Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
...Намар, намрын борооноор уйлан байж саналаа...
Эх орноосоо гараад зургаан жил болж буй “Sweetymotion”
хамтлагийнхан ийнхvv дуулж байна. Тэд энэ зундаа багтаж эх орондоо шинэ CD-тэй ирэх гэж байгаа. Хамтлагийн гишvvн Сарнай, Сvндэрээ, Ганболор, продюссор Чинбаа нарыг “Цахим анд” ярилцлагын буландаа урилаа.
-Сайн байцгаана уу. Та нарыг эх орондоо удахгvй уран бvтээлийн бэлэгтэй ирэх гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгvй л байна. Наашаа ирэх хугацаагаа яг таг тєлєвлєчихсєн vv?
-Сайн байна уу. Бид Монголд очих хугацаагаа арай л товлоогvй байна.
Энэ зундаа багтаж CD-тэйгээ очих санаатай.
-Яг ямар CD-тэй ирэх гэж байна даа?
-“Emotion” нэртэй CD гарч байгаа. Нийтдээ 13 дуутай.
-Яагаад “Emotion” гэж нэрлэсэн юм бэ. Та нар хамтлагийнхаа нэрийг єєрчилсєн шvv дээ. Мэдээж, Чинбаатай хамтарсан дуу шинэ CD-нд чинь багтсан байх?
- Монголоос явснаасаа хойш гаргаж байгаа анхны цомог маань учраас. Тэр vед хамтлаг маань “Emotion” нэртэй байсан, энэ нэрээрээ Монголчууддаа танигдаж байсан учраас ингэж нэрлэсэн. Чинбаатай хамтарч Монгол Улсын Тєрийн дуулалыг дуулсан. Тєрийн дуулалаа шинэ цомогтоо оруулсан шалтгаан нь бид Америкт ирснээсээ хойш эх оронч vзэл гэж юу вэ гэдгийг жинхэнээсээ мэдэрсэн дээ. Багачуудаас эхлээд хєгшчvvд хvртэл Тєрийн дуулалын vгийг мэддэг, дагаж дуулдаг. Мєн дуучид, хамтлагууд єєр, єєрийн стильд оруулан дуулдаг нь таалагддаг. Бас спорт, урлагийн арга хэмжээнд vргэлж дуулж, босож хvндэтгэдэг нь сайхан санагддаг.
- Тэгэхээр жинхэнээсээ омогшиж дуулсан байх нь, эх орноо санасан сэтгэлээр?
- Єє, тэгэлгvй яахав. Одоогийн байдлаар сонссон хvн болгоны цєс хєєрч байгаа /инээв/. Бидэнд ч маш сайхан байсан. Олон жил мєрєєдєж байгаад дуулсан болохоор ч тэр vv, омогшмоор, бахархмаар бас эмээмээр байсан.
- Яагаад эмээсэн гэж ?
- Тєрийн дуулал бол маш их хvндэтгэлтэй дуу. Зvгээр нэг нь аваад хєнгєн хєгжим хийгээд дуулчих дуу биш шvv дээ, тэр утгаараа. Гэхдээ бид бvх авъяас чадлаа шавхан хичээж энэ дуугаа бvтээсэн. Чинбаагийн зvгээс ч, бидний зvгээс ч тэр. Тэгээд дээрээс нь эх орон, ээж ааваа санасан болохоор тэр нь ч бас их нєлєєлсєн байх. Тэр ч утгаараа энэ дуугаа CD-нийхээ хамгийн эхэнд оруулсан. Дууны маань хєгжим мэргэжлийн маш єргєн дуугаралттай, чадварлаг, хvчтэй болсон. Сонгодог хєгжмийн оркестр, бас ардын хєгжим тоглосон.
-Америкт удчихлаа, амьдрал ямар байна даа. Зєвхєн дуулаад л, аймаар жаргалтай байна гэсэн жижvvрийн хариулт л битгий шидээрэй дээ?
- Энд ирээд нэлээн хэдэн жил боллоо. Єєрсдийгєє хєгжvvлж, боловсруулж, мэдлэгээ дээшлvvлье гэсэн зорилготой ирсэн. Хєгжмєєсєє нэг алхам ч холдоогvй. Зєвхєн хєгжим ч биш, амьдрал гэдэг том сургуульд зэрэг суралцсан. Амьдрал vргэлж сайхан байна гэж хэзээ ч байхгvй. Бидэнд энд жаргал, зовлон хосолж байсан. Нэг маань аавыгаа алдсан. Тэгэхэд vнэхээр хэцvv байсан. Гэхдээ бид найз нєхєд, сайн хvмvvсээр хvрээлvvлдэг болохоор бvх л бэрхшээлийг даван туулсан.
