгөө халуулна. Дараа нь та нарыг бүгдийг чинь хална” гэж хэлсэн. Тэгэхэд манай нэг жүжигчин ажилгүй болох нь гээд уйлж байсан гэдэг. Гэхдээ бид энэ уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн. Жүжигчид маань ч халагдсангүй багшаа гээд л ура хашгирч байлаа. Уран бүтээлийг ингэж л хийдэг байхгүй юу. Тэгэхгүй бол уран бүтээл гарахгүй. Концерт гэдэг чинь эхлэл төгсгөл оргилтой байдаг. Ер нь ясны хөлсөө гаргаж байж л концертыг найруулдаг юм даа.
-Ховд аймаг язгуур урлагаараа алдартай. Хөөмий, бие биелгээ гээд язгуур урлагийн томоохон төрлүүд энэ л нутагтай холбоотой. Олон ястны өлгий нутаг учраас язгуур урлаг сайн хөгжсөн юм болов уу гэж боддог?
-Би гурван сум ярихад энэ асуултын хариу тэр чигтээ гараад ирнэ. Ховд аймгийн Чандмань сумынхан гэхэд тэр чигтээ хөөмийчид, Мөнххайрхан, Дуут сумынхан тэр чигээрээ урианхайчууд. Тэд бүгд тууль хайлна. Товшуур, цоор, тууль гурваараа энэ хоёр сум алдартай. Булган сумынхан торгуудууд. Торгуудын торгон бие биелгээ бол гайхалтай. Өөрийн эрхгүй бас ингэж биелдэг байна гэж хэлэхээр. Тоохуу гутлаа өмсөөд товшуур хөгжмөө бариад биелэхээрээ ёстой үзүүлж өгнө.
Товшуур хөгжмөө бариад тоглодогийм болжийм гэмгүйм
Толгой холбож суугаад ханилдагийм болжийм гэмгүйм
Ихэл хөгжмөөн бариад туульдагийм болжийм гэмгүйм
Ижилдэн ханилж суугаад ханилдагийн болжийм гэмгүйм гээд л налаад өгнө шүү дээ. Түүнээс наашлаад Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гээд уртын дуугаараа алдартай захчингуудын таван сум бий. Захчид нэг дуугаа давтаж дуулахгүйгээр гурван өдөр шөнө найрладаг улс байхгүй юу. Нэг дуу давтаж дуулсан хүнийг маш муу дуучин гэдэг гэхээр ямар дууч ард түмэн болох нь мэдэгдэж байгаа биз дээ. Бас хошин шог, бие биелгээтэй. Ийм газарт урлаг хөгжихгүй гээд ч яахав дээ. Гадаадын нэг нөхөр ирчихээд “Ховдынхон зөвхөн ардын урлагаа тордоод байхад мөнгө олоод байх хүмүүс байна” гэж байсан. Гэхдээ манайхан үзвэрээ мөнгөөр худалддаггүй ард түмэн биш. Товшуурыг чинь сонирхоё гэхээр ямар ч үнэ төлбөргүйгээр товшуураа бариад л сууна. Уг нь энэ бас буруу л юм билээ. Одоо гэхэд хөөмийг манайхаас гарсан гэх улс гарч ирэхийг байг гэхгүй болчихоод байна. Бид сонирхоё гэснийх нь төлөө сонирхуулаад байдаг нь бас буруу юм шиг байгаа юм.
-Хөөмий манайхаас гарсан гэснээс Хятадууд хөөмий Хятадаас үүсэлтэй гээд ЮНЕСКО-д бүртгүүлчихлээ шүү дээ?
-Харин тийм. Тийм учраас бид Чандмань сумын удирдлагуудад “Хөөмийгөө хамгаалж патентын хуулийн дагуу зохиогчийн эрхээ аваач. Энэ бол яах аргагүй танайхаас гарсан зүйл шүү дээ. Эрхээ авчихаад дараа нь ашигласан хүмүүсээс мөнгө саа л даа” гэж хэлдэг. Даанч тэд мэдэхгүй мэдэхгүй л гэх юм. Тэд мэдэхгүй тэгээд хэн мэдэх юм бүү мэд. Өөрөө өөрийнхөө юманд эзэн суухгүй бол эзэн олдоно биз дээ.
-Таныг Улаанбаатарт “Цаст Алтайн цацал” гэсэн театр байгуулсан тухай сонссон. Энэ талаараа сонирхуулаач?
-”Цаст Алтайн цацал” театр байгуулагдаад таван жил болж байна. Хөдөөгийн уран бүтээлчдийг барьж тогтооно гэдэг хэцүү. Нэг нэгээрээ шилжсээр байгаад манай театрын 25 уран бүтээлч Улаанбаатарт шилжин ирсэн юм. Тэд намайг ирснийг сонсоод нэг өдөр уулзъя гэлээ. Очсон чинь тэд “Нэг театр бүрдүүлчихээр уран бүтээлчид энд сул чөлөөтэй байна шүү дээ. Та театр байгуулчихаач” гэлээ. Тэгээд л “Цаст Алтайн цацал” гэсэн хамтарсан театр байгуулагдсан. Энэ театрынхан маань Дархан, Эрдэнэт, Багануураар тоглолт хийсэн. Бас Ховдын бүх сумдаар тоглосон юм. Энэ жил ч гэсэн нэг аятайхан тоглолт хийхээр бэлдэж байгаа. Гэхдээ бас зовлон байна. Өөрийн гэсэн орон байр байхгүй. Ёстой бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс дээ. Тоглолтын хувцас хөгжим техник гээд бүгдийг нь өөрсдөө хариуцдаг.
