Бүсгүй минь чиний төлөө олон сайхан хайр бий
Бүсгүй минь чиний төлөө олон сайхан дуу бий
Бүсгүй чиний холбоо төрсөн үр хүүхэд чинь бий
Бүсгүй минь чиний хэлхээ төө зайгүй найз нар чинь бий

Бүсгүй минь чиний өмнө эцгийн сайхан нэр бий
Бүсгүй минь чиний дэргэд эх орны минь сүлд бий
Бүсгүй минь чиний хөхөнд эрлэгийг буцаах уураг бий
Бүсгүй минь чиний хүзүүнд зэрлэгийг номхотгох үнэр бий

Бүсгүй минь чамд аав чинь голын сайхан нэр хайрласан
Бүсгүй минь чамд бурхан хүний дээд хань хайрласан

Ийм болохоор чамайг бүсгүй минь 
Эх нутгийн минь савдаг ялгаж хардаг юм
Эцэг дээдсийн минь сүнс өндийж хардаг юм
Эр нөхрийн чинь сэтгэл шаналаж хардаг юм
Эрхэс шүтээн бурхад энэлэжхардаг юм

Бүсгүй минь эх нутгийн минь эзэн хэн бэ
Бүсгүй минь хөх монголын ирээдүй хэн бэ
Чамаас үүнийг л асууя бүсгүй минь
Чангахан дуугаар надад хариу хэлээч


 

profile