-Ингэхэд, та нар хэдvvлээ ирэх вэ. “Sweetymotion” ирээд “бут авсан” тоглолт хийнэ гэдэг яриа vнэн vv?
-Дєрвvvлээ очино. Энэ удаад бид CD-нийхээ сурталчилгааны ажлаар очиж байгаа. Цаашдаа Америк, Монголын хооронд ирж очин байх тєлєвлєгєєтэй байна. Тоглолт хийх бол цаг хугацааны л асуудал л даа. Гэхдээ одоо юу ч амлаж хэлмээргvй байна. Ирэх намраас сайхан тоглолт хийх санаатай. Эндээс хєгжимчид, бvжигчид аваачиж жинхэнэ шоу хийнэ гэж бодож байгаа
- Хамтлагийнхаа нэрийг яагаад сольсон юм бэ. “Sweetymotion” гэж солихдоо юунд итгэж найдав. Хуучны “Emotion” биш байхаар шийдсэний учир юу вэ?
- Ганцхан шалтгаан байсан. Биднийг Америкт уран бvтээл хийж эхлэхэд хамтлагийн нэр дээр асуудал гарсан л даа. Юу вэ гэхээр, энд 1970 –аад оны vед “The Emotions” гэдэг хамтлаг байсан. Энд бvх зvйл бvртгэлтэй, зохиогчийн эрхээр баталгаажсан байдаг учраас бид нэрээ солихоос єєр аргагvй болсон. Уг нь бид “Emotion” нэрэндээ их хайртай. Хайртай багш маань энэ нэрийг єгсєн, бас уран бvтээлийн маань илэрхийлэл байсан болохоор. Гэхдээ олон улсын хэмжээнд уран бvтээл хийхийн тулд дэлхийн жишгийг дагахаас єєр аргагvй.
- Бидэнд дуулгах сонин зєндєє байгаа байх. Америк дахь азиуд, тэр дундаа монгол хvний араншин жинхэнэ америкуудаас юугаараа ялгардаг юм бол?
- Манайхан чинь нvvдэлчин болоод ч тэр vv хаа явсан газраа дасан зохицож амьдрах єндєр чадвартай хvмvvс шvv дээ. Монголчууд маань америкжиж байгаа хамгийн залуу орнуудын нэг. Гэсэн ч энд удаан байсан бусад орны хvмvvсээс илvv дээр амьдарч, гар хєлєє олсон байдаг. Ялангуяа эрчvvд маань гарын дvйтэй, амьдралын ухаан сайтай нь эндхийн америкуудаас их ялгарч мэдрэгддэг.
Бидний сонин гэвэл, энэ сард “Санахын аялгуу” дуун дээрээ Чикагод клип хийлгэлээ. Монголоос анх удаа видео продакшн ирж энд жинхэнэ мэргэжлийн клип хийлээ. Энэ дуун дээрээ “V”-студийн чадварлаг залуустай хамтарч ажиллаласан. Бас бидний CD монголчуудын маань гарт хvрэхэд бэлэн болж байна. Энэ CD-г урьд ємнє байгаагvй мэргэжлийн єндєр тvвшинд хийсэн, маш олон чадварлаг нэр хvндтэй хєгжимчид ирж оролцсоноороо их онцлогтой байгаа. Америкийн тэргvvний гурван студийн нэг “Sterling Silver”-т CD-нийхээ мастерингийг хийлгэсэн. Харин миксингийг Нью-Иоркийн ”Stephen George” продакшнд хийлгэсэн. Степен Жорж бол Грэммийн шагналтай, америк болон дэлхийд нэр хvндтэй инженер хvн. Бас манай CD-ний дизайн дээр Ганболд гэдэг залуу ажилласан. Америкт єєрийн гэсэн байр сууриа олсон, мундаг компьютер графикч залуу бий. Бид анх Монголоос гарахдаа ийм л болох юм сан гэж хvсч байсан дуугаралт, дуулалт, хєгжимчдийн тоглолтоо энэ CD-ндээ оруулж чадсан. Дээрээс нь авъяас чадвар, сэтгэл зvрхээ 100 хувь зориулан хийсэн болохоор манай сонсогчдын сэтгэлд хvрсэн, онцгой цомог болох байх аа гэж найдаж байна. Энд бидний хоёр жилийн хєдєлмєр орсон юм шvv.
