Хүний амьдралын хувь төөрөг од эрхэсийн тохиолтой нягт холбоотой болохыг шинжлэх ухаан нэгэнт баталжээ. Эрт дээр цагаас тэнгэр шинжин од гаригсийн хөдөлгөөнөөр он цагийн хуанли, хүний амьдралын зураг төөргийг нэгд нэгэнгүй гаргасаар ирсэн билээ. Тэгээд ч монголчууд төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэж ярилцдаг. Эрхэм уншигч та бүхэндээ “Ардын эрх” сонины хамт олон долоо хоног бүрийн баасан гаригт “Зурхай” гэсэн сэдэв нүүрийг тогтмол хүргэж байхаар боллоо. Өдөр, сар, долоо хоногийн элдэв янзын зурхайг энэ нүүрэнд нийтэлж байхаас гадна, мэргэ төлөг, үзмэрч төлөгчийн тухай хүртэл бид та бүхэнд хүргэж байх болно.
Хэрэв дөнгөж танилцсан бүсгүй залуугаасаа ямар ордынх вэ гэж асууж байвал өнөөдөр гайхах хүн гарахгүй нь лав. Хариуг нь сонсоод нүдээ сүүмийлгээд амандаа тооцоолоод эхлэхэд ч гайхах зүйлгүй. Ямар янзын залуутай танилцав аа гээд л зан аашийг нь мэдээд авъя гэх нь тодорхой… Зурхайнаас өөр сонин зүйл мэдэж болох аж. Сексийн сонирхол бас л зурхайнаас хамаатай гэнэ шүү!
Хонь
(21.03-20.04)
Хонины ордны эмэгтэй, эрэгтэйчүүдийн сэрлийн цэг нь нүүр, царай, толгойд байдаг. Хонинынхон духаа илүүлэх дуртай (хонь эвэртэй байдаг шүү дээ!). Бас тэдний үсийг илж, уруулыг нь зөөлөн хазан шимэхэд маш их дуртай байдаг. Хагас аньсан нүдийг нь үнсэхэд энэ ордныхны нуруугаар цахилгаан гүйх мэт мэдрэмж төрдөг. Сахалтай эрийн үнсэлт хонины эмэгтэйг “галзууруулдаг” бол эрчүүдийнх нь уруулд гараа зөөлөн хүргэвэл тэднийг “ухаан алдуулдаг” ажээ.
үргэлжлэлийг доорх линк-ээс...
http://kimaworld.net/mn/bbs/board.php?bo_table=study04&wr_id=1