Бичлэгийн тоо 15,500
5н сарын 12нд Ёнсэй Их сургуулийн Глобал төвд Мон-Со хамтын ажиллагааны 20н жилийн ойд зориулсан Монгол оюутнуудын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал амжилттай болж өнгөрлөө. Солонгос дахь "Улаанбаатар" соёлын төвөөс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд МУ-ын Элчин сайдын Яам, Ёнсэй Их сургууль(Отгонбаатар) ,Сөүлийн Глобал төв(Содбилэг), SK телеком, Солонгосд сурч буй Монгол оюутнууд хамтран оролцлоо. Энэ удаагын арга хэмжээнээс үнэхээр Монголын ирээдүйн өнгө төрх харагдаж байлаа. Илтгэлийг Монгол оюутнууд Солонгос хэл дээр тавьсанаар Монгол хүний оюуны чадавхийг тодорхойлсон мөн бусад орны оролцогчдод гайхуулж чадсан арга хэмжээ боллоо гэж зохион байгуулагчид үнэлж байлаа. Нийт илтгэл тавьсан(Үнэнбат, Туяа, Ёнсэй Их сургууль, Сонгуульхүү, Сөүлийн Их сургууль) оюутнууд болон шүүмж хэлэлцэгчид түүнчлэн цаг заваа гарган оролцсон нийт Монгол оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч Монгол улсын ирээдүйг тодорхойлох их үйлсийн төлөө улам шамдан суралцах урам зоригийг та нартаа ерөөе. Солонгос дахь Монгол "Улаанбаатар" соёлын төв
ug seminart oroltsoj amjaagui olol olon oyutan bnaa. tiimees iltgeliig video helbereer bairluulj uguuch... youtube eswel mglclub-n video dotor ch yumuu bairluulj ugch bolhuu . ta buhend bayarlalaa.