-Ховдоос төрсөн алдартнууд олон байдаг гэж та хэлсэн. Ардын жүжигчин Б.Зангад, гавьяат жүжигчин З.Пүрэвээ бас Жамц баян дүрээрээ олны танил болсон жүжигчин Д.Найдан гээд л бидний таних олон жүжигчин Ховдын театраас төрсөн. Тэдний залгамж халаа болсон ирээдүйн алдартнууд таны гараар “шүүслэгдэж” байгаа байх?
-Урлагийн алдар цолтонуудын 40 хувь нь Ховд аймгаас төрсөн гэсэн судалгааг бид хийсэн юм. Зөвхөн Ховд аймгийн театрын тайзнаас 13 гавьяат төрсөн. Тэд бол наашаа явалгүйгээр аймгаасаа төрсөн гавьяатууд. Нэг аймгийн театрын тайзнаас 13 гавьяат төрнө гэдэг тийм амаргүй. Ардын жүжигчин гэхэд Б.Зангад, Д.Мяасүрэн, Д.Мэндбаяр гээд л гарын таван хуруунаас хэтэрчихлээ. Баруун Монгол ардын дуугаараа алдартай Баяраа гэж дуучин байна, Цэргийн ансамбейльд Батсүх гэж хүн бий. Жирмийн цагаан нуураараа олонд танигдсан. Энэ мэтчлэн тэдний араас Ховдын нэрийг дуурсгаж байгаа олон уран бүтээлч бий дээ. Бас Цогтгэрэл гэж хөөмийч байна. Ховдоос төрсөн ийм ийм алдартнууд байна гэдгийг л би 60 жилийнхээ ойгоор олонд таниулах гээд байгаа юм. Авьяас бас байгальтай холбоотой шиг байгаа юм шүү. Ховд нутаг бол алдартай. Ховдын нэг хэсэг нөхөд уулзахад өөр аймгийн нэг хүн тэднээс асуусан байгаа юм. Ховдоос яагаад ийм олон алдартнууд төрөөд байна гэж. Тэгэхэд нь нөгөөдүүл нь Ховд шовх шовх уултай. Тэр шовх уулынхаа тоогоор шовх алдартнууд төрж байгаа юм гэж хариулсан гэсэн. Би 1989 онд “Уул усны дуулал” гэсэн концерт найруулж Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон хүн л дээ. Энэ концертоо найруулж байхдаа би хүүхдийн даахины найранд уригдлаа. Тэгсэн нэг өвгөн надад хандаж “Гомбосүрэн манай нутгийн уул ус хөгтэй шүү. Улирал бүрт өөрөөр хөгтэй байдаг. Бас бидний дуу хуураас хөг авдаг” гэж хэлсэн юм. Түүнээс болоод л концертдоо “Уул усны дуулал” гэж нэрлэсэн. Бас энэ нэрэндээ уялдуулаад найруулгаа их өвөрмөц болгосон. Энэ тоглолтыг үзсэн хүмүүс чи яасан эвгүй юм хийдэг юм бэ? Уул ус санагдаад сэтгэл хачин болгочихлоо гэж байсан. Энэ бол хүний сэтгэлд хүрч байгаа хэрэг л дээ.
-Та хөдөөгийн театрт олон жил найруулагч хийлээ. Яагаад хотод ирдэггүй юм бэ. Хүмүүс ирээдүйгээ бодоод хотод орж ирдэг гэдэг?
-Би тэтгэвэртээ гараад хотод ирсэн юм. Тэгсэн манай театрынхан бид аавгүй боллоо гээд уйлаад хоцорч байсан. Ер нь өөрийн гэсэн театр, хамт олон бүрдүүлэх нь их зовлонтой юм байна. Тэр хамт олон санаанаас гарахгүй юм. Тэгээд нэг жил болоод буцаад очсон. Ямарч театрт найруулагч хүн их ноёлдог юм шүү дээ. Тэр олон хүнийг 40 жил ноёлчихоод баярлуулахгүй бол болохгүй.
-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж байгаа хүн бий юу?
-Монгол телевизийн нэвтрүүлэгч Чоглоонамжил миний отгон хүү л дээ. Хүү маань миний мэргэжлийг өвлөсөн. Тиймээс хоёр жилийн дараа би зодог тайлна. 40 жил найруулагч хийлээ одоо боллоо. Бүр баяртайгаар зодог тайлна. Би одоо 70 хүрэх гэж байгаа хүн л дээ. 70 хүртлээ биеэ тоож үзээгүй. Харин одоо бол биеэ тооно гэж бодож байгаа. 115 концерт, 60 жүжиг найруулсан хүн. Миний бүтээлийг үзэгчид хүлээж авдаг. Тэд сайн хүлээж авбал би баяртай байна. Муугаар хүлээж авбал айдастай байна. Тиймээс зодог тайлчихаар тэр айдас маань арилна. Тиймээс би айдасаа тайлж биеэ тоож байгаа юм.

Х.Алтан