Moderator: mgl_300
Сайн байна уу даруухан зөөлхөн, тэвчээртэй хүлээцтэй, эрчүүд биднийхээ унах үед түшдэг багана, энэ л амьдралын хань Монгол бүсгүй минь? Амьдралын минь салж болшгүй үнэт эрдэнэ бүсгүй таньд өнөөдөр хэлээгүй үгээ захидал болгон илгээмээр санагдлаа. Миний эх ороны бүсгүйчүүд боловсролтой, үзэсгэлэнтэй өв тэгш бие хаатай сайхан болжээ. Би битгий хэл хүний нутгийг хүн хараад шохоорхоод, зарим нэг нь Монгол эрсээс минь түрүүлээд гэргийгээ болгоод аваад явчихлаа.
Харамсамаар л юм гэвч эрчүүд бидний алдаа дутагдал тэнэглэл асар их байсан л биз дээ. Жаргаана гэж авч суучихаад албатай юм шиг архи ууж ирчихээд зовоодог байсан бол, бие сэтгэл, амьдарын хэрэгцээт зүйлсээр сэтгэлийг тань бялхааж энэ л амьдралаас мэдрэх ёстой гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг өгч чадаагүй бол эрчүүд биднийгээ уучлаарай. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ зовлонтой алхах үед тань өмөг түшиг болж чаддаггүй богино ухаант эрчүүдээ өршөөгөөрөй гэвч та нар шиг минь сайн сайхан нь алга аа.
Хүний нутаг харь орноор бишгүйдээ хэслээ, тэнэлээ гэвч гэртээ ороход нар шиг гийдэг эжий шиг минь, гэнэхэн хонгор ааш аалиар хайр хүргэсэн охин дүү шиг минь, энэ л амьдралд алдаж онож дурлаж явсан нүдэнд дулаахан бүсгүй шиг сайхан нь харь нутагаас олдсонгүй ээ. Хүний нутгийн хүн идэх хоолноос минь эхсүүлээд энэ л амьдралын асар энгийн зүйлийг ойлгодоггүй юм билээ, Монгол бүсгүйчүүд минь ярихдаа хүртэл тайван, хүлээцтэй ухаалаг байдаг аа. Хэрэгтэй үедээ хэлэх үгээ хэлчихээд л хайрлах үедээ хэнээр ч заалгуулахгүй биднийгээ хайрлачихдагийг тань өөр хүнээс мэдэрсэнгүй ээ.
Хотын гудамжаараа алхалаа. миний харах харц ондоо болоо юу эсвэл та нар минь гоё болоо юу? Хаана ч хараагүй гэхгүй ээ гэхдээ л хамгийн нүдэнд дулаахан мөн энгийнхэн атлаа хайр хүрмээр бүсгүйчүүд миний Эх оронд байдаг юм билээ. Та нарынхаа хайр халамжинд эрчүүд бид чинь цээжээ дэлдэж, сэтгэлээ баясгаж, хирэндээ л онгирч явдаг юм шүү. Сэтгэл минь үргэлж л хацар гоо Монголын сайхан бүсгүй та нарт татагдаастай байдаг аа.
Харь нутгийн харц өндөр залуугийн өөдөөс хайр дүүрэн харсан охин, ханилж суугаад үрийг нь тээж яваа үндэс нэгт бүсгүй таньд Хайр, Халамж, Бие Сэтгэлийн Жаргал өгч чадаагүй бол эрчүүд биднийгээ уучлаарай. Та нар шиг сайхан нь
Би гадаад нөхөртэй л дээ. Би сайн хүнтэй суусан би азтай л даа. Үнэнийг хэлэхэд би хайр сэтэлээр суугаагүй л дээ. Над шиг олон эмэгтэй ийм байгаа байх. Одооний нийгэмд бүр ч их. Бид 2-н нас хол зөрүүгүй ээ. Амьдраад хэдхэн жил болж байна. Тэр маань их сайн хүн. Ёстой бурхан л гэсэн үг л дээ. Бид 2т дутуу юм алга. Их тайван хүн миний үгээр л байдгийн. Нөхөр бид 2 шинэ байранд орох гээд захиалгаа өгчихсөн. Манай хуучин байр дажгүй л дээ. Би л маяглаж байxгүй юу. Уг нь амьдралын төлөө гэсэн зорилготой хүн. Манай нөхөр архи уудаггүй гадуур дотуур явдаггүй ажлаа тараад гэртээ байж байдаг хүн. Нэг асуудал байна. Би энэ хүнтэй унтахад ямар ч таашаал авахгүй байна. Бид 2-н сэкс таарахгүй байна гэх үү дээ. Таарахгүй ч гэж надад их учир байна аа. Би энэ хүнтэй цаашдаа болно бүтнэ гэж суусан. Гэвч сэтгэл минь болдоггүй ээ. Цаашдаа суухгүй байж хүний байр саваар нь тоглочих юм уу гээд бодохын. Эсвэл энэ хүнтэй цаашдаа суугаад үр хүүхдээ гаргадаг ч юм уу гэж бодохын. Хүүхэд гаргах нас минь аль хэдийнээ болсон. Энэ хүнтэй амьдарвал их л тайван сайхан амьдарна гэдгээ би мэддэг. Би уг нь их сэргэлэн эгдүүтэй эмэгтэй л дээ. Сүүлийн үeд бухимдаад байдаг болчлоо. Эсвэл салдаг ч юм билүү гэж бодохын. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж. Салья гэж бодохлоор энэ хүнийг өрөвдөөд байх юм.
Бас л нэг хүний амьдралаар тоглоод нүгэл хийх юм шиг санагдаад байх юм. Энэ хүнтэй цаашдаа амьдарна гэвэл би энэ хүнийг хуурсаар байх болно гэдгээ мэддэг. Би энэ хүнийг их бага их зовоосоон. Эсвэл салаад ганцаараа амьдардаг ч юм уу гэж бодохын. Намайг хүмүүс их мөнгөтэй болчоод салж байна гэж битгий бодоорой надад мөнгө байхгүй ээ. Би мөнгөнөөс болж суугаагүй ээ. Зүгээр л тайван сайхан амьдрах гэж л суусан. Гэвч жаргал даахгүйн зовлон гэж би л болоод байх шиг байгаан. Зориг гаргаад салчихлаар болох ч юм шиг эсвэл бүр дордох юм болов уу гээд зүрх хүрдэггүй ээ. Салаад өөр нэг залуутай таардаг зодож нүдээд байх болов уу ч гэж бодох юм. За тэр яахав. Миний толгойд үргэлж салах уу байх уу гэж дандаа бодогддог дандаа шүү. Ах дүү гээд нээх сүртэй зөвлөөд байх хүн байхгүй ээ. Тэгээд та нараас асууж байна. Хүний сэтгэл гэж ямар хэцүү юм бэ дээ.