- Энэ их зардал мєнгийг хэрхэн босгодог юм бэ?
-Бидэнд хамтарч ажилладаг байгууллагууд байдаг. Эм-Си-Эс, Скайтел, Худалдаа хєгжлийн банк гэх мэт. Бас бид єєрсдийгєє тодорхой хэмжээгээр санхvvжvvлэх чадвартай.
-Та нарын дунд алдарт хос бий. Хамтлагтаа бvл нэмэх бяцхан гишvvний сураг байна уу?
-Тийм шvvинээв. Цаг нь болохоор болно биз дээ. Санаа тавьсанд баярлалаа.
-Олны танил хvмvvсийн хувийн амьдралыг сонирхдог нь шvтэн бишрэгчдийн буруу биш байх аа. Тийм болохоор л vvнийг асуусан юм?
-Тэгэлгvй яахав. Бид хоёр ер нь нэг их яараагvй ээ. Одоохондоо уран бvтээл дээрээ илvv анхаарал тавиад завгvй л явна.
-Чинбаа, Сарнай хоёр одоо Монголд ирээд хуримаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл бас байна?
-Аанхаа. Цаг нь болохоор мэдэгдэх байх аа. Одоохондоо нууц байг.
-Чинбаа Холливудад киноны хєгжим бичсэн гэсэн. Одоо ямар хvмvvстэй хамтарч уран бvтээд хийж байгаа вэ. Холливуд Чинбаагийн хєгжмийг анх яаж анзаарсан юм бол?
Чинбаа: Америкт хєгжмийн бизнес зєвхєн авъяасаар зогсохгvй, холбоо, сvлбээ, танил талаас их хамаардаг. Найз нєхдєєрєє дамжин Холливудын кино бvтээгчидтэй холбоо тогтоосон. Тэр хvмvvсийн заримд нь миний хєгжим таалагдаад кинон дээр хамтарч ажилласан. Одоохондоо Арета Франклинтай аялан тоглолтоор явж байгаа болохоор шинэ уран бvтээл гаргаж амжаагvй л байна. Тєлєвлєсєн зvйлс, хvмvvсийн тавьсан санал байгаа. Ер нь бол Монголоос хvсч ирсэн мєрєєдєл маань зах зухаасаа биелж байгаад баяртай байгаа.
-Яг vvнтэй холбоотой нэг асуулт тавья гэж бодож байлаа. Алс холыг зорихдоо та бvхэн том зорилго тээж явснаа хэлж байсан. Зорилгодоо хvрэх мєч хэр ойрхон байгаа вэ. Том гээд байгаа тэр зорилго чинь чухам юу вэ?
-Бидний зорилго бол эх орныхоо урлаг, хєгжмийг таниулах, сурталчлах. Бас поп, рок урлагийн тєв болсон оронд ирж єєрсдийгєє хєгжvvлэх, юм сурах, мєн азаа vзэх байсан. Бид ирсэн цагасаа эхлэн уран бvтэлээ хийсээр байгаа. Єдєр тутамд зєвхєн Америкаар зогсохгvй, олон орны хvмvvс бидний хєгжмийг сонсдог. Ер нь илvv их амжилтад хvрэхийн тєлєє явж байна. Хайрт эх орныхоо нэрийг спортынхонтой зэрэгцэн дэлхийд гаргах бодол цаг ямагт бидэнд байдаг.
-Єнгєрсєн жил танай хамтлаг цахим хуудас нээсэн. Фэнvvд чинь та нарыг ямар орой цахим хуудас нээж байх юм гэж шvvмжилж байсныг санаж байна. Холоос сурагладаг фэнvvдтэйгээ єдийн болтол яаж харилцдаг байсан хэрэг вэ. Эсвэл тийм шаардлага гардаггvй байсан юм уу?
- Оройтсон гэж бодохгvй байна. Харин ч Монголчуудын интернэт єргєн хэрэглэдэг цаг vетэй таарулж хийсэн гэж бодож байгаа. Монголын хамтлаг, дуучид дундаас албан ёсны, ажилладаг цахим хуудастай хэдхэнийх нь тоонд орох байх аа. Ємнє нь бол сонин, телевиз, радиогоор л харилцдаг байсан. Цахим хуудас нээснээр мэдээж фэнvvдтэйгээ илvv ойр дотно харилцаж байгаа. Интернэтийн ачаар уран бvтээлээ хvмvvст хvргэхэд маш ойрхон болсон нь vнэхээр олзуурхууштай. Жишээ авахад бидний “Санахын аялгуу” дууны клип интернэтээр цацагдаад дєнгєж гурав хонож байхад олон арван мянган хvн vзсэн байсан. Маш олон хvн бидэнд сэтгэгдлээ и-мэйлээр, блогоор явуулжээ. Хилийн чанадад байгаа бидэнд Монголыг маань ойртуулсан гайхамшигтай зvйл шvv, интернэт гэж.
- Та нарыг явсанаас хойш “Киви”, “Гурван охин” зэрэг охидын хамлагууд шинээр тєрєн гарсан. Эдгээр хамтлагийг та нарын нvдээр шинжвэл танай хамтлагтай адил тєстэй, бас ялгаатай ямар зvйл байгаа бол. Та нарыг шvvмжиллээ гээд тэд гомдохгvй байх аа?
- Адил тєстэй зvйл гэвэл эмэгтэй, тэгээд гурван гишvvнтэй гэдэг нь л байх. Харин уран бvтээл, имижийн хувьд єєр л дєє. Хєгжмийн бизнест амжилттай явж байгаа чадвартай охидууд гэж бахархан боддог. Ер нь амжилттай яваа эмэгтэйчvvдийг бид vргэлж дэмждэг.
- Алга ташилт, шvтэн бишрэгчид гээд урлагийнхны хvсдэг бvхий л амжилтыг та нар эндээ орхиод явчихсан юм шиг санагдахгvй байна уу?
- Урлагийн бидний хувьд монгол, америк аль ч vзэгчид адилхан. Хєгжмєєс маань таашаал аваад алгаа ташвал бидний уран бvтээл хийсний хэрэг бvтэж байгаа нь тэр. Тийм болохоор тэгж бодохгvй байна. Гэхдээ мэдээж хэл нэгтэй, нутаг нэгтэй монголчуудаа саналгvй яахав. Тиймдээ ч, энэ сайхан CD-гээ гаргаж байгаа. Зургаан жилийн тайлан болж очиж байна гэх vv дээ. Илvv их алга ташилт авах байх аа гэж найдаж байгаа.
- Хаа сайгvй нvvрлэсэн эдийн засгийн хямрал америкаас эхэлсэн. Та нарт хямрал хэр мэдэгдсэн бэ?
- Чиний хэлснээр газар сайгvй нvvрлэсэн л дээ. Аз болоход бидэнд тийм ч хvнд тусаагvй ээ.
-Энэ асуултыг Сvндэрээ, Ганболор хоёрт тавьж байгаа юм шvv. Єдий насны, vзэсгэлэнтэй бvсгvйчvvд хайр, дурлал, эр хvнгvйгээр зургаан жилийг єнгєрєєгєєгvй л байх. Заяаныхаа ханьтай учирцгаасан уу?
Сvндэрээ, Ганболор: инээв. Заяаныхаа ханьтай арайл учраагvй байна. Мэдээж, залуу хvмvvс юм чинь найз нєхєд, хайр дурлал байлгvй яахав. Заяаны хань зам дээр гээд л бид хоёр хvлээгээд сууж байгаа.
- Бие холдохоор сэтгэл холдоно гэдэг. Эндээс явахдаа телевизийн од нэгэн залуу ТВ-5 телевизийн нэвтрvvлэгч байсан Ганбаяртай сvй тавьсан Ганболорт ч тийм зvйл тохиолдсон уу?
Ганболор: Арай сvй тавиагvй байсан л даа. Ер нь бол тийм юм болох нь болсон шvv. Холын зайд хайр дурлалыг удаан хугацаанд vргэлжлvvлнэ гэдэг хэцvv юм байна лээ. инээв
- Цаг зав гаргаж ярилцсан та бvхэнд баярлалаа.
- Зvгээр, зvгээр. Харин бидэнд сониныхоо уншигчидтай уулзуулах боломж олгосонд таньбаярлалаа.

mgl-doo bhdaa hoorhoon baitsgaajee kkkkkkkkk
Baga zereg jaahan hugshirchee gehdee dajgui ee.
Amjilttai saihan uran buteel hiij ihiig surch medeed eh orondoo ireerei
Good luck